Дэмжлэг

contribute

Миний бие 2008 оны УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших болж байна.

Намын татвар, сонгуулийн санхүүжилт зэрэг нь миний хувьд “гацаа” боловч олон түмний дэмжлэг хандив, ил тод байдал, улс төрийн шинэ соёл нэвтрүүлэн шийдэж болно гэж итгэж байна. Би үнэндээ санаачилсан хийсэн зүйлээ рекламдаггүй цөөн улс төрчдийн нэг байх, гэсэн хэдий ч өнгөрсөн 4 жил УИХ-д ажиллахдаа ч, өмнө нь гэсэн Таны итгэлийг алдаагүйдээ итгэлтэй байна.

Тиймээс энэхүү дансыг нээж Танд хандаж байна. ХЭРВЭЭ ТА

- Өнгө, мөнгөний бус, шударга зөв сонгуулийг дэмжиж байгаа бол

- Ардчилсан намын арван “Зөв” бодлогыг сайшааж байгаа бол

- Надад итгэж, намайг дэмжиж байгаа бол

их, бага гэлтгүй хандив үзүүлнэ үү гэж хүсэж байна.


Дансны хаяг:


Хүлээн авагч: Амаржаргал Сан
Хүлээн авах банк: Худалдаа хөгжлийн банк
Төгрөгийн данс: 499020449
Валютын данс: 499040160
Утга: Р.Амаржаргалын сонгуулийн хандив.

Хэрвээ гадаадаас шилжүүлж байгаа бол:


Intermediary bank: HSBC Bank USA, SWIFT BIC: MRMDUS33
Beneficiary Bank: Trade & Development Bank, SWIFT BIC: TDBMMNUB
Beneficiary Account: 499040160
Name: Amarjargal Foundation

Онлайн дэмжлэг:




ХОЛБОО БАРИХ:


УИХ-ын гишүүн, Р.Амаржаргал
Утас: 26-0127, 9911-9387
Факс: (+976)-11-310127
Email: election@amarjargal.org
URL: http://www.amarjargal.org


Жич: Ямар нэгэн асуудал байвал www.tdbm.mn сайтаас тодруулж болно. ХХБ банкны аль ч салбар дээр төлбөргүй хүлээн авна. Бусад банкнаас гуйвуулгын зардал гарна. Хандив өгсөн бүх иргэд, байгууллагуудын нэрсийг өөрийн веб хуудсаар дамжуулан нийтэд ил тод зарлах болно. Хуулиар аж ахуйн нэгж, байгууллага - 3.000.000 төг хүртэл, иргэн - 1.000.000 төг хүртэл хандивлахаар тусгасан байдаг.


Жич: Дараах этгээдүүдээс хандив өгөхгүй байхыг хүсье. Өгсөн тохиолдолд буцаах болно.

1. гадаад улс буюу гадаадын байгууллага /хамтарсан байгууллагын гадаадын оролцогч/

2. олон улсын байгууллага, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн

3. төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага

4. сонгууль зарласан өдөр 18 насанд хүрээгүй Монгол Улсын иргэн

5. төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд

6. шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөртэй хуулийн этгээд

7. үйлдвэрчний эвлэл, шашны болон бусад төрийн бус байгууллага

Улс төрийн шинэ соёл