August 29th, 2010 by admin
Эрхэм ээ, зайнаас ажиллацгаая.
Бүтээмж гэдэг эцсийн дүндээ цаг хэмнэх асуудал. Гэтэл өнөөгийн Улаанбаатарт нэг газраас нөгөөд хүрнэ гэдэг “там” болжээ. Тиймээс цөмөөрөө зайнаас зарим нэгэн ажлаа амжуулж сурцгааяа.
Messenger (yahoo, msn), Skype, Ichat–тай хүмүүс (зарим нь одоохондоо мэдэхгүй байж болно гэхдээ нэг л мэдэхэд бараг бүгд л гар утастай болсон шүү дээ) орчин цагийн харилцаа холбооны бололцоог өргөн ашиглая.
Хичнээн их цаг хэмнэх бол, хэдэн зуун сая хүний цаг хэмнэгдэнэ. 30 минутын арга хэмжээнд оролцохын тулд ирэх очихдоо 90 минут зарцуулна гэдэг арай үрэлгэн хэрэг. Хот, Яам замын менежментыг зөв болгоод, шинэ зам уулзварууд тавиад сайхан болно гэдэгт би итгэж байна. Гэхдээ тэр болтол хамгийн өөдрөгөөр бодоход 5 жил болно. Тэр болтол ЗАЙНААС зарим ажиллаа хийж сурья. Манайх шиг том нутагтай улсад зайн сургалт, зайн оношлогоо эмнэлэг зэрэг өргөн нэвтэрч байна. Бид ч бас чамлаахааргүй ажил эхлүүлсэн. Тэр болгоныг одоо өргөн фронтоор хэрэгжүүлье.
Энэ ажлыг үлгэр жишээ болгож харилцаа холбооны компаниуд, их дээд сургуулиуд, төрийн зарим байгууллага гм эхлүүлмээр санагдах юм. Техникийн хувьд шийдэл нь байгаа хэдий ч сэтгэл зүйн саад байна. Гар утаснааас эхлээд интернетын бололцоог өргөн ашиглах ӨДӨР ТУТМЫН СОЁЛ хэрэгтэй байна. Төрийн зохицуулалт нь араас нь дагах ёстой: нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн юмыг албажуулах маягаар.
Шинэ технологийн “түүчээ” нарыг уриалан дуудаж байна. Зайнаас ажиллах соёлыг хэрэгжүүлсэнээр:
• Нийгмийн хамгийн үнэт баялаг болсон хэдэн зуун сая үнэт хүн\цаг хэмнэнэ
• Замын түгжрэлд хамаг нервээ барах багасана: хотын даргын чих хангинах нь багасах байх
• Байгаль орчин бохирдох нь буурна: утаа өчүүхэн ч гэснэ буурна
• Үл хөдлөх хөрөнгийн үнэ унана: түрээсийн үнэ хямдрана (албан байрны гм)
• Эхнэр\нөхөр хүүхэд, гэр орондоо анхаарал тавих бололцоо нэмэгдэнэ (гэр бүл салалт буурна гм)
• Байгууллага хамт олны доторхи уур амьсгал эрс сайжирна гээд цааш нь нэмээрэй Та
Эл асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэхэд миний сайт бүрэн дэмжинэ.
August 4th, 2010 by admin
Хүнсний аюулгүй байдлын асуудлаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нар асуулга тавьжээ. Зөв.
Хүнсий аюулгүй байдал нь цогц асуудал учраас үе шаттай шийдэгдэх ёстой. 90 оны эхэнд (зарим утгаараа одоо ч гэсэн) хүнсний хангамжийн асуудал тулгамдсан байлаа.
Нэг үеээ бодвол хүнсний хангамж гэж ярих нь багассан. Харин баталгаат байдал, хүнсний шимт чанар, эрүүл тэжээллэг байх тухай ярьж байна. Дэвшил.
Монголдоо л нэрд гарсан ч гэхдээ дэлгүүр худалдааны сүлжээгээр борлуулдаг хүнсний бараа үндсэндээ хятад солонгосын хугацаа нь дууссан, дуусах дөхсөн бараа. “Номин”-гийн дэлгүүрт “…муудсан бараа борлуулдаг, хугацаа дууссан зарим бүтээгдэхүүний шошгыг солиулдаг” тухай зарим сонинд саяхан мэдээлсэн байсан. Хугацаа нь дууссан, дөхсөн гэдэг утгаараа тэндээ устгал хийгдэх ёстой хүнсний бараа хүний, өөрийн шуналтнуудын “овсгоогоор” монголд орж ирдэг. Скай-д зарж буй барааг бараг үнэгүй шахуу (устгах зориулалттай) ТЭНД авч ЭНД ханасан үнээр нь борлуулдаг тухай нийтлэл гарч байсан.
Цааш нь унших »
January 15th, 2007 by admin
Энэхvv нийтлэл маань Алтан Гадас сэтгvvлийн 36 дугаарт хэвлэгдсэн юм.

Уншмаар ном зохиол олон байдаг ч бололцоо хязгаарлагдмал юм. Тиймээс энэ их мэдээллийн урсгалыг үр ашигтай зохицуулж байхын тулд надад нэг систем хэрэгтэй болдог. Би өөрийн гэсэн системтэй бөгөөд түүнийгээ та бүхэнтэй хуваалцъюу гэсэн юм. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлэхэд, миний ном унших арга барил бүрэн төлөвшсөн гэвэл үгүй л дээ, тодорхой нөхцөл байдлаас хамааран би үе үе өөрчлөлт оруулдаг.
Миний хувьд ном хэрхэн унших арга барилын асуудал бараг 20-иод жилийн өмнөөс босож ирсэн. Тухайн үед зөвлөлтийн бараг бүх хэвлэлийг захиалан уншдаг, номын дэлгүүрт гарч байгаа, сонирхол татсан бараг бүх номыг худалдан авдаг байлаа. Ном ч хямд байж дээ. Оюутан байхдаа цуглуулсан номын тоо бараг 3 мянга хүрч байлаах. Харин Г.Поповын хувийн зохион байгуулалтын тухай номыг уншаад номтой харьцаж байгаа арга барилаа өөрчлөх хэрэгтэй юм гэдгийг ухамсарласан юм. Дараа нь амьдрал өөрөө ч шахаж эхэлсэн. Гэр бүлтэй, хүүхэдтэй болохоор тэр болгон харагдсан номоо авах санхүүгийн чадвар ч хомсдож, цаг зав ч багасаж, өөрийн эрхгүй сонголт хийх хэрэтэй болсон. Тэгээд л хамгийн гол асуудал болох ҮР АШИГТАЙ УНШИХ асуудал босч ирсэн дээ.
Цааш нь унших »