Эрхэм ээ, зайнаас ажиллацгаая.

Бүтээмж гэдэг эцсийн дүндээ цаг хэмнэх асуудал. Гэтэл өнөөгийн Улаанбаатарт нэг газраас нөгөөд хүрнэ гэдэг “там” болжээ. Тиймээс цөмөөрөө зайнаас зарим нэгэн ажлаа амжуулж сурцгааяа.

Messenger (yahoo, msn), Skype, Ichat–тай хүмүүс (зарим нь одоохондоо мэдэхгүй байж болно гэхдээ нэг л мэдэхэд бараг бүгд л гар утастай болсон шүү дээ) орчин цагийн харилцаа холбооны бололцоог өргөн ашиглая.

Хичнээн их цаг хэмнэх бол, хэдэн зуун сая хүний цаг хэмнэгдэнэ. 30 минутын арга хэмжээнд оролцохын тулд ирэх очихдоо 90 минут зарцуулна гэдэг арай үрэлгэн хэрэг. Хот, Яам замын менежментыг зөв болгоод, шинэ зам уулзварууд тавиад сайхан болно гэдэгт би итгэж байна. Гэхдээ тэр болтол хамгийн өөдрөгөөр бодоход 5 жил болно. Тэр болтол ЗАЙНААС зарим ажиллаа хийж сурья. Манайх шиг том нутагтай улсад зайн сургалт, зайн оношлогоо эмнэлэг зэрэг өргөн нэвтэрч байна. Бид ч бас чамлаахааргүй ажил эхлүүлсэн. Тэр болгоныг одоо өргөн фронтоор хэрэгжүүлье.

Энэ ажлыг үлгэр жишээ болгож харилцаа холбооны компаниуд, их дээд сургуулиуд, төрийн зарим байгууллага гм эхлүүлмээр санагдах юм. Техникийн хувьд шийдэл нь байгаа хэдий ч сэтгэл зүйн саад байна. Гар утаснааас эхлээд интернетын бололцоог өргөн ашиглах ӨДӨР ТУТМЫН СОЁЛ хэрэгтэй байна. Төрийн зохицуулалт нь араас нь дагах ёстой: нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн юмыг албажуулах маягаар.

Шинэ технологийн “түүчээ” нарыг уриалан дуудаж байна. Зайнаас ажиллах соёлыг хэрэгжүүлсэнээр:
• Нийгмийн хамгийн үнэт баялаг болсон хэдэн зуун сая үнэт хүн\цаг хэмнэнэ
• Замын түгжрэлд хамаг нервээ барах багасана: хотын даргын чих хангинах нь багасах байх
• Байгаль орчин бохирдох нь буурна: утаа өчүүхэн ч гэснэ буурна
• Үл хөдлөх хөрөнгийн үнэ унана: түрээсийн үнэ хямдрана (албан байрны гм)
• Эхнэр\нөхөр хүүхэд, гэр орондоо анхаарал тавих бололцоо нэмэгдэнэ (гэр бүл салалт буурна гм)
• Байгууллага хамт олны доторхи уур амьсгал эрс сайжирна гээд цааш нь нэмээрэй Та

Эл асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэхэд миний сайт бүрэн дэмжинэ.

Ардчилсан залуучуудын холбоо, Ардчилсан намын Бодлогын зөвлөл, Олон нийттэй харилцах алба хамтран өрнүүлж буй “Ардчилалын шинэ давалгаа” цуврал уулзалт-ярилцлагын энэ удаагийн үйл ажиллагаа МУИС-ын Эрдмийн танхимд болж өнгөрлөө.

Тус уулзалт-ярилцлагад УИХ-ын гишүүн Р.Амаржаргал уригдан оролцож “Боловсролд суурилсан хөгжил” сэдвийн хүрээнд МУИС-ын оюутан, залуучуудад хандан лекц уншиж, санал бодлоо солилцов. Лекцийн хүрээнд эх орны ирээдүй цагийн эздэд хандан:

1. Шинжлэх ухааны үсрэнгүй хөгжилтэй хөл зэрэгцүүлэн алхах

2. Эдийн засгийн оновчтой тогтолцоог бий болгох

3. Зайлшгүй өрнөх оюуны өрсөлдөөнд хэрхэн бэлдэх

сорилт тулгарч байгааг онцлон тэмдэглэв. Лекц оюунлаг санаа, оновчтой жишээгээр баяжигдан оюутан залуучуудад үр өгөөжөө өгч чадсан болов уу?!

2007.11.05 – Даваа гариг