УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай Сонгуулийн тухай хуулийн төслийн талаар цөөн хором ярилцсан юм.

А: УИХ-д өргөн баригдаад буй хоёр ч хуулийн төсөл бий. Таны хувьд аль хуулийн төслийг нь дэмжиж байгаа вэ?

Х: Пропорциональ системээр явах нь зөв гэж боддог. Гэхдээ ямар нэгэн шалтаг олоод тэр хувилбараасаа татгалзах янзтай байна. Хуучин хувилбараараа явахгүй гэдэг нь ойлгомжтой болчихсон. Энэ тохиолдолд аль нэг дундын хувилбар л гаргаж ирэх янзтай байна. УИХ-аар хоёр хуулийн төсөл өргөн баригдаад хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэчихсэн. Нэг асуудлаар хоёр хуулийн төсөл өргөн баригдсан тохиолдолд тэр хоёр хуулийн төслийг нэгтгэж нэг болгох арга замаар явдаг. Энэ удаад ч ялгаагүй хоёр хуулийн төслийг нэгтгэж дундын нэг хувилбар гаргаж ирэх байх аа гэж ойлгож байгаа. Тэр дундын хувилбар нь можаритор, пропорциональ системийн аль альнаас нь авсан тийм л хувилбар гаргаж ирэх янзтай байна. Одоогийн байдлаар санал солилцох хэмжээнд тохирчихоод байгаа хувилбар нь 26/50 байна. 26 хүн нь нэрсийн жагсаалтаар гарч ирээд можаритор маягаар томсгосон тойрог дээр ажиллана. 50 нь намын нэрсийн жагсаалт дотор байх гэсэн хувилбар яригдаж байна.

А: Энэ хувилбарт ч сөрөг тал бий гэлцдэг. Өөрөөр хэлбэл, лидерүүд ил өрсөлдөж, тэдний нөмрөг доороос хэний ч мэдэхгүй нөхөр УИХ-ын сэнтийд залрах магадлал илүү болох юм биш үү?

Цааш нь унших »

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа. Монгол төрийн тогоонд чамлахааргүй олон жил чанагдсан, Гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байсан туршлагатай, тулхтай энэ улстөрчийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэр нь дуулдахад олон хүн талархан дэмжсэн, бас горьдсон.

Гэвч тэрбээр энэ удаа журмын нөхрийнхөө сурталчилгаанд оролцон байдлыг хөндлөнгөөс ажиглахаар шийдсэн бололтой. Ингээд түүнтэй цаг үеийн асуудлаар яриа дэлгэлээ.

А. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр хэн хаанаас нисгэсэн нь мэдэгдэхгүй янз бүрийн “бор шувуу” иргэдийг төөрөгдүүлсээр байна. Хамгийн сүүлийн мэдээллээр тавдугаар сарын 24-нөөс өмнө иргэдэд өгөх 1.5 сая төгрөгийг олгохоор болжээ гэсэн мэдээлэл тархлаа. Танай намаас уг асуудлыг тавьж, шүүмжилж байгааг бодоход энэ “бор шувуу” өрсөлдөгч талаас нисчээ гэж ойлгогдохоор байна?
Цааш нь унших »

АН-аас 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын 2009.04.02-ны өдрийн Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурал дээр хэлсэн үгийг нийтлэл болгон толилуулж байна.

Цааш нь унших »


УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай уулзаж ярилцлаа.

А. Чуулганы завсарлагаар юу хийж байна даа?

Х. Чуулган завсарлалаа ч энэ хороонд хийх ажил зөндөө. Төр ба хувийн хэвшлийг тойрсон эрх зүйн баримт бичиг тодорхой хэлбэл хуулийн төсөл боловсруулах ажил дээр л хамаг цагаа зарж байна. УИХ-аас энэ чиглэлийн түр хороо байгуулсан, үүнийг би ахалж байгаа. Хямралаас гарах төлөвлөгөө, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төр ба хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг эрх зүйн хувьд яаралтай зохицуулах заалтууд орсон. Ямар ч гэсэн энэ чиглэлийн ажлаа цэгцлээд дөрөвдүгээр сарын дунд гэхэд хуулийн төсөл бэлэн болгож, тэрийгээ Их хуралд өргөн барьчих санаатай байна. Хажуугаар нь гадаад, дотоодын хоёр гурван томилолт байсан, тэрийг ч амжууллаа.

А.Төр ба хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслөөр юуг зохицуулах юм бэ?
Цааш нь унших »

Хуулиараа дөрвөн жилд нэг л удаа олддог эрхээ эдэлж, иргэний үүргээ биелүүлдэггүй хүмүүс олширчээ гэж дүгнэж болно. Дахин сонгууль явуулахад дахиад л цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарна гэдгийг ухамсарлах ёстой байсан болов уу? Энэ бол том сургамж. Цаана нь олон, олон сонгууль хүлээж байгаа. Ийм маягаар бол өөрсдийнхөө халааснаас хумслаад байгаа хэрэг биз дээ. Иргэд сонголтоо хийчихээд харин биелэлтийг нь хатуухан шаардах учиртай. Түүнчлэн ирц бүрдээгүйн бурууг зохион байгуулалтаас хайхаас аргагүй.

ЭХ СУРВАЛЖ: Ардын эрх сонин, 2008.10.15-ны Лхагва гариг. 4 дүгээр нүүр