Сонгуулийн хуулийн талаар

2016 оны 3-р сарын 11-ны өдөр МН 25 Телевизэд Сонгуулийн хуулийн эргэн тойронд өрнөж буй асуудлаар өөрийн байр суурийг илэрхийллээ.

2016 оны Төсвийн талаарх байр суурь

2015 оны 10-р сарын 20-ны өдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор Монгол Улсын 2015 оны Төсвийн тодотгол, Монгол Улсын 2016 оны Төсвийг хэлэлцүүлж буйтай холбоотойгоор өөрийн байр суурийг илэрхийллээ.

Засгийн газар огцрох ёстой

-Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ их ярвигтай асуудал. Монголын нийгмийг хоёр хуваачихлаа шүү дээ. Зарим нь хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж байхад нөгөө хэсэг нь явуулах нь зүйтэй гэж байна. Би Монгол Улсыг хувааж талцуулсан ямар ч асуудлыг дэмждэггүй. Талцуулаад, хэрэлдүүлээд, наана цаана нь оруулж байвал шийдэл биш, асуудал болж буйн илрэл. Төр засгийн тэргүүнд сууж байгаа хүмүүс шийдэл олж, түүнийх нь дагуу улс нийгэм нь явах учиртай. Гэтэл шийдэл болж байгаа юм алга. Харин ч асуудал нэмж байгаа нь харамсалтай. Би сүүлийн 20 гаруй жилд батлагдсан Өршөөлийн хуулиудын ихэнхд нь гар бие оролцсон. Энэ удаагийн Өршөөлийн хууль шиг ийм замбараагүй, дуулиан шуугиантай хууль гарч байсныг санахгүй байна. Урд нь асуудлыг маш чанд үзэж харж, судлаад шийдвэрээ гаргачихаад, УИХ-д оруулж албажуулдаг байсан. Тиймээс хэл ам багатай, бүтэц зохион байгуулалтын хувьд ч маш хурдан шуурхай хийж хэрэгжүүлж болдог байсан. Харин өнөөдөр оруулж ирсэн зүйлийг хар. Нэг л их хууль баталлаа гэдэг. Үүн дээр хориг тавьчихсан, хоригийг нь хэзээ хэлэлцэх гэж байгаа юм бүү мэд.
-Хүлээлт үүсгэчихлээ?
-Өнөөдөр энэ хууль явж байгаа юм уу, үгүй юу. Нийгэмд асар их хүлээлт байна. Үнэхээр төрийн өршөөл хүртэх ёстой нэг хэсэг байж болно шүү дээ. Тэр хүмүүс горьдлого тавиад л сууж байгаа. Гэтэл хууль нь хэрэгжих үү, үгүй юу бүү мэд. Нэг хэсэг нь төрийн өршөөлөөс бүр хол байх ёстой юм. Огт хамрагдах ёсгүй. Гэтэл тэр хүмүүс нь завших гээд сууж байдаг. Үүнийг туйлын зохион байгуулалтгүй, туйлын хариуцлагагүй, туйлын замбараагүй хэрэгжүүлсэн. Энэ бол манай өнөөгийн төрийн байж байгаа нүүр царай. Бид иймэрхүү л нүүр царайтай байгаа юм. Аливаа асуудал нийгмийг бужигнуулах учиргүй, нийгмийг нягтруулж байх ёстой. Та нар ажигласан бол 2012 оны сонгуулиас хойш УИХ-аас гаргаж байгаа шийдвэрүүд дандаа нийгмийг бужигнуулж байна. Шоргоолжны үүрийг эвдэж байгаатай адил юм хийгээд байна шүү дээ. Цэвэрлэж цэгцлэх, янзлах юм байдаг л байх. Гэхдээ дандаа дутуу дулимаг бодсон, хагас дутуу үсчиж харайсан, өнгө мөнгө дагуулсан болоод байна. Тэр утгаараа Өршөөлийн хууль бас л ийм дүр төрхтэй болчихлоо. Энэ бүгдэд би үнэхээр сэтгэл дундуур яваа. Би цаад агуулга руу нь орохгүй, зөвхөн хэлбэр, зохион байгуулалт талаас нь харахад иймэрхүү байна. Цаашаа орвол зөндөө юм бий байх. Миний мэдэрч байгаагаар энэ асуудал УИХ дээр нэлээн ярвигтай, төвөгтэй болох юм шиг байна.

Цааш нь унших

НӨАТ-ын тухай хууль шинэчлэн батлагдлаа

Монгол Улс Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Татварын багц хуулиудын ажлын хэсгийн ахлагчийн хувьд өнөөдөр УИХ-аар хэлэлцэгдэн батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Эдийн засгийг зохицуулдаг гол хуулиудын нэг нь татварын багц хууль байдаг. 2014 оны 5 дугаар сард энэхүү хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд өнөөдөр анхнаасаа батлагдан гарч байна. Татварын багц хуулиудын төслөөс хамгийн түрүүнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцүүлэн батлан гаргаж байгаа нь хоёр учир шалтгаантай.

Нэгдүгээрт, бид цоо шинэ систем буюу цахим хэлбэрт шилжүүлж байгаа.

Үүнтэй уялдаа холбоотойгоор Монгол Улсын мөнгөн урсгалын хяналтын системийг цоо шинээр бий болгох ажлыг зохион байгуулж байгаа юм. Өмнө нь бэлэн мөнгөөр арилжаа хийдэг, бэлэн бус тооцоо хийгддэг, мөнгөний урсгал хаанаа байна, аль нь татвараар дамжиж байна, аль нь татварын гадуур явж байна гэдэг асуудал байсан.

Энэ хууль батлагдсанаар арилжаа хийж байгаа бүх мэдээлэл нь Татварын газар, Сангийн яаман дээр төвлөрч байгаа тохиолдолд хэн нэгэн хүн ямар нэгэн арилжаа хийх юм бол тэнд автоматаар бүх арилжаа нь бүртгэгдэнэ гэсэн үг. Ингэснээр тухайн хүн дараа нь хүрч ирээд өчнөөн төгрөгийн орлого олсон, төчнөөн төгрөгийн зардал гаргасан гэдэг дээр нэг их маргаан гарахгүй. Яагаад гэвэл автоматаар бүртгэгдсэн байгаа учраас татвараас зайлсхийх, зугтах ойлголт үндсэндээ жигдрэх ач холбогдолтой. Энэ нь өөрөө техникийн чанартай ажиллагаа их шаарддаг учир энэ хуулийн төслийг түрүүлж гаргах шаардлага байсан.

Энэ хууль 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжих учир үлдэж байгаа хугацаанд техникийн чанартай бэлтгэл ажил, холбогдох бусад баримт бичгүүд, заавруудаа гаргах бололцоог нь гаргаж өгөх үүднээс татварын багц хуулиуд дотроос хамгийн түрүүнд хэлэлцэн баталлаа. Түүнчлэн хуулийн төслүүдийг боловсруулах явцад давхардсан зүйлүүдийг цэгцэлж өгсөн.

Мөнгөний урсгалыг хяналтын тогтолцоонд оруулж өгч байгаа нь ач холбогдолтой. Мөн үүнийг дагаад бүртгэлийн тогтолцоо эрс сайжрах учиртай. Эдийн засаг бүртгэл дээр тулгуурладаг. Иймээс энэ системийг сайжруулж байж үр ашгийн тухай ойлголтууд гарч ирнэ. Өртөг бүтээх, баялаг бүтээх процесс гинжин урвалаар явж байгаа. Энэ процессын явцад аль шатанд, ямар хэмжээний өртөг шинээр бий болж байна гэдэг тогтолцоо хяналтанд орох, үүнийг урамшуулах зохицуулалт бүрдэж байгаа юм.

Түүнчлэн иргэд өөрсдөө татвар төлөгч байхаас гадна татварын процесст хянагчаар оролцох бололцоо бий болж байна. Энэ утгаар нэг хэсэг нь татвараас зугтаадаг байсан бол одоо иргэн бүр өөрсдөдөө хяналт тавих боломжтой болж байгаа.

 /Шинэчилсэн найруулга/
Amarjargal_VAT
Р.Амаржаргал НӨАТ-ын тухай мэдээлэл өгөв.
Р.Амаржаргал НӨАТ
Р.Амаржаргал НӨАТ-ын тухай мэдээлэл өгөв.

Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай

УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Энхболд нарын хамт “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.IMG_2219

[gview file=”http://blog.amarjargal.org/wp-content/uploads/2015/06/Tsumiin-zevsegees-angid-baih-statusiig-shine-tuvshind-gargah-tuhai.pdf”]