Эх сурвалж: Нийгмийн толь сонин, 2008 оны 5 дугаар сар 7
Ази Номхон далайн орнуудын аюулгүй байдлын асуудал хариуцсан байгууллагуудын төв 1995 онд байгуулагдсан юм. Энэ байгууллагын ажилтай танилцахаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Р.Гончигдорж нар АНУ-г зориод иржээ. Явсан газрынх нь сониноос Р.Амаржаргал гишүүнээс асуулаа.
Цааш нь унших »
March 27th, 2008 by admin
 |
Та Ардчилсан намын байр суурийг дэмжиж байна уу?
Улс төрийн гол хоёр хүчин энэ талаар зарчмын тохиролцоонд хүрч, түүнийгээ албан ёсоор зарласанд би их олзуурхаж байгаа. Тэд Монголын улс төрд шинэ өнгө аяс гаргаж ирлээ. Миний хувьд, өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байна. Агуулгыг нь шийдчихэж болно. Нэгэнт зарчмын тохиролцоог нь хийчихсэн юм чинь ажлын хэсэг техникийн тал дээр идэвхтэй ажиллаж, аль нь болж, аль нь болохгүй байгааг мэргэжлийн түвшинд томъёолох боломжтой.
|
Сөрөг хүчнийхэн “УИХ-ын эрх мэдлийг багасгаж, Засгийн газарт хэт их эрх мэдэл төвлөрүүлэх гэсэн төсөл болжээ. Тэрхүү 51:49 хувь гэх томъёоллынх нь цаана асар их ашиг сонирхол нуугдаж байна. Нэг ёсондоо авлигын “хүүдий”-г бэлтгэсэн” гэж дүгнэж буй. Харин та?
Үнэн. Тийм зүйл бий. Нэг тийм “бөөрөнхий” томъёолчихсон заалтууд байна лээ. Би дотроо ингэж дүгнэж байна. Нэг их зөв зүйтэй шийдвэр гаргачихъя, зөв зүйтэй ажил хийчихье гэсэн санаа өргөн барьсан хуулийн төслөөс харагдахгүй байгаа юм. Гэхдээ буруу юм хийчих вий, буруу зүйлд орчих вий гэж сэрэмжилсэн өнгө аяс тодорхой харагдаж байна. Ийм утгаар нь ч гэсэн би дэмжиж байгаа. Зөв зүйтэй зүйл хийж чаддагүй юм гэхэд ядаж буруу зүйл хийлгэхгүй байх эрх зүйн орчныг нь тодорхойлж өгөх үүднээс төслийг боловсруулжээ. Мэргэжлийн хүмүүс, ажлын хэсгийнхэн болохгүй байгааг нь нийлж суугаад засах хэрэгтэй. Ямар ч байсан улс төрийн шийдэл, эр зориг, эрмэлзэл аль, аль талд нь байгаа гэдэг нь нотлогдчихлоо.
ЭХ СУРВАЛЖ: “Ардын эрх” сонин, 2008.03.27-ны өдөр, 4 дэх тал
January 2nd, 2008 by admin
Улс орны хөгжлийн талаар сэтгүүлч О.Сэлэнгэтэй хийсэн ярилцлага.
А. Манай улс нэг үеэ бодвол харьцангуй сайн хөгжиж байгаа боловч өрөөсгөл зүйл бас л ажиглагддаг. Үүнтэй та санал нийлэх үү?
Х. Манай улс орны хөгжил урьд өмнөхөө бодвол ахиад байна л даа. Энэ чинь баярлууштай зүйл шүү дээ. Ололт байна. Тэр ололтоо олж харж чаддаг байх ёстой. Хэзээ бид өмнө нь ийм байлаа. Аль ч талыг аваад үзсэн. Улс төрийн салбар ч тэр, ард түмнийхээ эдэлж байгаа эрх чөлөөг үз. Урьд өмнө нь байгаагүй түвшинд хүрсэн. Тухайлбал, санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг боллоо. Энэ эрхийнхээ дагуу хэлсэн ярьсан зүйл ямар нэгэн байдлаар төрийн шийдвэр гаргадаг институдэд хүрч, тусгалаа олдог боллоо. Тэгэхээр энэ бол ололт. Мөн эдийн засгийн салбарыг аваад үзвэл бас л ялгаа байхгүй, ард түмний аж амьдрал, ахуй байдал нүдэнд харагдахуйц хэмжээнд дээшилж байна. Нийгмийн салбарт мөн л их өөрчлөлт гарсан. Эрүүл мэнд, соёл урлаг гээд бүх л салбарыг аваад үзэхэд тэр шүү дээ. Кино урлаг ч хөгжиж байна. Биеийн тамир, спортын салбарт ч гэсэн нааштай өөрчлөлтүүд гарсан. Энэ бүхний үр дүнд онцолж хэлэх зүйл бол ард иргэдийн ухамсарт сэтгэлгээнд томоохон өөрчлөлт гарсан. Тэгэхээр 17 жилийн өмнөх ардчилсан хувьсгалын үр дүн өнөөдөр биелэлээ олж бас эхэлж байгаад сэтгэл жаахан өег байгаа юм. Үүнийгээ бас цөмөөрөө мэддэг, хардаг, үнэлж чаддаг баймаар юм шиг. Гэхдээ л болохгүй, бүтэхгүй зүйл их бий. Үүнийг бүгд мэдэж байгаа. Би саяхан Дэлхийн банкнаас гаргасан улс орны эдийн засгийн судалгааг үзлээ. Өнөөдөр үүнийг уншиж, үзсэн хүн олон байгаа байх. Дэлхийн гол гол улс орнуудыг эдийн засгийн хөгжлийн түвшингөөр нь хэн нь хаана явна вэ гэдгийг гаргаад ирсэн байгаа юм. Ингээд эдийн засгийн хэмжээгээр нь аваад үзвэл нэгдүгээрт АНУ орсон байна. 12.3 триллион ам.доллараар. Хоёрт Хятад байна. Энэ орныг аваад үзэхэд 5.3 триллион. Ингээд цаашаагаа Япон, Англи, Герман, Европын холбоо гээд яваад өгч байгаа юм. ОХУ гэхэд нэлээн хойгуур 1.6 триллион ам.долларын эдийн засагтай байх юм. Үүнээс Монгол чухам ямар байна вэ гээд харьцуулж үзлээ. Тэгэхээр бид чинь их амбицтай хүмүүс шүү дээ. Их том зүйлтэй харьцуулдаг, ойр зуурын юмыг нэг их авч хэлэлцдэггүй. Тиймдээ ч АНУ-тай харьцуулж үзлээ. Худалдан авах чадвар гэх үзүүлэлтийг харвал ДНБ манайхаас даруй 1847 дахин илүү байна. Хятад гэхэд 796, Орос 253, Англи 283, Вьетнам арай гайгүй 26 дахин илүү байх юм. Энэ бол манай өнөөгийн бодит байдал. Өсөөд өсөөд, хөгжөөд хөгжөөд л ийм л хэмжээнд байна. Тэгэхээр энэ тоонуудыг харж байхад ерөнхийдөө бидний өмнө ямар зорилт тулгамдаад байна. Ямар том том сорилтууд гарч ирж байна, юу юу шийдэх ёстой нь дэндүү тод харагдаж байна гэж би хувьдаа ойлгож байна.
Цааш нь унших »