Өөрийгөө боловсруулах хүсэл тэмүүлэлтэй олон залуучууд (хүмүүс) байгаа гэдэгт итгэдэг. Та нарт зориулан доорхи номын жагсаалтыг оруулав. Нетээр тэнэж байгаад олоод хадгалсан байснаа саяхан цэвэрлэгээ хийж байгаа оллоо. Эдгээр номны нилээдийг нь би үзсэн уншсан юм билээ. Та нар цаг зав гарган бүгдийг нь уншиж (конспект хийж) бүтээлчээр хэрэглэж чадвал хэнд ч дийлдэхгүй, мундаг болно.

Productivity & Effectiveness

10 Days to Faster Reading by Abby Marks-Beale
StrengthsFinder 2.0 by Tom Rath
Getting Things Done by David Allen
The Power of Less by Leo Babauta
The 80/20 Principle by Richard Koch
Bit Literacy by Mark Hurst
The Power of Full Engagement by Jim Loehr & Tony Schwartz
Цааш нь унших »

between athen to athen Монгол улсын гавъяат дасгалжуулагч, “Афинаас Афинд” номын зохиогч Солийн Магсар “Монгол улсын их хурлын гишүүн, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ринчиннямын Амаржаргал танд өөрийн амь, амьдралын нэгэн хэсэг болсон бөхийн чөлөөт барилдааны Олимпийн үүх, түүхийг бичсэн номоо өргөн барья” хэмээгээд шинэ номын дээжээ дурсгав.

Ном нь олимпийн наадмын тухай ерөнхий тойм, бидний оролцож үзээгүй Олимпийн наадмууд, бидний оролцсон Олимпийн наадмууд, Лавлагааны материалууд гэсэн үндсэн 4 хэсгээс бүрдсэн юм.

Нэрт сэтгүүлч Томас Фрийдманы олон улсын бестселлэр “The World Is Flat: A Brief History of the Twenty-First Century” ном монгол хэлнээ “Дэлхий бөөрөнхий биш” нэртэйгээр хөрвүүлэгдэн гарчээ. Уг номын нээлтийн баяр 2007 оны 6 сарын 15-ны баасан гарагийн 12.00 цагт Улсын төв номын санд болж, уг арга хэмжээнд уригдан “Мэдлэгт суурилсан эдийн засаг” сэдэвт илтгэл тавьлаа.

Энэхvv нийтлэл маань Алтан Гадас сэтгvvлийн 36 дугаарт хэвлэгдсэн юм.

Уншмаар ном зохиол олон байдаг ч бололцоо хязгаарлагдмал юм. Тиймээс энэ их мэдээллийн урсгалыг үр ашигтай зохицуулж байхын тулд надад нэг систем хэрэгтэй болдог. Би өөрийн гэсэн системтэй бөгөөд түүнийгээ та бүхэнтэй хуваалцъюу гэсэн юм. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлэхэд, миний ном унших арга барил бүрэн төлөвшсөн гэвэл үгүй л дээ, тодорхой нөхцөл байдлаас хамааран би үе үе өөрчлөлт оруулдаг.

Миний хувьд ном хэрхэн унших арга барилын асуудал бараг 20-иод жилийн өмнөөс босож ирсэн. Тухайн үед зөвлөлтийн бараг бүх хэвлэлийг захиалан уншдаг, номын дэлгүүрт гарч байгаа, сонирхол татсан бараг бүх номыг худалдан авдаг байлаа. Ном ч хямд байж дээ. Оюутан байхдаа цуглуулсан номын тоо бараг 3 мянга хүрч байлаах. Харин Г.Поповын хувийн зохион байгуулалтын тухай номыг уншаад номтой харьцаж байгаа арга барилаа өөрчлөх хэрэгтэй юм гэдгийг ухамсарласан юм. Дараа нь амьдрал өөрөө ч шахаж эхэлсэн. Гэр бүлтэй, хүүхэдтэй болохоор тэр болгон харагдсан номоо авах санхүүгийн чадвар ч хомсдож, цаг зав ч багасаж, өөрийн эрхгүй сонголт хийх хэрэтэй болсон. Тэгээд л хамгийн гол асуудал болох ҮР АШИГТАЙ УНШИХ асуудал босч ирсэн дээ.

Цааш нь унших »