СЭЗДСургуулийн төгсөгчдөд диплом гардуулав

Энэ сарын 22-ны өдөр УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн” төгсөгчдийн диплом гардуулах ёслолд уригдан оролцлоо.

Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны Дэд Ерөнхийлөгч Монголд

БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны Дэд Ерөнхийлөгч  Жонг Мон Жунг энэ сарын 17-оос 19-ны өдрүүдэд Монголд зочиллоо.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  Монгол Улс, БНСУ-ын найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх, манай орны биеийн тамир, спорт, нийгмийн салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж “Найрамдал” медалиар шагналаа.

Шинэ номын нээлт

Нэрт сэтгүүлч Томас Фрийдманы олон улсын бестселлэр “The World Is Flat: A Brief History of the Twenty-First Century” ном монгол хэлнээ “Дэлхий бөөрөнхий биш” нэртэйгээр хөрвүүлэгдэн гарчээ. Уг номын нээлтийн баяр 2007 оны 6 сарын 15-ны баасан гарагийн 12.00 цагт Улсын төв номын санд болж, уг арга хэмжээнд уригдан “Мэдлэгт суурилсан эдийн засаг” сэдэвт илтгэл тавьлаа.

Ховд аймагт ажиллав

Ардчилсан Намын Шинэчлэлийн Аяны хүрээнд Ховд аймагт 2007 оны 6 дугаар сарын 8-аас 11-ны өдрүүдэд 4 хоног ажиллав. Ховд аймгийн Ховд, Манхан, Зэрэг, Дарви сумдын иргэдтэй уулзан санал бодлоо солилцон, тэдний сонирхсон асуултад хариулав. Мөн аймгийн “Ховд” телевизэд уригдан ярилцлага өгсөн.

Ашигт малтмалын ордыг үр ашигтай ашиглах асуудалд

Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавьяат эдийн засагч, профессор Д.Содномын “Монгол Улсын ашигт малтмалын ордыг үр ашигтай ашиглах асуудалд” лекц 2007 оны тавдугаар сарын 29-нд ННФ-ын хурлын танхимд боллоо. Лекцийн эхэнд ННФ-ын гүйцэтгэх захирал Б.Эрдэнэжаргал үг хэлж, лекцийн дараа оролцогчид санал хүсэлтээ хэлж, илтгэгчид асуулт тавилаа.

Мөн “Нээлттэй Нийгэм Форум”-ын санал болгосны дагуу “Монгол Улсын ашигт малтмалын ордыг үр ашигтай ашиглах асуудалд” сэдвээр судалгаа хийн, санал, дүгнэлт боловсруулжээ.