Миний өнөөдөр хийсэн ажил:
1. Steve Jobs: How to live before you die өөрийн сайтруу аплоод хийсэн. миний хүүхдүүд татаж аваад үзнэ байх гэж бодоод
2. Sachs: Market, 20 Years Later уншиж саналаа бичиж үлдээсэн
3. Тектонические сдвиги в мировой экономике, или Подъем на новый технологический уровень – уншлаа
4. Multipolar world.pdf – уншсан
5. Основы военной стратегии и большой стратегии – уншсан
6. THE NEW INSTITUTIONAL ECONOmy – уншсан
7. UNDERSTANDING THE MECHANISMS OF ECONOMIC DEVELOPMENT by angus detain -уншсан
8. principles of macroec delong 2010.pdf – татаж уншсан
9. Oxam briefs – оксфорд аналитикагийн танилцуулга: өдөр бүр авдаг. тухайн өдөр нэн чухал гэсэн асуудлаар (20 гаруй) хийсэн шинжилгээ.
10. Надад “waiting for” гэсэн хавтас байдаг юм. түүндээ дараа үзнэ гэсэн бүх зүйлийг оруулдаг тэгээд амралтын өдрүүдэд тайван сууж ангилдаг ухаантай. Энэ 7 хоногт 40-д материал (ном, статья, хөгжим, мейл гм бүх л зүйл) байна. тэдгээрийг цэгцлэв.
өнөөдөр бүтэн сайн өдөр: амарна аа
PS: Өчигдөр SALT үзсэн. 2 дугаар эгнээнд суудал таарсан, тун ойрхон болхоор эвгүй, сэтгэл дундуур үлдсэн. кино нь зүгээр юм билээ.
Mr. Friedland said the Oyu Tolgoi gold and copper mining joint venture between Ivanhoe Mines and Rio Tinto Ltd in Mongolia contained at least $US1 trillion ($A1.1 trillion) worth of ore.
The project, which was 34 per cent held by the Mongolian government, could easily have a mine life of 59 years, Mr Friedland said.
Rio Tinto believes it could be producing for 100 years, and first production is slated in 2013.
Mr Friedland said Oyu Tolgoi had an after tax net present value at recent metal prices of $US16 trillion.
Just for your information: http://news.smh.com.au/breaking-news-business/mongolia-may-kill-aussie-coal-friedland-20100804-11fd4.html
“ДЭМБ-ын олон улсын стандартын гэрчилгээгүй, манайд хэрэглэдэггүй эм, эмийн бүтээгдэхүүнийг иргэдэд үнэгүй тарааж байсныг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хураажээ.” Өнөөдөр 176, 2010.08.02
Энэ хорвоод үнэ төлбөргүй зүйл үгүй гэдэг. Гадныхан нэг их сайн сайхан санаалаад үнэгүй юм тараагаад байна гэж байхгүй. Нөгөө талаас манайхан аргагүй эрхэнд “үнэ төлбөргүй” гэсэн юманд хууртаж байгаа.
Эм, эмийн бүтээгдэхүүний хувьд – гадаад шинэ бүтээгдэхүүн гарган хэрэглэхэд тун хэцүү маш нарийн шалгуур, олон арван жилийн туршилт шаарддаг. Мэдээж хэрэг өртөг зардал нь өндөр. Тиймээс энэ чиглэлийн компаниуд ядуу дорой улс оронд “тусламж” гэсэн нэрээр бөөн эм авчирч бидэн дээр шууд утгараарай туршилт хийдэг юм. Ядуу дорой байна гэдэг хэн нэгний туршилтын туулай болно гэсэн үг. Ядуу байхад яах ч аргагүй. Дээрх нөхцөлд илрүүлээд хориглож чадсан байна. Хориглож чадаагүй, чадах ч үгүй, хэдэн арван төгрөгөөр “нүдэн балай” өнгөрч байгаа явдал тоймгүй шүү дээ.
Манай хөгжлийн өнөөгийн шатанд: урьдчилан сэргийлэх цорын ганц арга зам нь – иргэд өөрсдөө сонор сэрэмжтэй байх. Төр засаг хөдөлж байгаа, гэхдээ түүнд өнөөдөр бүрэн бүтэн найдах аргагүй. “Үнэгүй гэхээр нугасгүй” гэдэг сэтгэлгээнээсээ зарим нөхцөлд татгалзах тэнхээтэй (сэтгэлгээний тэнхээтэй) байж л, өөрөөр хэлбэл иргэд өөрсдөө хариуцлага үүрч байж л сайн цагийг авчирна.
PS. Санаа оноогоо хуваалцаарай: тоо баримт, судалгааг эл сайт дээр байршуулна.
Хүнсний аюулгүй байдлын асуудлаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нар асуулга тавьжээ. Зөв.
Хүнсий аюулгүй байдал нь цогц асуудал учраас үе шаттай шийдэгдэх ёстой. 90 оны эхэнд (зарим утгаараа одоо ч гэсэн) хүнсний хангамжийн асуудал тулгамдсан байлаа.
Нэг үеээ бодвол хүнсний хангамж гэж ярих нь багассан. Харин баталгаат байдал, хүнсний шимт чанар, эрүүл тэжээллэг байх тухай ярьж байна. Дэвшил.
Монголдоо л нэрд гарсан ч гэхдээ дэлгүүр худалдааны сүлжээгээр борлуулдаг хүнсний бараа үндсэндээ хятад солонгосын хугацаа нь дууссан, дуусах дөхсөн бараа. “Номин”-гийн дэлгүүрт “…муудсан бараа борлуулдаг, хугацаа дууссан зарим бүтээгдэхүүний шошгыг солиулдаг” тухай зарим сонинд саяхан мэдээлсэн байсан. Хугацаа нь дууссан, дөхсөн гэдэг утгаараа тэндээ устгал хийгдэх ёстой хүнсний бараа хүний, өөрийн шуналтнуудын “овсгоогоор” монголд орж ирдэг. Скай-д зарж буй барааг бараг үнэгүй шахуу (устгах зориулалттай) ТЭНД авч ЭНД ханасан үнээр нь борлуулдаг тухай нийтлэл гарч байсан.
Цааш нь унших »