Чиг хандлага, хүлээгдэж буй өөрчлөлт

Монгол орон улс төр, эдийн засгийн бүхий л талаараа шинэ бодит байдалтай тулгарч байна.

Арваад жилийн өмнөөс дэлхий дахинд эргэлтийн шинжтэй томоохон өөрчлөлтүүд гарч эхэлсэн нь өнөөдөр аль ч тивийн том жижиггүйулс орнуудад шууд мэдрэгдэх боллоо. Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнд тогтсон геополитикийн тэнцвэрийг1989-1990 оны социалист систем, ЗХУ-ын задрал “сүйрэл” эвдсэн. Энэхүү задралыг өдөөсөн “өөрчлөн байгууллалтын” он цагаас тоолбол даруй 30 гаруй жил өнгөрчээ. Энэ эрин үеийг “глобалчлал” буюу ганц туйлт ертөнцийн үе гэж нийтлэгээр нэрлэж заншсан.

Эдүгээ глобалчлалын хямрал ил тод харагдаж байна. 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал, түүнээс хойш сэхээгүй дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал  уг хямралын шинж тэмдэг болсоор байна. Глобалчлалын үед хэт давамгайлах болсон санхүүгийн капиталын  даврал “хөөсрөл” хэт ашгийг бий болгож, баян хоосны ялгааг гааруулахаас гадна үзэл суртал, намын ялгаагүй “олигархи элит ангийг” төрүүлсэн. Бодит эдийн засгийг хэд дахин  нугалсан, баялгаар баталгаажаагүй “санхүүгийн бүтээгдэхүүнийг” асар ихээр “үйлдвэрлэсэн”  нь нэгэн үедээ инновац мэт байсан ч яваандаа зах зээл, ардчилалд үзүүлэх сөрөг үр дагавар нь түлхүү мэдэгдэх болсон.

Цааш нь унших

САЙН АНДЫН АЙЛЧЛАЛ

MPA PHOTO-0701

Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров саяхан Монголд айлчлав. Айлчлалын албан ёсны мэдээ, бас бус асуудлыг давталгүйгээр хувийн санал бодлоо хуваалцая.

Дэлхий дахины улс төр, олон улсын харилцаанд нэр хүндтэй ийм хүн Монголд айлчилж ирсэн нь чухал үйл явдал. Сергей Лавров бол 2004 оноос Оросын дипломат албыг толгойлж, Ерөнхийлөгч В.Путиний гадаад бодлогыг тодорхойлон хэрэгжүүлж ирсэн туршлагатай стратегич хүн юм.

Шинэ хүйтэн дайны үнэр ханхалж, ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ аваад байгаа энэ хүнд үед Сергей Лавров өнөөгийн олон улсын харилцаа олон туйлт тогтолцоо руу шилжиж байгаа бодит байдлыг дэлхий даяар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө бусдад таалагдсан ч, эс таалагдсан ч идэвхтэй, тууштай ажиллаж байгааг нь үнэлэх хэрэгтэй. Үнэндээ ОХУ-гүйгээр олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломжгүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг.

Сергей Лавров Монголд ирэхдээ хуучин сайн найзындаа ирж байгаа гэж бодож ирсэн байдал ажиглагдсан. Тэрбээр Москвад сурч байхаасаа эхлээд олон жил монголчуудтай нөхөрлөж ирсэн нь ойлгомжтой. Угаасаа ч монгол, орос хоёр бие биенийгээ сайн ойлгож чаддаг төрөлхийн онцлог зан чанартай гэж би хувьдаа боддог.

1990-ээд онд ЗХУ задарч, Оросын Холбооны Улс шинэ нөхцөл байдалд дасч зохицох гэж дотогшоогоо илүү анхаарч байсан үед бид барууны орнуудын дэмжлэгт тулгуурлан хөгжиж ирсэн нь үнэн. Барууны тусламж дэмжлэг манай хөгжил дэвшилд чухал үүрэгтэй хэдий боловч бид хоёр хөршгүйгээр урагшлах боломжгүй.

Хоёр хөрш болон «гуравдагч хөрш»-ийн бодлогыг хооронд нь маш нарийн тэнцвэртэй баримталж ажиллах нь манай гадаад бодлогын тулгын чулуу мөн юм. Тийм ч учраас ОХУ-тай зовлон жаргалаа илэн далангүй, харилцан ярилцаж ажиллавал биднийг ойлгохгүй гэх зүйлгүй. ОХУ, эсвэл БНХАУ Монголд өөрийн бодлоо тулган хүлээлгэх гээд байна гэж хардах үндэсгүй. Тэд саналаа хэлж, бид боломжгүйгээ хэлж болно. Олон улсын харилцааны хэм хэмжээ тийм юм.

Гагцхүү яах гээд байгаа нь мэдэгдэхгүй тойрч давхиад байх биш, шулуухан яриад явчихвал биднийг ойлгоно. Харин нэгэнт ам гарсан бол заавал хэлсэндээ байх явдал чухал.

Орос нөхөд бол «за гэвэл ёогүй» байдаг ард түмэн. Бид бас тийм байж харилцан итгэлцэл олж авна. Сергей Лавровын айлчлал манай хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх зорилготой байсан шиг санагдлаа. Орос нөхдөө ойлгож мэдрэхэд дахин суралцах шаардлага бидэнд ч бас байх шиг байна.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал

2016.04.22

ЖИНХЭНЭ УЛСТӨРЧ

 Ж.Тэгшжаргал – “Титэм Гэрэг” сэтгүүл

“ХУДЛАА ЯРЬЖ БОЛОХГҮЙ, ГЭХДЭЭ ҮНЭНИЙГ БАС БҮРЭН ДҮҮРЭН БИТГИЙ ХЭЛЖ БАЙ”

Gereg cover – Amarjargal MP

ТОМ ЗУРАГ

Р.Амаржаргал УИХ-ын гишүүн, бас Монголын анхны жиргээчдийн нэг. Анх их идэвхтэй байснаа бодвол өдгөө өдөрт нэг, хоёроос илүүгүй жиргээ л хийдэг болж. Жишээ нь хоёр хоног огт чимээгүй байснаа өнгөрсөн мягмар гаригт Нийгмийн бодлогын байнгын хороогоор ирэх оны төсвийн талаар хэлэлцэх үеэр өөрийн байр сууриа илэрхийлсэн гурван минутын яриагаа Youtube-д байрлуулснаа жиргэж. Түүнд нь олон таван тайлбар байсангүй. Түүний жиргээнүүдийг ажвал өөрийг нь бага ч болтугай мэдэж болмоор санагдсан. 94.3 мянган дагагчтай мөртлөө Р.Амаржаргал өөрөө 103 хүн л дагажээ. Энэ тухай нь асуухад тэр “Би дагах хүмүүсээ 108-аас хэтрүүлэхгүй байя гэж шийдсэн. Энэ тоон дотроо л нэмж, хасаад явна. Олон хүн дагачхаар тэр олон жиргээг уншиж чадахгүйд юм. Сошл ертөнц өөрийн гэсэн соёлтой байх ёстой гэж би боддог. Тийм учраас өдөрт таваас дээш удаа жиргэдэггүй, нэг дуугарахаараа жинтэйхэн, хүн хэрэгтэй, мэдлэг, мэдээлэл болохоор зүйлс жиргэдэг хүмүүсийг сонгож дагадаг” гэсэн.

Цааш нь унших

Зөөлөн хүч

Намын даргад нэр дэвших магадлалтай хүмүүсийн дотор Ринченнямын Амаржаргал заавал орно. Монгол Улсын Ерөнхий сайдын албыг Ардчилсан намын хүнд хэцүү цаг үед нэгэнтээ хашсан түүнд санаж бодсоноо хэрэгжүүлэх боломж олдоогүй юм. Түүний нэгэн сонгуулийн уриа нь “Зөөлөн хүч” гэж байсныг тодхон санаж байна.

Үнэхээр ч тэр уриа нь түүнийг бүрэн тодорхойлсон шиг санагдсан. Тэр хүчтэй хүн үү. Тийм ээ. Өнгөрсөн 20 жилийн улс төрийн амьдрал нь үнэхээр ороо бусгаа байж, өгсөх уруудах аль алиныг нь үзсэн. Намын ротациар автобусаар хүн зөөгөөд өөртөө санал өгүүлчихсэн жижиг гарын улс төрчид ялагдчихаж байж билээ. Санал худалдаж авч болно гэдгийг тэр үнэхээр ойлгохгүй байсан учраас автобусаар зөөгдөөд хуушуур идээд саналаа худалдачихна гэж бодоогүйгээс л дээ. Дараа нь өөр намтай эвссэн нам нь түүнийг тойроггүй үлдээж ч байсан. Бусад нөхдийн л адил 20 оод жилийн өмнөөс улс төр эхэлсэн түүнийг анхны үзэл санаандаа үнэнч явдаг болохоор нь хүндэлдэг юм.

Цааш нь унших

Р.Амаржаргал Ерөнхий сайд болох нь яагаад ашигтай гэж?

2014 оны 11 сарын 11

Энэ бол улс орны нийтлэг эрх ашигт хамгийн зөв сонголт байж болох юм. Ерөнхий сайдад нэр дэвшигч бүрт өөр, өөрийн шалтгаан, үндэслэл, эрх ашиг буй. Тэртээх он жилүүдэд С.Зориг агсан “Эрх ашгаа эрэмбэлэх хэрэгтэй, эсвээс дампуурч ялзарна. Нэгдүгээрт, Үндэсний эрх ашиг, Хоёрдугаарт, төр, засгийн эрх ашиг,Гуравдугаарт, нам, бүлгийн эрх ашиг, Дөрөвдүгээрт, хувийн эрх ашиг” хэмээсэн байдаг.Өнөөдөр энэ эрэмбэ урвуугаар буюу хойноосоо хэрэгжиж байгааг бид харж байна. Тиймээс яагаад Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болоосой гэж хүсэж байгаагаа ичиж зовохгүйгээр бичиж сууна. Иргэд эдийн засгаа “иддэг”. Эдийн засаг сайн бол иргэн нь амьд явах, сайхан амьдрах эрхээр хангагдаж цаашлаад “Ажил орлоготой монгол хүн”, “Ажлын байртай монгол хүн” гээд өнөөх АН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан сонгогчдын хийсэн сонголт биелэлээ олох учиртай. Тэгэхээр улс төрөө биш, эдийн засгаа бодож Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болоосой гэж бодож байгаа хэрэг.

Гэвч саад, тотгор бий.

Цааш нь унших