February 9th, 2010 by admin
Үндэсний статистикийн хорооноос сар бүр эрхлэн гаргадаг нийгэм, эдийн засгийн 2010 оны 1 дүгээр сарын ерөнхий үзүүлэлтүүдийг танилцуулж байна. Үүнд:
1. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо
2. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ
3. Гадаад худалдаа
4. Нийгмийн даатгал, халамж
5. Цаг уур, агаарын бохирдол
6. Гэмт хэрэг
December 25th, 2009 by admin
2010 он жигдрэх жил болоосой. Улс төр, эдийн засгийн хаос уналтаас салан эдийн засгийн шинэ дэглэм тогтоох бололцоо бүрдэж байна. Энэ утгаар жигдрэх гэж хэллээ. Харин эдийн засгийн шинэ дэглэм нь хуучин нэр томьёогоор бол “төрийн монопольт капитализмын” хэлбэртэй байх болов уу, ямар ч болсон чөлөөт зах зээлийн тухай хэсэгтээ мартах ёстой болно. Бас хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстойг жилийн турш санан санан ажиллах жил байгаасай.
Ямар ч болсон шинээр сэтгэж, арай бүтээлчээр ажиллахгүй бол болохгүй. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бүтэц, бүрэлдэхүүнийг хэрхэх, дотоод зах зээлээ тэлэх арга зам, гадаад эдийн засгийн түншээ зөв сонгох, дэлхийн болон бүс нутгийн хүрээнд үүсээд байгаа бодит байдлыг хүлээн зөвшөөрөх зэрэг олон олон асуудал шинэ бүтээлч сэтгэлгээ шаардах юм.
Цааш нь унших »
February 5th, 2009 by admin
С.Эрдэнэ нарыг шоронд илгээсэн шийдвэр гарахын өмнөхөн УИХ-ын гишүүн Р.Амаржаргал хууль хяналтын байгууллагад хаягласан мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдлийг тойрсон янз бүрийн л таамаг, хардлага гарч байв. Нэг хэсэг нь шүүхийн шийдвэрт Ардчилсан нам нөлөөлөх оролдлого хийлээ гэж байхад нөгөө хэсэг нь Р.Амаржаргал гишүүний мэдэгдэл хууль, хяналтын байгууллагын талаар нийгэмд буй болсон шүүмжлэлийг илэрхийллээ хэмээн сайшаасан нь бий. Ийнхүү энэ сэдвийг хөндөхийн далимд улс оронд үүсээд буй нөхцөл байдлын талаар эрхэм гишүүнтэй ярилцав.
А. Сайхан хаваржиж байна уу. Та хууль хяналтын байгууллагын ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан мэдэгдэл гаргасан байсан. Яагаад тэр мэдэгдлийг гаргах болов. С.Эрдэнэ нарыг эрүүгийн хэрэгт татан шалгаад шүүх хурлаа хийхээс хэд хоногийн өмнө гарсан болохоор иргэд янз янзаар л хүлээж авах шиг болсон?
Х. Цаг хугацааны хувьд С.Эрдэнэ нарын хэрэгтэй давхацсан болохоос биш, улс оронд үүссэн нөхцөл байдлыг нэлээд урт хугацаанд ажигласан, бас иргэд, сонгогчидтойгоо уулзах явцад байнга гардаг шүүмжлэл санал ч нөлөөлсөн. Тэгээд л энэ мэдэгдлээ гаргасан юм. Хүмүүс мэдэгдлийн гол агуулга, мөн чанарыг нь ухаж уншилгүй хандаад байгаад харамсч байна. Гол санаа нь ганц шүүх засаглалд хандсан ч юм биш. Улс оронд маань шударга ёс үнэн хэрэгтээ байхгүй болж байгааг дурдаад, энэ сэдвээр өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой байсан. Онолын хувьд шударга ёс гэдэг философи, мораль, ёс зүйн чанартай ойлголт. Өөрөөр хэлбэл, эдийн засаг, улс төр, нийгмийн шинж чанарыг агуулсан цогц ойлголт гэж ойлгоход болно. Хүн төрөлхтний түүхийн аль ч үед шилдэг оюун ухаантнууд энэ л сэдвээр хандан бичиж байсан шүү дээ. Аристотель, Спиноза гээд бүгд л бичсэн. Сүүлийн жишээ л гэхэд “Готын программын шүүмжлэл” байна. Хоёр нөхөр яг адилхан ажил хийдэг, адилхан цалин авдаг. Гэтэл нэг нь эхнэр хүүхэдтэй, нөгөө нь ганц бие. Энэ шударга ёс мөн үү хэмээн асуудал хөндсөн байдаг биз дээ. Өнөөдөр хүүхдээр жишээ аваад үзье л дээ. Улаанбаатар хотын төвийн сургуулийн сурагч, захын хорооллын сургуулийн сурагч, хөдөө сумын сургуулийн сурагч гурвыг харьцуулъя. Адилхан л хүүхэд-сурагч. Харамсалтай нь байр сав, хичээлийн хэрэглэл, халаалт, цахилгаан, багшийн чадвар, ар гэрийн нөхцөл гээд өч төчнөөн ялгаа бий. Адилхан болгохын тулд юу хийх ёстой вэ гээд жишээ хичнээнийг дурдаж болно. Энэ бүгдийг шийдвэрлэхэд нөлөөлөх үндсэн арга нь нийгэмд шударга ёс тогтоох ёстой юм байна. Тэр нь сайн хуультай байх. Хууль иргэн бүрт тэгш үйлчлэх гэсэн гаргалгаанд хүрсэн байдаг. Одоо ойлгогдож байгаа биз. Шударга ёсыг хэрэгжүүлэгч нь шүүхийнхэн. Гурав дахь засаглал буюу Шүүх засаглал гэж нэрлэсэн нь санамсаргүй хэрэг биш. Тэгээд л мэдэгдэл гаргасан хэрэг.
А. С.Эрдэнэ нарын хэрэгтэй хамааралгүй гэсэн үг үү?
Цааш нь унших »
January 26th, 2009 by admin
МЭДЭГДЭЛ
Сүүлийн үед шүүх түүний үйл ажиллагаа олны анхаарлыг татаж байна. Манай шүүхийн системд өргөсөн тангарагтаа үнэнч олон зуун шүүгч шудрагаар зүтгэж байгаад би эргэлзэхгүй байна. Гэхдээ эрх мэдэл, өнгө мөнгөтөйд нь үйлчилдэг шүүгч нэг биш байгаа тухай хэн хүнгүй ярьдаг боллоо. Удаа дараагийн судалгаагаар хамгийн их авилгад өртсөн байгууллагаар шүүх нэрлэгдэж байгаа нь эмгэнэлтэй.
Цааш нь унших »
January 7th, 2009 by admin
2009 он шийдвэрлэх жил болно.
Улс төр, эдийн засгийн хаос уналтаас салан эдийн засгийн шинэ дэглэм тогтоох бололцоо бүрдэж байна. Энэ утгаар шийдвэрлэх гэж хэллээ. Харин эдийн засгийн шинэ дэглэм нь хуучин нэр томьёогоор бол “төрийн монопольт капитализмын” хэлбэртэй байх болов уу, ямар ч болсон чөлөөт зах зээлийн тухай хэсэгтээ мартах ёстой болно. Бас хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстойг жилийн турш санан санан ажиллах жил байгаасай.
Ямар ч болсон шинээр сэтгэж шинээр ажиллахгүй бол болохгүй. Ёстой нөгөө стандарт бус шийдэл сэтгэлгээ хэрэгтэй болно. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бүтэц, бүрэлдэхүүнийг хэрхэх, дотоод зах зээлээ тэлэх арга зам, гадаад эдийн засгийн түншээ зөв сонгох, дэлхийн болон бус нутгийн хүрээнд үүсээд байгаа бодит байдлыг хүлээн зөвшөөрөх зэрэг олон олон асуудал шинэ сэтгэлгээ шаардах юм. Үнэндээ түүхий эдэд тулгуурласан эдийн засаг явуургүй гэдгийг бид өөрсдөө өнгөрсөн жил амслаа.
Энд дурьдсан бүгдийг задлаад эхэлбэл хэдэн боть судалгааны ажил бичих хэрэгтэй болно биз. Тиймээс гарч байгаа онд бидний амьдрал ахуйг тодорхойлох хүчин зүйлээс онцлон дөрвөн санаа хэлье.
Нэг. Засаг дорвитой арга хэмжээ авч чадах уу?
Цааш нь унших »