Ховд аймагт хийсэн албан томилолт 2012

Тойрогтоо ажилласан фото агшин. 2012 оны 5 дугаар сар

Мэндчилгээ

Эрхэм хүндэт Ховдчууд та бүхэндээ XVII жарны “Баясгалан” хэмээх усан луу жилийн сар шинийн мэндийг хүргэе.

Ховдын хөгжил дэвшлийн нэг түлхүүр болсон хөрөнгө оруулалтыг өнгөрсөн 3 гаруй жилд урьд өмнө хэзээ ч байгаагүй хэмжээнд хүргэсэндээ УИХ-ын гишүүнийхээ хувьд сэтгэл хангалуун байна.

Нутгийн зон олондоо ирж буй луу жилдээ хүн бүр амжилт бүтээлээр арвин, инээд баяслаар дүүрэн, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Удахгүй золгох сар шинэдээ өвгөд буурлуудаа хүндэтгэн дээдэлж, идээ цагааныхаа дээжийг амтлан хүртэж сайхан шинэлээрэй.

 


УИХ-ын гишүүн, доктор, профессор Р.Амаржаргал

УИХ-гишүүн Р.Амаржаргал: Ховдын төрийн алба нь төрлийнх болчихжээ

УИХ-гишүүн Р.Амаржаргал өнгөрсөн долоо хоногт Ховд аймагт ажиллаж, АН монгол орон даяар зохион байгуулж буй “Монгол хүн 2020-Ховд” хэлэлцүүлэгт оролцсоныхоо дараа орон нутгийн байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Тэрээр, “Алслагдсан аймаг орон нутгийг Улаанбаатар ойлгодоггүй юм байна. Гэхдээ Ховд аймаг нэг их арчаатай байж чадахгүй байгаа. Төрийн алба нь садан төрлийн алба болчихсон байх жишээтэй. Олон асуудал шийдэгдэхгүй явсаар байгаад энэ хүмүүс аймаг, орон нутагтаа байж чадахаа байж хот хүрээ газар руу шилжээд явцгааж эхэлсэн.

Энэ бол аймаг, сумын Засаг дарга нар ажлаа яаж хийж байгааг илэрхийлсэн гол үзүүлэлт гэж би хувьдаа дүгнэлээ. Энэ удаагийн томилолтоороо би ажилласан бүх сумын иргэдэд нэг л зүйлийг хэлж явлаа. Улаанбаатараас мөнгө өгөөд л байна. Гэхдээ та нар өөрсдөө чармайхгүй бол урагшаа явахгүй шүү гэж хэлсэн. Өнөөдөр дэлхийд олон улс байна. Тэр улсууд хөрөнгө оруулалтын төлөө уралдаж байна. Манай 21 аймаг ч гэсэн тэр мөнгийг авахын  төлөө өрсөлдөж байна. Ховдын удирдлагыг Төв аймагтаа харьцуулдаггүй юм аа гэхэд, хажуудаа байгаа Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Баян-Өлгийгөөс илүү байх ёстой. Баянхонгорын Засаг дарга утсаа гурав дуугаргаж байж авдаг бол Ховдын Засаг дарга утсаа хоёр дуугарангуут авдаг байх ёстой. Увсынхан бизнесийн гурван хуудас бичиг шаарддаг бол манай Ховдынхон хоёр хуудас бичиг шаардах ёстой.

Ингэж өрсөлдөж байж бусад аймгаас нэг алхам, нэг минут, секунтын өмнө явж байж аймаг хөгжих ёстой. Гэтэл ийм юм үндсэндээ Ховдод байхгүй нь харамсалтай. Тийм учраас Ховдын удирдлага цаашдаа хүн амаа эндээ хадгалж үлдье гэж бодож байгаа бол бизнесийн орчныг таатай болгох ёстой. Аймгийн Засаг дарга энэ талаар томоохон ажил хийх цаг нь болсон” хэмээн онцолсон.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2011.05.23-ний Даваа гариг, 2 нүүр тал, сэтгүүлч Д.Мягмар

 

Ховд аймгийн ИТХ-ын VI хуралдаанд аймгийн Ардчилсан намын дарга Б.Пүрэвдоржийн хэлсэн үг

Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон энэхүү хуралдаанд урилгаар оролцогч та бүхний энэ өдрийн амрыг айлтгая. Иргэдийн төлөөлөгч та бүхний аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө юу хийж бүтээснийг дүгнэн хэлэлцэж буй энэ хуралд үг хэлэх завшаан тохиолоо. Энэ завшааныг ашиглан Ховд аймгийн нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, төрийн байгууллагын үйл ажиллагаанд аймгийн Ардчилсан намаас өгч буй үнэлэлт дүгнэлтийг та бүхэнд сонордуулъя.

Ховд аймгийн нийгэм эдийн засгийн өнөөгийн байдалд өгөх үнэлэлт.

2008 оны сонгуулийн үр дүнгээр бүрдсэн аймгийн ИТХ, түүнээс томилогдсон Засаг дарга, түүний тамгын газраас тухайн үеийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс ажилгүйдэл ядуурлыг бууруулах,  хөгжлийн үндэс суурийг тавьж, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажилласнаас хойш бүрэн эрхийн хугацааныхаа тал хувийг өнгөрөөгөөд байна.  Энэ хугацаа нь ололт амжилт, алдаа дутагдлаар дүүрэн он жилүүд байлаа. Ололт  амжилтын талаар ИТХ-ын дарга, аймгийн засаг даргын илтгэлд гарсныг сонслоо. Энэхүү амжилтын ихэнх нь засаг даргын гаргасан амжилт гэхээсээ илүүтэйгүүр  хувийн хэвшлийн байгууллагуудын хийж бүтээсэн ажлыг өөрөө хийсэн мэтээр тайлагнасан тайлан болсныг та бүхэн анхаарна биз ээ.

Цааш нь уншихХовд аймгийн ИТХ-ын VI хуралдаанд аймгийн Ардчилсан намын дарга Б.Пүрэвдоржийн хэлсэн үг