Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа. Эдийн засаг, гадаад бодлого, спорт гээд түүний оролцоогүй, санааг нь зовоодоггүй салбар гэж үгүй ээ.
гого.мн-ын Ч.Болортуяа сурвалжлагч ярилцлага.

-Цагаан сарын баяр болоод өнгөрлөө. Сар шинэдээ сайхан шинэлэв үү.
-Сайхан шинэлсэн. Очиж золгох айл ерөнхийдөө дуусчихсан. Сайхан жил гарч байна.

-Шинийн нэгэнд ордны золголтонд та харагдаагүй.
-
Ирээгүй. Сар шинийн баярыг би илүү гэр бүл тал руугаа хандсан баяр гэж ойлгодог.

- Төрийн золголттой холбоотой хуулийн төсөл өргөн барьсан гишүүдийн нэг нь та байсан.
-Э.Бат-Үүл гишүүн хуулийн төсөл санаачлаад би гарын үсгээ зурж дэмжсэн. Санаа нь бол төрийн золголтыг төгөлдөржүүлж, иргэд төр хоёрыг жаахан ойртуулах л зорилготой хууль шүү дээ.

-УИХ-ын ээлжит чуулган завсарлачихсан байна. Сонгууль дөхлөө. Тойрогтоо очиж ажиллаж байна уу?
-Арай очиж амжаагүй байна. Цагаан са
рын өмнө хийсэн ажлаа тайлагнасан сэтгүүл айлуудаараа хүргүүлсэн байгаа. Уламжлал ёсоороо 30 өндөр настанд тавгийн боов хүргүүлчихаад байж байна. Одоогоор ийм байна. Чуулганы завсарлаганаар сонгогчидтойгоо тогтмол уулздаг. Чуулган эхлэхээс өмнөхөн уулзалтаа нэг хийнэ ээ.
Цааш нь унших »

Монголын эдийн засгийн бодит секторын талаар өнөө болон урьд өмнө төрөл бүрийн судалгаа хийгдэж байсан ч бүгдийг нь нэгтгэн нэг дор ангилан цуглуулсан нь үгүй билээ. Амаржаргал сангаас энэ чиглэлээр хийгдсэн судалгааг нэгтгэн энэ сайт дээр байрлуулан нийтийн хүртээл болгох ажил эхлүүлж байна. Энэхүү санаачлагыг дэмжин өөрийн болон өрөөлийн судалгааны хамгийн чанартай бодитой гэсэн ажлуудыг бидэнд ирүүлнэ үү. Гадаадын эрдэмтэд олон улсын байгууллагуудын ажил ч эх хэлээрээ байж болно. Хэрэв PDF файлд хөрвүүлэн realsector@amarjargal.org хаягаар илгээвэл бидний ажилд нэн тустай байх юм.

Таныг хүндэтгэсэн

Р.Амаржаргал

Дэлхийн эдийн засгийн байдлын талаар тааламжгүй мэдээ тасрахгүй ирэх боллоо. Санхүүгийн зах зээлийн хямрал нь эдийн засгийн бодит секторын хамран улмаар дэлхийн эдийн засгийг бүхэлд нь ганхуулж эхлэв бололтой. АНУ-ын эдийн засаг хямралд автагдаж бусад эдийн засаг ухарч эхэллээ.

АНУ-ын болон өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг хямралд орсон эсэх, орсон бол шинээр хүчирхэгжиж байгаа Хятад, Энэтхэгийн эдийн засагт энэ нь хэр нөлөөлөх, санхүүгийн секторын доргион эдийн засгийн бодит секторт хэр хохирол учруулах болон энэ нөхцөлд Төв банк болон Засгийн газрууд ямар нэгэн арга хэмжээ авч чадах эсэх  нь Глобаль эдийн засгийн байдлыг тодорхойлох юм.

аудио хувилбар [audio:WEP20080218.mp3]

Цааш нь унших »

 

17-р жарны "үлэмжийн" хэмээх шороон хулгана жилийн сар шинийн мэнд дэвшүүлж үйлс бүтээл нь монос цэцгийн дэлбээ шиг дэлгэрч, үр удам зандан модны мөчир шиг эрүүл чийрэг торниж юу санасан 9-цагаан хүсэл нь биелэн буян заяа нь булаг мэт дүүрэн хурж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Удахгүй хэлэлцэгдэх Татварын өршөөлийн тухай хуулийн талаар “Өнөөдөр” сонины сэтгүүлч Го.Энхтөртэй хийсэн ярилцлага.

Өршөөлийн хууль нэг их гайхамшигтай сонголт биш л дээ. Эерэг, сөрөг талыг нь дэнсэлж байгаад л ийм хууль гаргах хэрэгтэй юм гэсэн шийдэлд УИХ хүрсэн. Хууль батлагдах байх. Би ч дэмжинэ. Татвараа шударгаар төлж ирсэн хэсэгт харамсалтай санагдаж байгааг ч ойлгож байна. Хуулийн өмнө хүн бүр тэгш байх ёстой гэсэн зарчмын тухай ярих л байх. Татвараа шударгаар төлдөггүй, хоёр баланстай явж ирсэн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа төрөөс явуулж байгаа эдийн засгийн бодлогоос шууд хамаарч байсан нь үнэн. Тийм учраас харилцан ойлголцох нь зөв шийдэл болно. Нэг үеийг бодвол татварын орчин харьцангуй таатай боллоо. Монгол Улс Азидаа хамгийн бага татвартай орон гэж та бүхэн хэлдэг. Ийм нөхцөлд хариуцлагыг дээшлүүлэх байтал харин ч толгойг нь илж байгаа нь зөв үү?

Татварын хувь хэмжээ гэхээсээ илүү хүнд суртлын тухай энд ярих хэрэгтэй. Хүнд суртал үнэхээр их байна. Татвар төлөгчдийн гар хөлийг тушчихаад, төрийн рекетүүд шинэ юм хийлгэхгүй байна гэж татвар төлөгчид хэлдэг. Төрөөс хуульчилсан рекет дор татвар төлөгчид ажиллаж байна гэж хэлж болохоор байгаа юм. Ямар ч аж ахуй нэгж хүнд суртлын дарангуйлалд байгаа нь нууц биш. Төрийн нэрээр хувь хүмүүс өөрсдөө рекетэлж амины асуудлаа шийдүүлдэг болоод арван хэдэн жил боллоо. Үүнээс ангижрах цаг болчихоод байна. Тэгээд л татвараас нэг удаа чөлөөлж байгаа төрийн өршөөлийн бодлого юм. Сайн, сул тал аль алинд нь бий. Дэнслээд үзэхэд хожих нь их байгаа учраас Татварын өршөөлийн хуулийг гаргах нь зөв гэж ойлгосон.

Татвар төлөхгүйгээр үйл ажиллагаа явуулбал төр өршөөдөг юм байна гэсэн ойлгот би болох вий гэсэн бодолтой хүн олон байна.

Сөрөг ойлголт гарахыг үгүйсгэхгүй. Өршөөл үзүүлээд байхад л татвартай холбоотой зөрчил гаргаад байх юм бол өчиггүй шүү гэдгийг нь төр хэлж өгч байгаа. Тийм учраас өршөөлд хамрагдах татвар төлөгчид ухамсартай хандах байх.

Эх сурвалж: Өнөөдөр сонин. 2008 оны Нэгдүгээр сарын 22. Мягмар гариг. А3 тал