January 25th, 2010 by admin
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, улмаар засаглалуудын эрх мэдлийн хуваарилалт, сонгуулийн тогтолцооны асуудлаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа.
A. Арван найман настай Үндсэн хуульдаа салхи оруулах цаг болжээ гэсэн үгийг олон хүнээс, тэр тусмаа тухайн үед батлалцаж байсан хүмүүсээс ч сонсох боллоо. Хууль төгс байдаггүй болохоор ололтоос гадна дутагдал байж таарна. Өнөөдөр заавал өөрчлөх шаардлагатай ямар зүйл, заалт байна гэж та үзэж байна вэ?
Х. Амьдрал өөрөө баян, цаг хугацааны уртад үйл явц, нөхцөл байдал, дэлхий ертөнц хүртэл маш түргэн өөрчлөгдөж байна. Энэ нь эргээд Үндсэн хууль маань ямар янзтай хэрэгжиж байна вэ гэдгийг үнэлж дүгнэх шаардлагатай болгож байгаа нь үнэн. Миний хувьд Үндсэн хууль түүхэн үүргээ гүйцэтгэсэн хэдий ч эргэн харах, сайжруулж янзлах зүйл бий. Ингэхдээ гол үндсэн зарчмаа хөндөхгүй байх нь чухал. Өнөөдрийг хүртэл УИХ, төр захиргааны байгууллагууд аль болох Үндсэн хуульдаа хүрэхгүйгээр асуудлаа шийдсээр ирсэн. Гэтэл гарцаагүй хүрэх шаардлагатай зүйлс ч ажиглагдаад байгаа юм.
A. Тухайлбал ямар бодит жишээ байна? Цааш нь унших »
January 6th, 2010 by admin

-Монгол Улсын гадаад өр одоогийн байдлаар тэрбум 500 сая ам.долларт хүрсэн гэсэн албан бус, баримжаа тооцоо байна. Харин өнөөдөр гадаад өр ямар хэмжээтэй байгаа нарийвчилсан тооцоог эдийн засагч хүний хувьд хэлэхгүй юу. Гадаад өр нь дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувийг эзэлж байна вэ?
-Гадаад өр нь одоохондоо тулгамдсан хүнд асуудал биш юм. Ерөнхийдөө ДНБ-ий тавны нэг хувьтай тэнцэж байгаа болов уу. Тиймээс энэ нь том тоо биш. Мөн Монгол Улсын гадаад худалдааны тэнцлийг аваад үзвэл толгой зовоох хэмжээнд хүрээгүй байна. Тэр утгаараа гадаад өрийн асуудал одоохондоо түгшүүр зарлах хэмжээнд хүрээгүй гэж дүгнэж байна.
- Гадаад өр боломжийн хэмжээнд байна гэж дүгнэж байгаа ч дотоод өр сүүлийн үед дарааллан нэмэгдэж байна. Ялангуяа Засгийн газраас зуу, зуун тэрбумаар нь бонд гаргаж байгаа нь цаашид гадаад өрийн асуудлыг хөндөхөд хүрнэ. Өөрөөр хэлбэл, төгрөгийн ханш унавал гадаад өрийн дарамт нэмэгдэх аюултай гэсэн болгоомжлол байдаг. Та энэ асуудалд эдийн засагч хүний хувьд юу гэж хэлэх вэ?
Цааш нь унших »
December 18th, 2009 by admin
Банкны салбарт үргэлжлэж буй дампуурлын цаана үндэсний баялаг үнэгүйдэх, үнэгүйдүүлэх процесс өрнөж байгааг анхаарахгүй өнгөрөх аргагүй. Улмаар нийгмийн баялагийг хуваарилах, дахин хуваарилах механизм, арга хэрэгсэлийг гартаа оруулах улс төр, бизнесийн бүлэглэлийн сөргөлдөөн илт өрнөж байна гэж би үзэж байгаа юм.
Нэгд, Эрх хүлээн авагч “Анод” банкинд очиж байгаа бололтой. Өдий болтол тэнд чухам юу болсныг хэлэх хүн ховор байна. Ямар ч байсан татвар төлөгчид 150 гаруй тэрбум төгрөг төлсөн. “Зоос”-ын дампуурлыг цэгцлэхэд 100 тэрбум төгрөгийн өрийн бичиг гаргаж татвар төлөгчдөд үүрүүлэх янзтай. Ер нь эдгээр банкны өр энэ тэр гээд бараг 400-500 тэрбум төгрөг улсын төсөвт буух янзтай бөгөөд саяхан их л бужигнаж байгаад баталсан төсөв маань 2-3 сарын настай болж таарна.
Зоос дампуурсан гээд хэлчихгүй татан буулгасан гэх мэтээр ярьж байна. Үнэндээ бол дампуурсан. Зоос банкны удирдлага дүрмийн сангаа бараад харилцагчдын мөнгийг идээд банкаа өчнөөн төчнөөн төгрөгийн өрөнд оруулсан хүмүүс. Эрсдэлээ зөв тооцолгүй, буруу шийдэл гаргасан бол зөөлрүүлэн хэлэхэд ажил хэргийн мэдлэг дутсан гэж хариуцлага тооцох л ёстой. Харин шунахайн сэдэл, зохиомлоор хуйвалдан хийсэн бол бүр хүндрэх ёстой.
Цааш нь унших »
February 12th, 2009 by admin
А. Эдийн засгийн хямралын талаар эдийн засагчдын байр суурийг сонсох хэрэгтэй байна? Энэ хямрал ямар учиртай вэ? Юунаас үүдсэн хэрэг вэ?
Х. Капиталист эдийн засгийн системийн салшгүй нэг хэсэг нь эдийн засгийн хямрал байдаг л даа. Тэр нь мөчлөгийн шинж чанартай, дээр үед манайхан “хэт үйлдвэрлэлийн” гэж нэрлэдэг байсан юм. Тийм хямралаас яаж гарах бэлэн “жор” ч байдаг. Харин өнөө дэлхий даяараа бүтцийн хямралтай учирсан бололтой. Иймэрхүү хямрал хамгийн сүүлд өнгөрсөн зууны 70-аад оны эхээр болсон нефтийн хямрал юм.
Ер нь орчин үеийн эдийн засаг хоёр үндсэн бүрэлдэхүүнтэй гэж болно. Анхдагч нь миний ойлгож байгаагаар бодит эдийн засаг буюу материаллаг үйлдвэрлэл. Нөгөө нь санхүүгийн зах зээл. Санхүүгийн зах зээл нь салаад явчихсанаас энэ хямрал үүссэн гэж судлаачид үзэж байна.
А. Яахаараа салаад явчихдаг билээ?
Цааш нь унших »
August 28th, 2008 by admin
Өнөөдөр сонины сэтгүүлч Го.Энхтөртэй хийсэн ярилцлага
А. Монголын төр гацаатай хэвээр байгаад олон түмэн бухимдаж буй. Бээжингийн олимпт монголчууд өндөр амжилт үзүүлж, бүгдээрээ л хөөрч баяслаа. Олимп өнгөрлөө, одоо яах вэ гэсэн асуултыг эхлээд танд тавих гэсэн юм. Тангаргаа өргөх боломжийн талаар юу хэлэх вэ?
Х. Бодлогын хувьд асуудал тодорхой. Тангаргаа өргөнө гэдэгт итгэлтэй байна. Ойрын өдрүүдэд шийдэгдэх байх аа. Парламентын хүрээнд маргаантай асуудлаа хэлэлцдэг зарчмаа баримтлаад явах нь зөв л дөө.
А. Тангаргаа өргөх гэсээр байтал хоёр сар шахмын хугацаа өнгөрлөө. Ямар шийдэл байна вэ. Түүнийг л олж хармаар байна. СЕХ, АН-ын аль нэг нь буулт хийх төлөв харагдахгүй байгаа. АН ч дотроо хоёр өөр байр суурьтай байгаа нь нууц биш. Та аль замыг илүүд үзэж байгаа вэ?
Х. Хэн нэгнийг огцруулах эсэхдээ байгаа юм биш. Бид хууль цаазат төртэй улс. Тодорхой харилцааг хуульд зааж өгсөн. Түүнийг мөрдөх үү, үгүй юү гэдэгт л асуудал байна. СЕХ буюу сонгуулийн төв байгууллага сонгуулийн үр дүнгээр тогтоол гаргана гээд маш тодорхой заачихсан. Хуулийг хүн бүр өөрийнхөөрөө уншдагаа больё гэж би нэг бус удаа хэлж байсан. Эрх зүйт төр байгуулъя гэж байгаа бол АН хууль хэрэгжүүлэхийг л шаардана. Тоглоомын нэг л дүрэмтэй байя гэсэн олонхийн байр суурин дээрээ бид зогсох ёстой. Тэр ч байр суурин дээрээ байгаа. Хэн нэг гишүүн үзэл бодлоо илэрхийлэх нь тухайн хүний эрхийн асуудал.
Цааш нь унших »