Амаржаргалын блог » Эдийн засаг
Эдийн засгийн бүтцээ олигтойхон өөрчлөх цаг болжээ
Бүртгэл, Санхүү, Эдийн засгийн ажилтны Улсын V зөвлөгөөн дээр хэлсэн үг                        2011-09-19
-Хэдий болтол бид ирээдүйгээсээ зээлэх вэ-
Монгол Улсад Санхүүгийн шинэ тогтолцоо бүрдсэний ойг тохиолдуулан зохион байгуулж буй арга хэмжээнд оролцогсод Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Энд хуран цугласан бид макро эдийн засгийн тогтвортой байдлын асуудлаар хэлэлцэн, санал солилцож байгаа хэмээн ойлгож байна.  Тиймд өдгөө энэ хүрээнд санаа зовоож буй хэд гурван асуудлыг хөндье гэж бодсон юм.
Ер нь өнөөдөр, олон талаас нь хараад үзэхэд хамгийн түвэгтэй  хүнд, хамгийн хүч анхаарлаа хандуулах ёстой сэдэв бол эдийн засгийн бүтцийн тухай асуудал  гэж би хувьдаа дүгнэж байна.
Тухайлахад, ажлын байрыг аваад үзье л дээ. Ажилгүйдлийн талаарх   албан ёсны мэдээгээр бол  40 мянга гэсэн тоо өнөөдөр яригддаг.  Гэхдээ хүн амын тооллогын дүнгээр нийт иргэдийн 10 -11 хувь нь ажилгүй сууж  байна гэх тоо гардаг гэж байгаа. Монгол Улс гурван сая хүрэхгүй хүн амтай, тэдгээрийн тал нь хөдөлмөрийн чадвартай гэж бодоход, арван хэдэн хувь гэдэг нь бас л өндөр тоо. Чухам энэ хүмүүсийг ажлын байраар хангачихвал болмоор ч юм шиг. Амархан юм шиг, тэгтлээ  “толгой өвтгөөд” байх асуудал биш юм шиг харагдах ч үнэн хэрэгтээ яг энэ асуудлыг шийдэж чадахгүй бид  20 жил болж байна.
Үүний учир шалтгаан нь юунд байна вэ гэхээр, манай Монголын өнөөгийн эдийн засгийн бүтэцтэй холбоотой хэмээн би хувьдаа дүгнэж, санаа оноогоо  та бүхэнтэй хуваалцъя гэж  бодсон юм.
Сүүлийн үед  эдийн засаг, зах зээл дээр өрнөж байгаа үйл явдал, ялангуяа уул уурхайг тойрсон асуудлууд нь мөнөөх  голланд өвчний нэг хувилбарыг бидэнд их л тод харуулаад байх шиг.  Ер нь нийгмийн болоод улс төрийн амьдралын бүхий л  салбар руу энэ нь ил тод ороод ирлээ.  Хамгийн ойрын жишээ гэхэд, миний нэг танил компанидаа  гайгүй сайн хуульчтай байсан юм. Тэгтэл тэр хуульчаа саявтар бусдад алдчихсан байна. Хааш нь тэр вэ, гэхээр уул уурхайн компаниас  цалинг нь хоёр  дахин нэмэх санал тавьж,  орон сууц өгөөд  аваад явсан байна.  Гэтэл танилын маань компани тэр  хуульчийг гайгүй сайн ажилтан болгохын тулд долоон жилийн турш бэлтгэж, ажиллуулсан байдаг. Дөнгөж сургууль төгссөнөөс нь эхлээд л хангалттай сургаж, мэргэшүүлэн,  ийш тийш нь явуулж боломжоороо дэмжиж байж. Тэгсэн нөгөө долоон жилийн хөдөлмөр, зүтгэл, хөрөнгө оруулалт нэг л өдөр үгүй болох нь тэр.   Харин нөгөө уул уурхайн компани гэнэт гарч ирээд,  бэлэн боловсон хүчин, мэргэжилтнийг урвуулж  аваад л. Энэ бол  нөгөө голланд өвчний хамгийн тод жишээ ажиллах хүчний зах зээл, хөдөлмөрийн зах зээл дээр ингэж  илэрч байгаа хэрэг юм.
Тэгэхээр энэ байдал Монголд цаашдаа нэлээд гай тарих юм шиг санагдана.  Цаашид иймэрхүү байдлаар үйл явц өрнөөд байх юм бол   уул уурхайн компаниуд Монголын хамгийн шилдэг боловсон хүчнүүдийг цуглуулан авч, харин бусад салбарт ажиллагсдын ур чадвар нь  улам дордоод, гайгүй боловсон хүчин бэлтгэхэд 5-7 жил зарцуулна гэж тооцвол бид хөгжлийн  5-7 жилийг  зүгээр л ямар ч үр ашиггүй алдах магадлалтай юм.
Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд манай мэргэжилтэй боловсон хүчний аль гайгүйг нь  сорчлон авч ажиллуулах энэхүү үйл явц нь  макро эдийн засгийн нэгэн том, урт хугацааны  асуудал болж тавигдаж  байна. Энэ асуудалд эрдэмтэн мэргэд, энэ талаарх асуудлыг хариуцан ажиллаж байгаа та бүгд дор бүрнээ анхаарал  хандуулаасай  гэсэн санааг энд би хэлэх гэсэн юм.
Дараа нь  хэлэх зүйл бол,  манай ерөнхий макро эдийн засгийн орчныг та бүхэн мэдэж байгаа. Улс орон тодорхой хэмжээний орлого олж ч байна. Тэрнийхээ тодорхой хэмжээг мөн хэрэглэж байгаа. Нэг хэсгийг нь хөрөнгө оруулалтад зарцуулж, нөгөө хэсэг нь хэрэглээнд эргэлдэж  буй. Эдгээрийн  дотроос  хэрэглээ, орлого хоёрыг л  аваад үзэхэд бас л их дисбаланс байгаа.
Үнэнийг хэлэхэд, өрхийн түвшинд аваад үзсэн ч ялгаа байхгүй, аймгийн түвшинд  ч тэр  энэ дисбаланс маш тод харагддаг. Тэгвэл орлого маань чухам юу билээ, зарцуулагдах зүйлүүд  маань бас юусан билээ.  Өрхийн орлогын тухайд  бид  400-аад ам. долларын  асуудал л дунджаар  ярьж байдаг. Гэтэл зарцуулагдаж буй эрэлт хэрэгцээ хэрэг дээрээ чухам ямар байдаг билээ.
Орчин цагийн шаардлагыг хангах хэрэглээ хүртэх тухай ярих юм бол асар том дисбаланс энд үүсч байгаа юм. Түүнийг шийдвэрлэчих санаатай хэрэгжүүлээд байгаа нэг арга хэлбэр нь урьд өгч байсан  хүүхдийн мөнгө ч юмуу, эсвэл одоогийн 21,000 төгрөг гэх зэрэг зүйлүүд. Үүнийг эдийн засгийн хүмүүс та нар шоолдог л байх.  Үнэхээр л арга ядсан хэрэг. Гэхдээ л арга ядсан ийм байдлаар  асуудлыг шийдэх санаатай хөдөлж л байна.  Харин үнэн хэрэгтээ  чухам суурь гол асуудал нь юу юм бэ, юуг баримтлан, хэрхэн  зөв шийдэх вэ гэдэгт  хариулт өгч байгаа институт өнөөдөр алга л байна. Үүнийг та бүхэнд хэлэх нь зөв гэж бодсон юм.
Түүнчлэн энд дурдахгүй өнгөрч боломгүй нэг чухал асуудал бол  хөрөнгө оруулалт, хуримтлалын асуудал байна. Өнөөдөр бид улсын төсвийн тодотгол хийнэ, 800 – гаад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж байгаа бол энэ нь зөвхөн төсвөөс л оруулах гэж буй  асуудал. Дээрээс нь хувийн хэвшлийн тухай асуудал ярих юм бол үндсэндээ хоёр триллион  төгрөгийн асуудал яригдах юм.  Гэтэл хуримтлал маань хэд байгаа билээ. Үндсэндээ энэ мөнгөний чухам хэдэн хувийг нь бид  өөрсдөө бүтээн гаргаж авч байгаа вэ гэхээр хариулт нь бас л тун хомсхон  болчихоод байгаа юм.  Дээр нь  нөгөө уул уурхайн салбар ирээдүйгээсээ мөнгө зээлээд явж байгаа. Хэд дэх үеэс нь зээлж байгааг нь хэлэхэд хэцүү. Энэ бол бас  нэг том дисбаланс. Ийм байдал  Монголд цаашдаа нэг их олигтой зүйл  авч ирэхгүй  гэсэн айдас надад байдаг юм.
Мөн тэрчлэн макро эдийн засгийн нэг гол үзүүлэлт бол экспорт, импортын харьцааны асуудал юм.  Монголын эдийн засаг туйлын өрөөсгөл, харахад ч зүрхшээмээр  гэдэг нь харагдаж байдаг.
Цааш нь энд  хэлэх гэсэн нэг санаа бол,  капиталын урсгалтай холбоотой асуудал. Сүүлийн үед Монголд асар их капиталын урсгал орж ирж байна. Энийг бид  20 жил хүлээсэн,  их мөнгө орж ирлээ хэмээн  баярлах естой юм. Гэхдээ энэ их мөнгө орж ирсний цаана нэлээн том асуудлууд урган гардаг юм байна гэдгийг мартах ёсгүй. Богино хугацааны капиталын урсгал, урт хугацааны капиталын урсгал хэмээх  энэ хоёр  баланс дээр, энэ хоёр  бүтэц дээр нааштай зүйл  тун ховор харагдаад байгаа юм.  Ялангуяа сүүлийн 4-5 жилийн дотор тод харагдаж байгаа зүйл бол богино хугацааны хөрөнгө оруулалт, үнэт цаасаар дамжуулан, компаниудын хувьцааг худалдаж авах хэлбэр байна. Үүгээр  дамжин орж ирж байгаа мөнгө бол Монголын тогооноос хэтэрчихсэн болов уу гэж  бодогдох юм.
Энэ мөнгө орж ирэхдээ Монголын шилдэг сор нь болсон бүхнийг   түүж авч байгаа.  Жишээ нь,  Европын хөгжлийн банк гэхэд л Монголын өөдтэй өнгөтэй  бүх аж ахуйн нэгжүүдийн хувьцааг хамгийн түрүүнд худалдан авч байна. Энэ тэндээс асар их мөнгө оруулж ирж байна. Тэр мөнгө нь урт хугацааны мөнгө гэж хэлэхэд туйлын эргэлзээтэй. Урт хугацааны мөнгө, богино хугацааны мөнгө хоёрын  дисбаланс цаашдаа Монголыг ямар ч үед,  хэзээ ч сүйрүүлж магадгүй гэсэн нэг том аюул байгаад байх шиг.
Үүнтэй уялдаатайгаар 2007, 2008 онд болсон үйл явдлуудыг санаж байгаа байх.  Мөнгө гадагш гардаг юм аа гэхэд, гарч байгаа мөнгө урт хугацааных гэж байхгүй. Дандаа богино хугацааных. 2007 онд 500 сая ам. доллараа 14-хэн  хоногийн дотор зүгээр л туугаад тавьчихсан шүү дээ.  Хэн ч энэ тал дээр дуугараагүй, хэн ч яриагүй, хэн ч үүнээс  сургамж аваагүй.  Дахиад хэрэв, мөнгө аваад гарвал 500 саяыг авч гарахгүй, хоёр, гурван миллиардаар  нь авч гарна.  Гэхдээ энийг маш богино хугацаанд авч гарна.  Манайх үүний эсрэг тодорхой ямар нэг арга хэмжээ авсан уу? гэвэл хэлэх зүйл, хариулт тун бага байгаа юм.  Цаашдаа макро эдийн засгийн балансын асуудал, тогтвортой байдлын асуудлыг ярих юм бол иймэрхүү зүйлийг анхаарч, ажил төрлөө зохицуулах ёстой болов уу гэж бодож байна.
Өөр нэг миний хэлэх гэсэн санаа бол, энэ капиталын урсгалыг дагаад өрнөж буй үйл явдал их олон байгаа. Түүн дотроос хоёр гол зүйлийг дурдъя.
Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний асуудал. Орон сууц болон бусад юмны үнэ тэнгэрт хадаж байна. Гэтэл Монголын ард иргэд  өөрсдөө тийм  их орлоготой билүү гээд үзэхээр өдөр, шөнө шиг ялгаа гарч байна. Энэ хандлага цаашдаа ч үргэлжлэх юм шиг байна. Энэ  бол их том аюул. Нөгөө нийгмийн ялгарал гэдэг чинь эндээс л улам эрчимтэй,  хүчтэй өрнөх юм шиг байна.  Баячууд нь улам баяжаад, ядуучууд нь улам ядуурч,  ядуусын эзлэх хувийн жин нэмэгдэнэ. Мөн дээрээс нь улс төрчдийн популизм ороод ирэх юм бол юунд хүргэх бол оо?  гэсэн айдас макро тогтвортой байдалтай холбоотой гарч ирж байна.
Үүнийг дагаад бас нэг харагдаж байгаа зүйл бол төгрөгийн асуудал.  Монгол төгрөг бол үнэхээр бидний нандигнан хайрлаж явах ёстой зүйл. Төгрөг маань үнэ цэнэ нь өсч байгаа  бол сайн хэрэг. Өнгөрсөн жил Монголын төгрөг дэлхийн шилдэг валютуудын нэг болж гарч ирсэн. Гэхдээ төгрөгийн ханш ингэж хүчтэй   болж байгаа нөхцөлд макро эдийн засгийн бодлого  ямар байх ёстой юм бэ? гэдэгт хариулт өгч байгаа нь үндсэндээ хаана ч байхгүй. Монголбанк ч,  Сангийн яаманд байхгүй. Энэ байдал нь  эдийн засгийн гажуудчихсан  байгаа бүтцийг улам л гажуудуулж байгаа хэрэг юм.  Экспортын тухай асуудлыг яриад ч хэрэг байхгүй, зүгээр л хэдэн нүүрсээ зөөе, алтаа гаргая, зэсээ гаргая гэхээс өөр ямар нэг асуудал огт яригдахаа больчихож байгаа юм. Тэгэхээр макро түвшний тогтвортой байдлыг барих гээд байгаа бол төгрөгөө яах гээд байгаа юм бэ  гэдгийг  нэлээн сайн бодохгүй бол болохгүй болжээ.
Эцэст нь,  нэг зүйлийг онцолж хэлэх ёстой.  Энэ нь цаг хугацааны баланс, дисбаланс. Өнөөдрийн богино хугацааны зорилт, ирээдүйн Монгол Улсын хөгжлийн тухай асуудал хоёрыг  яаж хооронд нь зөв уялдуулах вэ.  Хэдий болтол бид ирээдүйгээсээ зээлэх вэ. Энэ том асуудал гарцаагүй анхаарлын төвд яригдах ёстой  болж байна.
Иймэрхүү хэд хэдэн асуудлууд макро эдийн засгийн  тогтвортой байдлыг хангахад нөлөөлөх юм шиг байна. Өөр анхаарал татах,  яривал зохих  асуудал олон л  байгаа байх. Тэгэхдээ,  сая та бүхний  энд ярьж байгаа зүйлийг сонсоод, багцалж авснаа онцлон  ярьсан юм.
Монголын эдийн засгийн бүтцийн асуудалд бид  онцгой анхаарч, үүнд хамаг оюун ухаанаа дайчилж, олигтойхон өөрчлөлт гаргахгүй бол аюул ойрхон байна хэмээн сэрэмж төрж байна. “Голланд” өвчинд нэрвэгдсэн гуравдугаар  зэргийн Африкийн орон байдаг.  Хэн дуртай нь хүрч ирж дээрэмддэг, хэн дуртай нь төрийн эрхийг нь  булааж байдаг.  Тийм эмгэнэлт төгсгөл рүү явчих вий гэсэн болгоомж, айдас заримдаа  төрдгийг нуух юун.
Анхаарал тавьсанд баярлалаа
Эдийн засгийн өсөлт 2 оронтой тоо болжээ гэж шуугих юм
Эдийн засгийн өсөлт 2 оронтой тоо болжээ гэж шуугих юм. Баярлахаасаа илүү болгоомжлох ёстой юм биш үү? Учир нь:
жилийн 15-20 хувийн өсөлт өөрөө эрүүл үзэгдэл биш харин 100 км\цаг хурдалж буй машин тормозгүй  болсонтой адил. Эдийн засаг ямар ч удирдлагагүй, хэзээ хагарах нь мэдэхгүй томорч буй хөөстөй ижил.
Гадаад капиталын цутгалт, түүхий эдийн үнийн өсөлтийг шүтсэн өсөлт нь тун ч богино настай л даа.
Хамгийн гунигтай нь манайд түүхий эдээс хараат бус нөхөн үйлдвэрлэлийн суурь, ялангуяа аж үйлдвэрлэлийн бааз тун ядмаг
Үйлдвэрлэл биш юм аа гэхэд IT, бизнес сервис зэрэг орчин үеийн салбарууд бүрдсэн билүү
Гадаад худалдааны баланс ямар байгаа билээ
Дотоод зах зээлийн багтаамж тэлэлт нь орлогын дахин хуваарилалтаар дамжин нийгмийн ялгаралыг өдөөж байгаа
хөдөлмөрийн бүтээмж, үр ашиг талаас нь хэлэх зүйл бага
Хөдөлмөрийн бүтээмж өсөхөд нөлөөлдөг зам харилцаа, эрчим хүч гм ямар бүтээн байгуулалт байна.
Бодлого тэдгээрийг хэрэгжүүлдэг институтууд ямар билээ (Макро тогтвортой, нээлттэй байдал, ардчилал гм өсөлтийн хөдөлгүүр биш шүү дээ)
Диверсификацийг хангах тодорхой бодлого, үйл ажиллагаа алга
Ажиллах хүчний хөдөлгөөнт чанар ялангуяа (технологийн шинэтгэл шинэчлэл дагасан) салбар доторхи илт үгүйлэгдэж байгаа
Дундаж давхрага бүрдэж чадахгүй байна
Бизнесийн мөнгө, хөрөнгө оруулалт бодит сектор гэхээсээ илүү үнэт цаас гм спекулятив салбарт орж эхэллээ.
тоочоод байвал барагдахгүй бололтой.
АН хамтарсан Засгийн газраас гарах цаг болсон
Өдрийн сонин 2011.05.16  N122 (3824)
Р.Амаржаргал: АН хамтарсан Засгийн газраас гарах цаг болсон
УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа.
-Моргейжийн зах зээлийг хөгжүүлэхээр Засгийн газраас 70 гаруй тэрбум төгрөгийн бондыг арилжаалах шийдвэр гаргалаа. Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн тогтолцоог хөгжүүлэхэд түлхэц болох болов уу?
-Асуудал юундаа байгаа вэ гэдгээ бид эхлээд ярих хэрэгтэй л дээ. Манай улсын эдийн засгийн бүтэц нь гажиг тогтолцоотой. Үүнийг өөрчлөхийн тулд яах ёстой вэ гэхээр хөрөнгө оруулалт хийх ёстой. Гэвч санхүүгийн хөрөнгийг дайчилдаг механизм нь Монголд хагас дутуу, сул хөгжжээ. Үндсэндээ хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн нэг л урсгал ноёлж байгаа. Тэр нь ердөө банкны л зээл. Өөр бусад эх үүсвэрүүд байхгүй. Үнэт цаасны болон валютын, хөрөнгийн зах зээл олигтой хөгжөөгүй. Тэгэхээр хөрөнгө оруулалтын шинэ их үүсвэрүүдийг гаргаж ирэх, тэр тусмаа институцинал хөрөнгө оруулагчдыг үүсгэх, татах, бэхжүүлэх нь эдийн засгийн суурь зорилт. Энэ зорилтыг хангах нэг арга зам нь моргейж. Өөрөөр хэлбэл, орон сууцаа, үл хөдлөх хөрөнгөө барьцаалсан зээлийн тогтолцоо гэсэн үг. Манай улс хэдэн жилийн өмнөөс моргейжийн зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай гэж яриад байсан ч ажил хэрэг болголгүй өнөөг хүргэн. Саяхан Засгийн газар моргейжийн зах зээлд зориулан 70 гаруй тэрбум төгрөгийн бонд гаргах шийдвэр гаргалаа. Энэ нь оройтсон ч гэсэн яахав эхлэлийг нь тавьж байгаагаараа дэвшилттэй хэрэг.
-Сүүлийн үед монгол төгрөг улам чангарч байна. Энэ нь сайн нөлөөтэй юу эсвэл Монголын эдийн засаг голланд өвчнөөр өвдөж байгаагийн шинж тэмдэг үү?
-Монголд асар их хөрөнгө оруулалт орж ирж байна. Тэр хэмжээгээр төгрөгийн ханш чангарч байгаа. Энэ нь тийм ч сайн зүйл биш л дээ. Чи ердөө бараа бүтээгдэхүүн импортолж оруулж ирээд бай, өөрөө битгий үйлдвэрлэ гэсэн зүйл рүү түлхдэг гэмтэй. Тэгэхээр дотоодын үйлдвэрлэгч нарыг унагах нэг хүчин зүйл болох сөрөг талтай. Үүнээс үүдээд төгрөгийн ханшийн энэ чангаралтыг тодорхой хэмжээгээр залах асуудал гарч ирж байгаа юм. Гэнэт биш үе шаттайгаар, аажим аажмаар төгрөгийн ханшийг чангаруулах, экспортоо аль болохоор дэмжсэн арга хэмжээг маш идэвхтэй явуулах хэрэгтэй.
-Та Ерөнхий сайд байхдаа эдийн засгийн тусгаар тогтнолыг хангах зорилт дэвшүүлж байсан санагдана. Тухайн үед таны бий болгоё гэж зорьж байсан зүйл өнөөдөр биеллээ олж уу?
-Эдийн засгийн тусгаар тогтнол гэр үеийнхээс бас чиг овоо л урагшилж байна. Гэхдээ миний хүсч, мөрөөдөж байсан хэмжээнд хүрэх нь өдий л байна. Юуны өмнө бид нэг зүйлд онцгой анхаарах хэрэгтэй. Эрчим хүчээ өөрсдөө бүрэн хангах, нефтийн бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг болох шаардлагатай байна. Энэ чиглэлд зоригтой, царайтай алхам хиймээр байгаа юм. Зүүн аймагт илэрсэн нөөцөөс газрын тос олборлодог компанитай манай Засгийн газар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан учир жилд тодорхой хэмжээний түүхий нефтийн квот оногдож байгаа. Үүн дээрээ түшиглэн нефть боловсруулах үйлдвэр яаралтай баримаар байна. Орчин үед техник технологи хурдацтай хөгжөөд энэ төрлийн үйлдвэрийг барихад ч авсаархан болж. Нэг ийм үйлдвэр барьчихвал цаашдаа эрэлт хэрэгцээ нэмэгдвэл модул маягаар шууд залгаад барьж байгуулдаг технологи нэвтрээд байна. Монголын бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд хөрөнгө мөнгөө гаргаад хийе гэсэн хүсэл зориг байдаг юм билээ. Даанч төр засгийн байгууллагуудад давхар санаа оноо байдаг юм уу, эсвэл хардаад байдаг юм уу олигтой дэмжиж өгөхгүй байна.
Хэрэв энэ чиглэлээр зоригтой алхам хийвэл хоёроос гурван жилийн хугацаанд нефтийн бүтээгдэхүүний хараат байдлаасаа гарчих боломж бий. Хоёрдугаар эдийн засгийн аюулгүй байдлын хүрээнд гэвэл эдийн засгийнхаа ерөнхий бүтцийг өөрчлөх хэрэгтэй байна. Тодруулж хэлбэл түүхий эд л бэлтгэн нийлүүлдэг энэ байдлаар удаан замнаж болохгүй.
Түр зуурын хугацаанд үүнийг хэрэгсэл болгож ашиглан тодорхой хуримтлалтай болчихоод эдийн засгийн бүтэцдээ өөрчлөлт хийж төрөлжүүлэх шаардлагатай. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр алт, зэс, нүүрсний үнэ өндөр байж л байна. Хоёр, таван жилийн дараа байдал яаж эргэхийг хэн ч таашгүй. Ханш унасан үед нусаа хацартаа наагаад уйлаад сууж байхгүйн тулд өнөөдөр бид эдийн засгийн бүтцийг хангах чиглэлд онцгой анхаарлаа хандуулахгүй бол болохгүй. Тэр дундаа хоёр зүйлийг онцолж барьж авмаар байгаа юм.
-Ямар зүйлийг онцлох ёстой гэж ?
-Дэд бүтцийг хөгжүүлэхийг онцгой анхаарах цаг болгон. Барилгын компаниуд орон сууцны үнийг нэмээд байна л гэдэг. Гэвч үнэндээ дэд бүтцийнх нь хүчин чадал чинээндээ тулчихсан. Барилгын компаниудын хүчин чадлыг нь нэмэгдүүлье гэхээр зам, харилцаа, холбоо, эрчим хүч, дулаан, цэвэр бохир усны шугам гээд дэд бүтцийн асуудалд очоод тулдаг. 100 мянган айлын орон сууц барина гэж зарлаад байгаа. Гэвч үнэндээ эрчим хүч, дулааны асуудлыг яаж шийдэх нь бүрхэг байна. Дэд бүтцийг нь бий болгоогүй байж одоо хаана орон сууц барих гээд байгаа юм. Уг нь энэ бүхнийг үе шаттайгаар урьдчилж харж, шийдээд явж байх ёстой. Тэгэхээр төр засгаас дэд бүтцийг нь хөгжүүлэхэд маш их хэмжээний хөрөнгө оруулах шаардлагатай байна. ЗТБХБ-ын сайд Х.Баттулга нэлээд зүйл хийх гээд амихандаа гүйгээд л байх юм. Түүнийг нь дэмжиж, тоож байгаа хүн ч алга. Хоёрдугаарт нь боловсролдоо гар татмааргүй байна. Иргэнээ өндөр боловсролтой, чадвартай, мэдлэгтэй болгох нь хөгжлийн гол түлхүүр шүү дээ.
-Хамтарсан Засгийн газрыг та хэр ажиллаж байна гэж боддог вэ?
-Засгийн газар байгаа боломж нөхцөлөө бүрэн дүүрэн ашиглахгүй байна Шүүмжлэлтэй хандах зүйл зөндөө байна. Гэхдээ бүх зүйлийг харлуулах гэж хамаагүй туйлширч болохгүй. Нэг жишээ татья л даа. Оюу толгой дээр 200 мегаваттын цахилгаан станц барина гэж яригдаад л байсан. Одоо нөгөөхөө барих байтугай хятадуудаас 15 центээр худалдаж авна гэж байна. Нүүрс нь бэлээхэн байхад манайхан өөрсдөө цахилгаан станц бариад ийм үнээр нийлүүлж болмоор доо. Гүйцэтгэх засаглалын түвшинд хийж гүйцэтгэж байгааг харахаар шаварт суучихсан хий эргээд байна уу гэмээр л байх юм. Тэгээд ч сонгууль дөхчихсөн болохоор энэ нөхдүүд юм хийе гэсэн сонирхол нь эрс буурчихсан юм шиг байна.
-Таныг гүйцэтгэх засаглалыг толгойлж байхад төсвийн нийт хэмжээ 300 гаруй тэр бум төгрөг байсан байх, тийм ээ?
-Тэр үед хөрөнгө оруулалтад 48 тэрбум төгрөг тавьчихаад ямар их баяр хөөр болдог байсан гээч. Одоо төсөв гурван их наяд гарч хөрөнгө оруулалтад л гэхэд 600,700-д тэрбум төгрөгийг тавьж байна шүү дээ. Харьцуулшгүй ээ. Би анх С.Батболдыг Ерөнхий сайдаар томилолдооны дараахан Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруул, олон зүйл ярихгүй гацаад байгаагийн шалтгаан нь бүтэц зохион байгуулалт нь өнөөгийн шаардлага хангахгүй байгаатай холбоотой гэж хэлж байсан. ТӨХ гэсэн байгууллага чинь юу хийгээд байгаа юм. ҮХШХ гээд шинэ байгууллага бий болгосон. Үүний эрх мэдэл нь хаана байна. Хаана юу зангидаад байгаа юм. Энэ бүхэн чинь болохгүй байна. Тийм учраас Засгийн газрын бүтцийг өөрчил, илүү үр ашигтай болго, сайд дарга нарын 1001 нэмлээ гээд байдал дээрдэж байгаа юм уу, арав гаруйхан Засгийн газрын гишүүнтэй ажиллаад болоод байсан гэхчлэн асуудал тавьж л байлаа. Ерөнхий сайд өөрөө санаачилга гаргаад үлдэж байгаа хугацаандаа хүчээ ийм, ийм зүйл дээр төвлөрүүлэхээр шийдлээ, үүнийг хэрэгжүүлэхийн тулд ийм бүтэц, зохион байгуулалт хэрэгтэй байна гээд УИХ- д оруулаад ирэх юм бол ойлгоно шүү дээ. УИХ энэ хамтарсан Засгийн газрыг бололцооныхоо хэрээр дэмжиж байгаа. Ийм их дэмжлэгтэй Засгийн газар урьд өмнө байсан ч юмуу даа. Ажиллуулах бололцоог нь олгоё. Олигтой ажиллах болов уу гэж горьдоод л байлаа. Гэвч манай гишүүдийн олонхийн нь горьдлого тасарч эхэлж байна.
-Парламент хяналтгүй боллоо. Эрх баригч намын бөөрөнд сөрөг хүчин нь наалдчихаар буруугч зөв болгож хараад шийдчихдэг юм байна гэсэн шүүмжлэл их гарч байна. Таны хувьд?
-Би хувьдаа бол АН засгаас гарах цаг болсон гэж бодож байна.
-Танай намын бүлгийн гурван гишүүн ЭБЭХ-ий сайд Д.Зоригтыг огцруулах бичиг өргөн барьсан. Гэвч дахин хамгаалаад үлдлээ?
-Асуудлын гол нь Д.Зоригтод биш байх аа. Харин өнөөгийн улс төрийн тогтолцоо, энэ нам дамжсан хэлхээс, сүлбэлдээн Зоригт шиг залуучуудыг золиослон, сүйтгэж байгаа нь гунигтай л байна.
-Монгол Улсын төсөв босоо тогтолцоотой, дээрээс бүгдийг хуваарилдаг нь төвлөрлийг бий болгож байна гэж Ерөнхийлөгчөөсөө эхлээд шат шатандаа шүүмжлэлтэй хандаж байна. Харин саяхан төсвийн бодлогодоо шинэчлэл хийхээр Төсвийн тухай хууль, Төсвийн удирдлага санхүүжилтийн тухай хуулийг нэгтгэн хуулийн төсөл болгон боловсруулан УИХ-д өргөн барилаа. Энэ хууль батлагдсанаар ахиц гарах болов уу?
-Би УИХ-д сонгогдож орж ирснээсээ хойш хоёр, гурван зүйлд л хамаг анхаарлаа хандуулж ажиллаж ирсэн. Би мэдэхгүй зүйл рүүгээ үсэрч очоод олон долоон зүйл яриад ч байдаггүй. Тэгж их мэдэгч царайлах ч хэрэггүй гэж боддог л доо. Сонгуулийн тухай хууль, Концессын тухай хууль, Төсвийн тухай хуульд голчлон анхаарлаа хандуулж байгаа гэж ойлгож болох юм. Сонгуулийн тухай хуулийг энэ хаврын чуулгандаа багтаагаад баталчихаасай гэж найдаж байна. Хоёр жил зүтгэж байж Концессын хуулийг батлуулж эрх зүйн орчныг бүрдүүлээд өглөө. Сайн, муу гэж шүүмжилж болно. Гэхдээ энэ хуулийн хэрэгжилт нь үнэхээр сэтгэлд хүрэхгүй байна. Тун хариуцлагагүй байна. Бас мэдлэггүй болохоороо ойлгодоггүй ч юм шиг байна. Энэ Концессын тухай хууль нь улсын төсвийн ачааллыг бууруулах, улсын нуруун дээр овоорсон олон асуудлыг хөнгөвчилж, санхүүгийн асар их дарамтыг зайлуулах хэрэгсэл юм шүү дээ. Гэвч энэ чухал хэрэгслийг Засгийн газар дэндүү явцуу хараад, ашиглаж чадахгүй байна л даа.
Гурав дахь гол хууль энэ Төсвийн тухай хууль. Энэ хуулийн гол утга учир нь юундаа байна гэхээр орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд чиглэж, тодорхой заалт тусгаж өгсөн. Эдийн засгийн өсөлт 7, 8, 9 хувьтай гарлаа гээд байдаг. Гэвч иргэдийн амьдралд тэр нь мэдэгддэггүй. Сүүлийн 10 жилийг аваад үзэхэд ДНБ бараг зургаа дахин өссөн байна. Ийм өсөлттэй эдийн засаг дэлхий дээр тун ховор. Энэ нь гайхамшигтай өсөлт байгаа байхгүй юу даа. Тэгсэн мөртлөө өнгөрсөн арван жилийг эргээд харахад сэтгэл дундуур, уурласан уцаарласан, бухимдсан, дийлэнх иргэдийн амьдралын түвшин доогуур хэвээрээ л байна. Уг нь эдийн засаг нь зургаа дахин өссөн байхад баяр баясал болоод л, хязгааргүй сайхан болчихсон баймаар даа. Учир шалтгаан нь юундаа байв гэхээр эдийн засгийн өсөлт нийгмийн давхаргуудад харилцан адилгүй хуваарилагдаж очоод байгаа хэрэг. Энэ нь баян хоосны ялгарлыг хүчтэй болгож байна. Өөрөөр хэлбэл, баячуудыг нь улам л баяжуулаад, ядуучуудыг нь улам ядууруулаад байгаа хэрэг. Үүнийг шийдэх нэг арга зам нь улсын төсвийн бодлогодоо өөрчлөлт оруулах явдал. Төсөв гэдэг нэгнээс нь аваад нөгөө тийш нь өгдөг дахин хуваарилалтын хэрэгсэл. Энэ нь хуваарилалтын механизмдаа өөрчлөлт оруулж, хөдөө орон нутагт санхүүгийн эрх мэдлийг өгөхдөө амьдарч байгаа хүний тоо, бизнес эрхлэх орчны байдал. Улаанбаатар хотоос алслагдсан байдал зэргийг нь харгалзаж хуваарилах санааг хуулийн төсөлд тусгасан байгаа. Энэ нь эхний том алхам юм. Энэ хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэж. Батлах байх гэж тун их найдлага тавьж байна даа.
-Хэдийгээр байнгын хороогоор Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн ч батлагдах эсэх нь бүрхэгдүүл байна. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
-Сонгуулиа ямар нэг маргаангүй хийдэг болохгүй бол төрийн дархлаа ганхаж мэдэхээр байна. Анхны ардчилсан сонгуулиас эхлээд үр дүнг ямар нэг байдлаар хүлээн зөвшөөрөхгүй байх зүйл гардаг байлаа. Бүр сүүлдээ 2008 оны сонгуулийн дараа ямар айхтар зүйл болсныг олон түмэн мэдэж байгаа. Ийм байдалд хүргээд байгаа нь олон учир шалтгаантай. Энэ бүгдийг нэг мөр шийдэх зүйл нь Сонгуулийн тухай хуулиа шинэчлэн сайжруулах явдал. Хамгийн гол нь нийгмийн шаардлагыг хангасан байж сонгуулиа сонгууль шиг хийнэ. Байгуулагдсан төр засаг нь ч хуулийн дагуу, гаргасан шийдвэр нь маргаангүй байх ёстой. Тиймээс Сонгуулийг пропорциональ тогтолцоогоор явуулах ёстой гэж би хувьдаа боддог. Гэхдээ миний хүслээр болохгүй юм шиг байна. Холимог тогтолцоон дээр санал нэгдлээ гэж байгаа ч нэг л бүрхэгдүү байгаа. Ингэж баахан ярьж байгаад хаврын чуулган дуусгаад завсарлаж, амжиж батлах гээд намрын чуулганаар шуурхайлж мэднэ. Тэр хуулийг нь хэн нэгэн иргэн Үндсэн хуулийн цэцэд өгч маргаан үүсгээд унагаж, хуучин байдлаараа 2012 оны сонгуулийг явуулах гээд байна уу гэсэн хардлага надад төрөөд байгаа. Гэхдээ ийм зүйл битгий л болоосой билээ.
Д.ДОРЖПАГМА
Ноолуурын 110 тэрбумын талаар
УИХ-аар ээлжит удаагаа (1991 оноос хойш хэдэн удаа ч билээ, би ямар ч болсон тоогоо алдсан) ноолуурын татаасын тухай хэлэлцэж байна. Тиймээс би твиттерээр доорхи блиц асуулт асуусан юм.
2 буруу. Эсвэл би хойд төрөлдөө ямаа болж төрмөөр байна
2 буруу. Хүнээ хөгжилд зориулъя.
VXER MGL boloxguin tuld zuw shiidver mining duusdag nooluur nuhugddug baylag
ireh songuuliar yamaanuudasaa sanalaa avaarai
боловсруулаагүй ноолуурын экспортын татвараа нэмж болдоггүй юм уу гм бичсэн байна.
Харин зөв гэсэн санал цөөн боловч
china XAAbank xvvgui zeeleer ooriin businessiinxee demjij manai noolyyriig avaad bga tiimees naad idea cn ZUW mgld xeregtei гэсэн бичлэг байна.
Ер нь эл асуудал, манай эдийн засгийн өнөөгийн байдал төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүн өгөөж, оновчтой байдал ямархүү байгааг тод харуулж байгаа юм. Өмнө нь, малчидаа дэмжих, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нэрээр төсвөөс маш их мөнгө гаргаж байсан. Асуудал бахь байдагаараа.
Энэ удаа асуудал үүссэн шалтаг:
Ерөнхий сайдын бизнесменүүдтэй хийсэн уулзалт. Жагсаал суултанд сандарсан саарал ордоныхон ямар үнээр хамаагаагүй дэмжигч олох үүднээс наашаа харсан хэн ч бай “ за” гэх болов.  :-))
Уул нь манай ноолуурын үйлдвэрийнхэн сүүлийн хэдэн жил хэлтэй амтай ч өөрсдөө түүхий эдээ бэлтгээд байсан даг. Тэдний тооцоогоор ноолуурын үнэ 30-50 мянга байхад түүхий эд бэлтгэл хэвийн явагдаж байсан харин энэ жил 50-70 хүрэхэд сандарч эхэлсэн юм. Эгзэг нь таарсан тул Засгаас мөнгө гаргуулах бололтой.
Түүхий ноолуурын экспортын татварыг 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тэглэсэн явдал нь хохирол учруулсан, энэ удаагийн 110 тэрбум гэдэг нь буруу дохиолол өгч байгаа юм. Нэг удаагийн аргаа ядсан, улс төрд барьцаалагдсан шийдэл.
Шийдэл:
Шаталсан татварын тогтолцоо нэвтрүүлэх (түүхий ноолуур гаргах өндөр татвар, бэлэн бүтээгдэхүүн Тэг татвар гм)
Банкны урт хугацааны 10 жилээс дээш жилийн 4-6 хувийн хүүтэй зээл олгох тогтолцоо нэн яаралтай бий болгох. Эл чиглэлд онцгойлон анхаарах ёстой: Юу яаж хийх ёстойг ЗГ-т ширхэгчлэн хэлээд өгсөн. Харамсалтай нь ЗГ асуудлыг шийдье гэхээсээ “хамтарсан” нэрэнд хамрагдаж байгаа хэдэн хүний “хармааг зузаатгах” чиглэлд анхаарч мэргэжлийн хүмүүсийн үг авах аа болиод тун удаж байна.
Tailor made ноолууран бэлэн бүтээгдэхүүн хийх чадвартай жижиг үйлдвэрүүдэд технологи техникийн зориулалт бүхий зээл олгох (маш өндөр нэмүү өртөг шингэдэг бөгөөд ажлын байр зөндөө үүсгэдэг юм билээ)
Говь буян гм том үйлдвэрүүд хувьцаат компани хэлбэрээр ажиллаж хувьцаагаа малчдад эзэмшүүлэх ажил хийх ёстой
Өөр бас бус шийдэл байгаа байх: та нар санал аа бичнэ биз дээ.
Моргейж бол ”ажилтай хүн л орон сууцтай” гэсэн агуулгатай тогтолцоо юм
Засгийн газрын зүгээс хэрэгжүүлэх гэж буй зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр бараг хэрэгжих шатандаа орох гэж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ тухай хэлэлцэх байх. Та  ямар байр суурьтай байгаа вэ?
Засгийн газраас хэрэгжүүлэх гэж буй хөтөлбөр бол үнэхээр зөв бодлого.  Зургаан хувийн зээлийн хүү гэдэг бол өнөөгийн банкны зээлийн хүүтэй харьцуулахад бага юм шиг харагдаж байгаа боловч бас тийм ч бага тоо биш ээ.  Учир нь орон сууцны зээлэнд эрсдэл гэж бараг байдаг­гүй.  Хүн барагтай бол орон сууцаа алддаггүй. Тиймээс энэ төрлийн  зээл  хамгийн найдвартайд тооцогддог.  Гэхдээ зөв бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг дээр  асуудал бий. Одоогоор хөтөлбөр хэрэгжүүлэх хэлбэр нь хоёр өөр чигтэй яваад байна.  Ганцхан удаагийн хөрөнгө оруулалтаар орон сууц бариад түүндээ бага орлоготой иргэдийг оруулаад  дуусчих хөтөлбөр хэрэгжүүлэх гээд байх юм.  Энэ бол буруу. Харин юу нь зөв юм бэ гэвэл Засгийн газар хоёрхон зүйл дээр санаа тавьж оролцох ёстой.  Нэгдүгээрт, Засгийн газар тэр зээлийг хямдхан болгохын тулд хүүнд нь татаас өгдөг байх ёстой. Орон сууцны санхүүжилтийн эх үүсвэр зах зээлийнхээ жамаар өөрөө бүрэлдээд цаашдаа хэдэн жилээр ч хамаагүй үргэлжилдэг байх учиртай.  Тэгэхээр зах зээлийн жамаар санхүүжих тогтолцоог нь бий болгох ёстой. Сүүлийн хэдэн жил энэ тогтолцоог ерөөсөө анхаараагүй. Харин одоо анхаарах байх. Засгийн газар бол зах зээлээс бүрэлдэж буй эх үүсвэрийг иргэдийн гар дээр зээл болж очдог моргейжийн зөрүүг л зохицуулахад  оролцох үүрэгтэй. 100 тэрбум төгрөг дээр  таван тэрбумын зөрүү гардаг ч юм уу. Нэг тэрбум төгрөг дээр хэд гардаг ч юм бэ. Үүнийг нь л улсын төсөвт суулгаж өгөх ёстой. Түүнээс биш бүх эх үүсвэрийг жил бүр Засгийн газрын хөрөнгө оруулалтаар хийдэг  болгож болохгүй.
Харин  Засгийн  газрын хоёр дахь оролцоо нь юу байх ёстой вэ?
Хот төлөвлөлт, дэд бүтэц ногоон байгууламж, барилгын чанар, стандарт гээд энэ бүхэнд Засгийн газар оролцох ёстой.  Ийм хоёр зүйл дээр л тэднийг оролцоосой гэж хүсч байна. Гэтэл өнөөдөр энэ хоёр оролцоо аль, аль нь алга. Харин Засгийн газар өнөөдөр өөрсдөө барилгаа бариад,  зээлээр ороорой гээд л оруулчихна гэж яриад байх юм. Энэ бол зах зээлийн дүрэм биш. Энэ бол зүгээр л социалист тогтолцоо. Улирч баларсан төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас ялгарах юм юу ч алга. Засгийн газар оролцож бариулсан орон сууц иргэдийн гар дээр очихоор ямар ч стандартгүй чанаргүй барилга болдог. Эхнээсээ хөдөө орон нутагт харагдаж л байна. ОСК (Орон сууц корпораци)-ийн бариулсан орон сууц зарагдахгүй л байна шүү дээ. Гэтэл адилхан үнэтэй боловч арай чанартайг нь иргэд худалдаж аваад байгаа. Чанарын ялгаа ердөө л энэ.
Засгийн газрын зүгээс барилгын салбарт үзүүлж буй энэ санхүүжилтийг харин ч нийгэм ам сайтай хүлээн авч байгаа юм биш үү?
Бодлого нь зөв гэж хэлсэн шүү дээ. Нийгэмд, нийслэлчүүдэд утаанаас эхлээд тулгамдсан асуудал олон бий. Улаанбаатарчуудын дөнгөж 30-40 хувь нь л орон сууцтай. Тэгэхээр бодлого зөв байна. Харин хэрэгжүүлэх хэлбэр нь буруу тийшээ явах гээд байгааг анхааруулах ёстой. Засгийн газар энэ салбарын хэвийн ажиллагааг хангахын тулд зөвхөн эхлэлийг нь тавиад өгөхөд л хангалттай. Зөвхөн зээлийн хүүний татаасыг л төсвөөс хариуц. Харин байнгын цусны эргэлтийг  хангаж байх нь Засгийн газрын үүрэг биш. Засгийн газар өөрөө байраа барьдаг, өөрөө захиалдаг. Засгийн газрын охин компани нь өөрөө зардаг, өөрсдөө үнээ тогтоодог, бас өөрөө стандартаа тогтоодог байж болохгүй биз дээ. Энэ бүхнээс Засгийн газар өөрөө зугтаах ёстой.
Яагаад?
Энэ бүхнийг чинь дэлхийн олон орон хийж үзсэн юм. Тэгээд бүгд татгалзсан. Учир нь хамгийн бага орлоготой хүмүүсээ цуглуулаад хамгийн хямдхан барилга бариад оруулчихаар тэнд чинь гэмт хэргийн бүлэглэл үүсдэг. Дараа нь тэр гэм хэрэгтэйгээ тэмцэж таслан зогсоох гээд бардаггүй  юм. Тэгэхээр энэ бол манай Засгийн газрын явах зам биш.  Ялангуяа сүүлийн үед Засгийн газраас хэрэгжүүлж буй зарим хөтөлбөрүүд ядуу бага орлоготой иргэдэд гэж хаяглагдаад байх боллоо. Тэдэнд зориулсан бага хүүтэй зээл гэж ярих болсон. Орон сууц нийгмийн асуудал учраас инфляцитайгаа уялдаад  хүү нь хоёр хувиар доогуур байх нь хэвийн л үзэгдэл. Гэхдээ ядуу хүмүүст зориулав энэ тэр гэж популист хандлага гаргах нь зохимжгүй юм. Нэр томъёогоо ч анхаарах хэрэгтэй шүү дээ. Тэгээд ч моргейжийн систем бол орон сууцны систем болохоос ядууст зориулсан зүйл биш шүү дээ. Үүнийг ялгаж ойлгох хэрэгтэй. Харин түүний оронд бага орлоготой гээд байгаа тэр иргэдэд байнгын баталгаатай ажлын байр бий болгож өгөхийг л Засгийн газар анхааралдаа авах ёстой.  Түүнээс шууд л байрыг нь барьж өгөөд, оруулаад, мөнгийг нь төсвөөс гаргаад байж болохгүй. Энэ бол зах зээлийн дүрэм бус. Харин байнгын баталгаатай ажлын байртай болгочихвол эх үүсвэрийг нь шийдчихлээ л гэсэн үг шүү дээ.
У.ОРГИЛМАА