Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулан, эрхэлсэн ажилдаа онцгой амжилт гаргасан нэр бүхий хүмүүст шагнал гардууллаа.
Үүнд УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг ёсоор төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнав.
Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, “Өнөөдөр Монгол Улсад ардчилсан хувьсгал ялсны түүхт Хорин жилийн ой тохиож байна. Энэ түүхэн өдөр бол Монгол хүн бүрийн бахархал, үнэт зүйл бөгөөд хойч үедээ газар шороо, тусгаар тогтнолтойгоо хамт өвлүүлэн өгөх хамгийн нандин баялаг билээ” гээд шагнал гардаж авсан хүмүүст болон Ардчилсан хувьсгалын төлөөх үйлсэд зүтгэсэн хүн бүрт Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Дэлхийн 70 гаруй улс оронд боловсролын болон хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, хамтран ажилладаг “World Learning” ашгийн бус байгууллагын шугамаар АНУ-аас манай оронд хүрэлцэн ирээд буй оюутнууд, Монгол дахь хөтөлбөрийн зохицуулагч нарыг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал хүлээн авч уулзав.

Р.Амаржаргал тэдэнд хандан “Монгол улсын эдийн засаг, улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, төр засгийн бодлого, шийдвэр” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, сонирхсон асуултад нь хариулан, Төрийн ордонтой танилцуулснаар энэ удаагийн уулзалтаа өндөрлөв.
Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийг МУ-ын Засгийн газрын 2009 оны 78 дугаар тогтоолооор хошууч генерал Гүрийн Рагчаагийн нэрэмжит болгосонтой холбогдуулан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас 2009.06.10-ны өдөр зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал оролцов.

