#5: Сэдэв 4 – Монгол улсын эдийн засаг ба Хямрал

Үндэсний баялаг

Монгол улсын эдийн засаг ба Хямрал

Конрад Аденауэр сан болон Улаанбаатар иргэний форум ТББ-тай хамтран та бүхэндээ Үндэсний баялаг онлайн нэвтрүүлгийн гурав дахь сэдэв, “Монгол улсын эдийн засаг ба Хямрал”-г хүргэж байна.

Видео хувилбарыг доорх линкээр үзнэ үү.

Сэдэв 4: Монгол улсын эдийн засаг ба Хямрал

 

Итгэлцэл эдийн засгийн категори

Итгэл итгэлцлийн харилцаа анхааралд өртдөг боллоо.

Эдийн засгийн неоклассик сургаалд байгаагүй энэхүү ойлголтыг институциональ эдийн засгийн чиглэлд идэвхтэй ашиглаж, өнөөгийн төвөгтөө зарим асуудлын учир начрыг тайлах гэж оролдож байна.

Итгэлцлийн харилцаа нь төрөл бүрийн булхай, завшаанч байдлаас урьдчилан сэргийлэх, хоршил нэгдэлчлэлийн төлөв шинжийг тодорхойлох, трансакцийн зардлыг буруулах гм олон хүндрэлийг шийдэхэд тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа нь ойлгомжтой юм. Энэ утгаараа эдийн засгийн хөгжлийг тодорхойлогч хүчин зүйл болсон гэж үзэж болно. Ялангуяа, системийн харилцаа нь бүхэлдээ нуран унаж, шинээр бүрэлдэн зохион байгуулагдах зовлонт энэ үед итгэлцлийн харилцаа онцгой үүрэг гүйцэтгэх тухай судлаачид бичиж байна.

Итгэлцэл түүний тодорхой илрэл, хэлбэрийг судлах нь чухал боловч амаргүй юм. Учир нь уг ойлголт нь олон талт, дан ганц эдийн засгийн шинжлэх ухаан барахгүй. Итгэлцлийн асуудлыг философи, улс төр судлал, социологи, үйл хөдлөл гм шинжлэх ухаанд эртнээс, илүү гүнзгий хэлэлцэгдэж байсан хэдий ч эдийн засгийн шинжлэх ухааныг хамруулсан нэгтгэсэн дорвитой судалгаа одоо ч алга байна. Магадгүй хамгийн ярвигтай асуудал нь итгэлцлийн харилцааг хэмжих хэмжүүр нь ойлгомжгүй учраас хэрэглэгчдийн, үйлдвэрлэгчдийн итгэлийн индекс гм маш энгийн санал асуулгын дүнгээр дүгнэх гэж оролдож байна.

Цааш нь уншихИтгэлцэл эдийн засгийн категори

8 сарын 24-нд өгсөн зарим ярилцлагын тухай

8- р сарын 24-нд эдийн засгийн сэтгүүлч клубын хүсэлтээр 20 гаруй сэтгүүлчидтэй уулзаж чөлөөтөй ярилцлага өрнүүлсэн юм. Өрнөсөн яриа хөөрөөг сэтгүүлчид тус тусдаа ярилцлага болгон 25-нд сонин сайтуудад байрлуулсан байна. Харамсалтай нь нилээдгүй газар утга агуулга нь алдагдаж тэмдэглэгдсэн бололтой. Нэгэнт нийтэд тараагдсан зүйлийг энэ сайт дээр тэр чигээр нь байршуулж байгаа хэдий ч утга агуулгын залруулга хаалтанд өөр фонтоор бичиж үдлээ. Уншигч та тунгаан болгоогоорой.

Р.Амаржаргал

2017-08-26

Цааш нь унших8 сарын 24-нд өгсөн зарим ярилцлагын тухай

“Үндэсний баялаг” – Сэдэв 2, 3

Монгол улсын эдийн засаг хаана явна вэ?

Конрад Аденауэр сан болон Улаанбаатар иргэний форум ТББ хамтран та бүхэндээ Үндэсний баялаг онлайн нэвтрүүлгийн хоёр дохь сэдэв, Монгол улсын эдийн засаг хаана явна вэ?

Нэгдүгээр хэсэг:
https://www.youtube.com/watch?v=r-4fHaZLxdQ

Хоёрдугаар хэсэг:
https://www.youtube.com/watch?v=e5-KW1prMpM

Үндэсний баялаг гэж юу вэ?

Конрад Аденауэр сан болон Улаанбаатар иргэний форум ТББ хамтран та бүхэндээ Үндэсний баялаг онлайн нэвтрүүлгийг хүргэж байна.