ЖИНХЭНЭ УЛСТӨРЧ

 Ж.Тэгшжаргал – “Титэм Гэрэг” сэтгүүл

“ХУДЛАА ЯРЬЖ БОЛОХГҮЙ, ГЭХДЭЭ ҮНЭНИЙГ БАС БҮРЭН ДҮҮРЭН БИТГИЙ ХЭЛЖ БАЙ”

Gereg cover – Amarjargal MP

ТОМ ЗУРАГ

Р.Амаржаргал УИХ-ын гишүүн, бас Монголын анхны жиргээчдийн нэг. Анх их идэвхтэй байснаа бодвол өдгөө өдөрт нэг, хоёроос илүүгүй жиргээ л хийдэг болж. Жишээ нь хоёр хоног огт чимээгүй байснаа өнгөрсөн мягмар гаригт Нийгмийн бодлогын байнгын хороогоор ирэх оны төсвийн талаар хэлэлцэх үеэр өөрийн байр сууриа илэрхийлсэн гурван минутын яриагаа Youtube-д байрлуулснаа жиргэж. Түүнд нь олон таван тайлбар байсангүй. Түүний жиргээнүүдийг ажвал өөрийг нь бага ч болтугай мэдэж болмоор санагдсан. 94.3 мянган дагагчтай мөртлөө Р.Амаржаргал өөрөө 103 хүн л дагажээ. Энэ тухай нь асуухад тэр “Би дагах хүмүүсээ 108-аас хэтрүүлэхгүй байя гэж шийдсэн. Энэ тоон дотроо л нэмж, хасаад явна. Олон хүн дагачхаар тэр олон жиргээг уншиж чадахгүйд юм. Сошл ертөнц өөрийн гэсэн соёлтой байх ёстой гэж би боддог. Тийм учраас өдөрт таваас дээш удаа жиргэдэггүй, нэг дуугарахаараа жинтэйхэн, хүн хэрэгтэй, мэдлэг, мэдээлэл болохоор зүйлс жиргэдэг хүмүүсийг сонгож дагадаг” гэсэн.

Цааш нь уншихЖИНХЭНЭ УЛСТӨРЧ

Шударга vнэний ганцаардал

1982 онд ЗХУ-ын Москва хотын Улс Ардын Аж Ахуйн дээд сургууль, 1995 онд Их Британийн Брэд Форд их сургууль тус тус тєгссєн эдийн засагч мэргэжилтэй, магистрын зэрэгтэй хувь ганц улстєрч єнєєдрийн парламентад бий. Бий гэснээс тэрбээр сvvлийн хоёр жилд шударга ёс алдагдсан, чадамжгvй хэмээн vнэлгээ єгсєн З.Энхболд даргатай ангийнхаа хуралд болж л єгвєл суухгvй санаатай, тэр ч байтугай 2013 оны арваннэгдvгээр сарын 11-нд Vндсэн хууль зєрчсєн энэ удаагийн парламентаас чєлєєлєгдєх єргєдлєє єгч, АН-ынхны даралтыг ихэсгэж байв. АН-ын VЗХ-ны гишvvн хэмээх АН-ын сул гишvvдийн хувьд “мєрєєдлийн мест”-ээс ч сайн дураараа татгалзсан шалтгаан нь ерєєсєє л “Шударга ёсны ганцаардал”-аас vvдэлтэй.

Тvvнийг Монголын хамгийн нєлєє бvхий прагматик улстєрч, аливаа асуудлыг “том зургаар” нь хардаг нэгэн гэдгийг єнєєдєр ч ойлгоогvй яваа, зориудаар ойлгохыг хvсэхгvйчvvд одоо ч тохой залгаад сууцгааж л байгаа.
Тэрбээр ардчилсан холбоо эвсэл УИХ-д олонхи болсон ч дєрвєн Засгийн газрын нvvр vзсэн 1996-2000 онд буюу 1999 оны долоодугаар сарын 30-нд Монгол Улсын 21 дэх Ерєнхий сайд болж яг жилийн дараа, 2000 оны долоодугаар сарын 26-нд тєрийн тамгыг Н.Энхбаярт гардуулан єгч байв. 2000 оны УИХ-ын сонгуульд ардчиллын тєлєєх намууд МАХН-д ёстой л далаараа цэвэр тавиулж, 76 суудлаас бие даагч Л.Гvндалайтай нийлээд дєрєвхєн суудал авсны дараа “Ардчиллын тєлєєх намууд нэгдэх ёстой” гэсэн нийгмийн захиалгыг манлайлан явж, таван намыг нэгтгэн 2000 оны арванхоёрдугаар сарын 6-ны єдєр АН-ыг байгуулсан гавьяа яах аргагvй тvvний нэртэй холбоотой.

Цааш нь уншихШударга vнэний ганцаардал

“Гэрэг” сэтгүүл – “ЖИНХЭНЭ УЛСТӨРЧ” нийтлэл

“Гэрэг” сэтгүүлийн 69 дэх дугаарын Эрхлэгчийн зурвасаас…

Шинэ дугаарынхаа хамт тантай мэндчилж байгаадаа баяртай байна. Энэ дугаараас та сонин, хэвлэлийн хуудаснаас ховорхон олж харах хүний хөрөг ярилцлагыг уншина. Тэр хүн бол УИХ-ын гишүүн Р.Амаржаргал. Сонин, хэвлэлийн лого болтлоо өдөр, шөнөгүй мэдэх, мэдэхгүй юм ярьж явдаг хүмүүсээс тэр өөр. Манай сэтгүүлч Ж.Тэгшжаргалтай тэр яагаад твиттерт 90 гаруй мянган дагагчтай хэрнээ өөрөө 103 хүн дагадаг, Монголын эдийн засаг хэзээнээс эхлэн сайжрах магадлалтай талаар болон өөрийн аз жаргалын индексийг хэрхэн тодорхойлсон тухай олон сонирхолтой сэдвээр ярилцсан байгаа.

Н.Модигийн хамт

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд оролцож үг хэлэх үеэр

DSC_3725