Удахгүй хэлэлцэгдэх Татварын өршөөлийн тухай хуулийн талаар “Өнөөдөр” сонины сэтгүүлч Го.Энхтөртэй хийсэн ярилцлага.

Өршөөлийн хууль нэг их гайхамшигтай сонголт биш л дээ. Эерэг, сөрөг талыг нь дэнсэлж байгаад л ийм хууль гаргах хэрэгтэй юм гэсэн шийдэлд УИХ хүрсэн. Хууль батлагдах байх. Би ч дэмжинэ. Татвараа шударгаар төлж ирсэн хэсэгт харамсалтай санагдаж байгааг ч ойлгож байна. Хуулийн өмнө хүн бүр тэгш байх ёстой гэсэн зарчмын тухай ярих л байх. Татвараа шударгаар төлдөггүй, хоёр баланстай явж ирсэн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа төрөөс явуулж байгаа эдийн засгийн бодлогоос шууд хамаарч байсан нь үнэн. Тийм учраас харилцан ойлголцох нь зөв шийдэл болно. Нэг үеийг бодвол татварын орчин харьцангуй таатай боллоо. Монгол Улс Азидаа хамгийн бага татвартай орон гэж та бүхэн хэлдэг. Ийм нөхцөлд хариуцлагыг дээшлүүлэх байтал харин ч толгойг нь илж байгаа нь зөв үү?

Татварын хувь хэмжээ гэхээсээ илүү хүнд суртлын тухай энд ярих хэрэгтэй. Хүнд суртал үнэхээр их байна. Татвар төлөгчдийн гар хөлийг тушчихаад, төрийн рекетүүд шинэ юм хийлгэхгүй байна гэж татвар төлөгчид хэлдэг. Төрөөс хуульчилсан рекет дор татвар төлөгчид ажиллаж байна гэж хэлж болохоор байгаа юм. Ямар ч аж ахуй нэгж хүнд суртлын дарангуйлалд байгаа нь нууц биш. Төрийн нэрээр хувь хүмүүс өөрсдөө рекетэлж амины асуудлаа шийдүүлдэг болоод арван хэдэн жил боллоо. Үүнээс ангижрах цаг болчихоод байна. Тэгээд л татвараас нэг удаа чөлөөлж байгаа төрийн өршөөлийн бодлого юм. Сайн, сул тал аль алинд нь бий. Дэнслээд үзэхэд хожих нь их байгаа учраас Татварын өршөөлийн хуулийг гаргах нь зөв гэж ойлгосон.

Татвар төлөхгүйгээр үйл ажиллагаа явуулбал төр өршөөдөг юм байна гэсэн ойлгот би болох вий гэсэн бодолтой хүн олон байна.

Сөрөг ойлголт гарахыг үгүйсгэхгүй. Өршөөл үзүүлээд байхад л татвартай холбоотой зөрчил гаргаад байх юм бол өчиггүй шүү гэдгийг нь төр хэлж өгч байгаа. Тийм учраас өршөөлд хамрагдах татвар төлөгчид ухамсартай хандах байх.

Эх сурвалж: Өнөөдөр сонин. 2008 оны Нэгдүгээр сарын 22. Мягмар гариг. А3 тал

Оллоо.мн ын онлайн сонгуулийн 2 дахь үе эхэлжээ. Ардчилсан Намын санал эхний 3 өдөрт 62 хувь тай байна.

Оллоо сайт санал асуулгаа зөвхөн онлайнаар аваад зогсохгүй гар утасаар мэссиж болон лавлах төвөөр дамжуулан авч байгаа юм байна.

Та бүхэн доорхи хаяганд зочилон УИХын гишүүн Р.Амаржаргал саналаа өгөхийг уриалж байна.

http://songuuli.olloo.mn/modules.php?name=Politics&menuid=22

Мөн Р.Амаржаргал гишүүнд санал өгөхдөө 85 дугаарыг
Мобикомын хэрэглэгчид: 521010 дугаарлуу
Скайтелийн хэрэглэгчид: 155010 дугаарлуу
Юнителийн хэрэглэгчид: 141010 дугаарлуу илгээж саналаа өгөх буюу 1984 дугаарт холбогдон саналаа өгөх боломжтой ажээ.

Эх сурвалж: Нийгмийн толь сонин, 2007.12.27 №306, 3007 [398,399]
Улс орны хөгжлийн талаар сэтгүүлч О.Сэлэнгэтэй хийсэн ярилцлага.

Манай улс нэг үеэ бодвол харьцангуй сайн хөгжиж байгаа боловч өрөөсгөл зүйл бас л ажиглагддаг. Үүнтэй та санал нийлэх үү?

Манай улс орны хөгжил урьд өмнөхөө бодвол ахиад байна л даа. Энэ чинь баярлууштай зүйл шүү дээ. Ололт байна. Тэр ололтоо олж харж чаддаг байх ёстой. Хэзээ бид өмнө нь ийм байлаа. Аль ч талыг аваад үзсэн. Улс төрийн салбар ч тэр, ард түмнийхээ эдэлж байгаа эрх чөлөөг үз. Урьд өмнө нь байгаагүй түвшинд хүрсэн. Тухайлбал, санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг боллоо. Энэ эрхийнхээ дагуу хэлсэн ярьсан зүйл ямар нэгэн байдлаар төрийн шийдвэр гаргадаг институдэд хүрч, тусгалаа олдог боллоо. Тэгэхээр энэ бол ололт. Мөн эдийн засгийн салбарыг аваад үзвэл бас л ялгаа байхгүй, ард түмний аж амьдрал, ахуй байдал нүдэнд харагдахуйц хэмжээнд дээшилж байна. Нийгмийн салбарт мөн л их өөрчлөлт гарсан. Эрүүл мэнд, соёл урлаг гээд бүх л салбарыг аваад үзэхэд тэр шүү дээ. Кино урлаг ч хөгжиж байна. Биеийн тамир, спортын салбарт ч гэсэн нааштай өөрчлөлтүүд гарсан. Энэ бүхний үр дүнд онцолж хэлэх зүйл бол ард иргэдийн ухамсарт сэтгэлгээнд томоохон өөрчлөлт гарсан. Тэгэхээр 17 жилийн өмнөх ардчилсан хувьсгалын үр дүн өнөөдөр биелэлээ олж бас эхэлж байгаад сэтгэл жаахан өег байгаа юм. Үүнийгээ бас цөмөөрөө мэддэг, хардаг, үнэлж чаддаг баймаар юм шиг. Гэхдээ л болохгүй, бүтэхгүй зүйл их бий. Үүнийг бүгд мэдэж байгаа. Би саяхан Дэлхийн банкнаас гаргасан улс орны эдийн засгийн судалгааг үзлээ. Өнөөдөр үүнийг уншиж, үзсэн хүн олон байгаа байх. Дэлхийн гол гол улс орнуудыг эдийн засгийн хөгжлийн түвшингөөр нь хэн нь хаана явна вэ гэдгийг гаргаад ирсэн байгаа юм. Ингээд эдийн засгийн хэмжээгээр нь аваад үзвэл нэгдүгээрт АНУ орсон байна. 12.3 триллион ам.доллараар. Хоёрт Хятад байна. Энэ орныг аваад үзэхэд 5.3 триллион. Ингээд цаашаагаа Япон, Англи, Герман, Европын холбоо гээд яваад өгч байгаа юм. ОХУ гэхэд нэлээн хойгуур 1.6 триллион ам.долларын эдийн засагтай байх юм. Үүнээс Монгол чухам ямар байна вэ гээд харьцуулж үзлээ. Тэгэхээр бид чинь их амбицтай хүмүүс шүү дээ. Их том зүйлтэй харьцуулдаг, ойр зуурын юмыг нэг их авч хэлэлцдэггүй. Тиймдээ ч АНУ-тай харьцуулж үзлээ. Худалдан авах чадвар гэх үзүүлэлтийг харвал ДНБ манайхаас даруй 1847 дахин илүү байна. Хятад гэхэд 796, Орос 253, Англи 283, Вьетнам арай гайгүй 26 дахин илүү байх юм. Энэ бол манай өнөөгийн бодит байдал. Өсөөд өсөөд, хөгжөөд хөгжөөд л ийм л хэмжээнд байна. Тэгэхээр энэ тоонуудыг харж байхад ерөнхийдөө бидний өмнө ямар зорилт тулгамдаад байна. Ямар том том сорилтууд гарч ирж байна, юу юу шийдэх ёстой нь дэндүү тод харагдаж байна гэж би хувьдаа ойлгож байна.

Цааш нь унших »

Шинэ онийн мэнд.
 

Тайланд улсын Бангкок хотноо энэ сарын 11-ээс 13-ны өдрүүдэд “Нөхөн үржхүйн эрүүл мэнд /НҮЭМ/-ийн эм, хэрэгслийн тогтвортой байдлыг хангах талаар ухуулга, нөлөөллийн ажлыг сайжруулах нь” сэдэвт бүс нутгийн хуралд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал  оролцож байна.

                НҮБ-ын Хүн Амын Сангаас зохион байгуулж буй тус хуралд Зүүн өмнөд Азийн 9 орны парламентын гишүүд, мэргэжлийн хүмүүс өөрийн орноо төлөөлөн оролцож байна. Манай орноос УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Б.Цэвэлмаа нар хуралд оролцож байгаа бөгөөд энэ сарын 12-ны өдөр Р.Амаржаргал хуралд оролцогчдод хандан “Харилцаа холбооны арга хэрэгслээр дамжуулан НҮЭМ-ийн эм, хэрэгслийн тогтвортой хангамжийг сурталчилах нь” сэдэвт илтгэл тавина.

НҮЭМ-ийн аюулгүй, чанартай эм, хэрэгсэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх; Мянганы хөгжлийн зорилт болон эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд нөлөөлөх НҮЭМ-ийн эм, хэрэгслийн янз бүрийн элиментүүдийн талаарх харилцан ойлголтыг боловсронгуй болгох; НҮЭМ-ийн талаарх улс төрчдийн болон иргэдийн дэмжлэгийг бий болгохын тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллах, түүнчлэн НҮЭМ-ийг бэхжүүлэх нөлөө бүхий төвүүдтэй нягт хамтран ажиллах, үр дүнтэй мэдээллийг бий болгох зэрэгт ухуулга, нөлөөллийн гүйцэтгэх чадамжийн талаар; НҮЭМ-ийн талаарх төрийн дэмжлэг болон иргэдийн ухамсар, мэдлэгийг дээшлүүлэхэд нөлөөлөхүйц хэрэгслийг ухуулга, нөлөөлөлд ашиглах; зэрэг асуудлуудыг хурлын хүрээнд ярилцана.

              Монгол улсын Засгийн газар Эхийн эндэгдлийг бууруулах стратеги төлөвлөгөө, Нөхөн үржхүйн эрүүл мэнд Үндэсний хөтөлбөр, Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө, НҮЭМ-ийн эм хэрэгслийн тогтвортой хангамж үндэсний стратеги зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин, хэрэгжүүлж байна.