2008.04.03-ны өдөр “Улаанбаатар” ротари байгууллага өөрийн санхүүжилтээр барьж байгуулсан халуун ус, үсчний газрыг хотын захад байрлах 11 жилийн сургалттай 19 дүгээр сургуулийн хамт олонд хүлээлгэн өглөө.

In the school Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны харъяа тус сургуульд хорооны болон СХД-ийн 20 дугаар хороо болох хотын баруун захын оршин суугчдын хүүхдүүд суралцдаг юм. Анх 460 хүүхэд сурах хүчин чадалтай 1956 онд байгуулагдсан уг сургуульд өдгөө 1139 сурагч, 65 багш ажилчид хамрагддаг.

Үүнээс 1025 сурагч, 45 багш гэр хороололд амьдардаг бөгөөд сургуулийн захирал Д.Намгар “манай хамт олон энэ мөчөөс сургууль, ажлын байрандаа тодорхой цагийн хуваарийн дагуу усанд орж, үсээ засуулах боломжтой боллоо” гэж олзуурхан хэллээ.

“Улаанбаатар” ротари байгууллагын тэргүүн С.Бэхбатад УИХ-ын гишүүн Р.Амаржаргал дээрхи аж байдлыг танилцуулан хүсэлт тавьсан юм.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал энэ оны 3-р сарын 14-нөөс 16-ны хооронд доорх хуваарийн дагуу тойрогтоо ажиллахаар төлөвлөөд байна.
 

 Хороо

 Уулзах цаг

 Уулзах он, сар, өдөр

 Уулзах газар

 20-р хороо  18:00 цаг  2008.03.14-ны өдөр   19-р сургууль
 5, 6-р хороо  14:00 цаг  2008.03.15-ны өдөр  56-р сургууль 
 9-р хороо  14:00 цаг  2008.03.16-ны өдөр  78-р сургууль
 7, 8-р хороо  16:00 цаг  2008.03.16-ны өдөр  78-р сургууль

Гүний худаг №МГ58251 төслийг хүлээлгэн өгөх ёслол

Rotary Digging Project БГД-ийн 9-р хороонд Гүний худаг №МГ58251 төслийг хүлээлгэн өгөх ёслол болов. Төслийг Олон Улсын Ротари Сан, Сөүл Жүүнганг Ротари Клуб, Осака Сүмиёши Ротари Клуб, Осака Тэнножи Ротари клуб, Улаанбаатар Ротари Клубуудын санаачлага, 18.000 ам.долларын ивээн тэтгэлгээр хэрэгжүүлсэн юм. Гүний худгийн барилгыг Барилга, Технологийн Коллежийн оюутнууд барьсан болно.

Цааш нь унших »