January 27th, 2010 by admin
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Р.Амаржаргал, Х.Баделхан, Д.Балдан-Очир, Ж.Батсуурь, Я.Батсуурь, Ц.Дашдорж, Ц.Даваасүрэн, Х.Наранхүү, Д.Оюунхорол, Р.Раш, Ч.Хүрэлбаатар, Ц.Шинэбаяр нар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Монгол Улсын цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барив.
Нийслэлээс алслагдсан аймгуудад амьжиргааны өртөг төвийн бүсийн аймгуудаас 1.5-2.5 дахин өндөр, дэд бүтэц муу хөгжсөн, иргэдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй зэргээс шалтгаалан хүн ам хот, суурин газар руу шилжин нүүдэллэж, хот, хот орчмын нутагт хэт их төвлөрөл бий болж байгаа нь бүс нутгийн амьжиргааны даац хэтрэх, ажилгүйдэл, ядуурал ихсэх зэрэг олон сөрөг үр дагаврыг үүсгэж байна.
Иймд Цааш нь унших »
December 25th, 2009 by admin
2010 он жигдрэх жил болоосой. Улс төр, эдийн засгийн хаос уналтаас салан эдийн засгийн шинэ дэглэм тогтоох бололцоо бүрдэж байна. Энэ утгаар жигдрэх гэж хэллээ. Харин эдийн засгийн шинэ дэглэм нь хуучин нэр томьёогоор бол “төрийн монопольт капитализмын” хэлбэртэй байх болов уу, ямар ч болсон чөлөөт зах зээлийн тухай хэсэгтээ мартах ёстой болно. Бас хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстойг жилийн турш санан санан ажиллах жил байгаасай.
Ямар ч болсон шинээр сэтгэж, арай бүтээлчээр ажиллахгүй бол болохгүй. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бүтэц, бүрэлдэхүүнийг хэрхэх, дотоод зах зээлээ тэлэх арга зам, гадаад эдийн засгийн түншээ зөв сонгох, дэлхийн болон бүс нутгийн хүрээнд үүсээд байгаа бодит байдлыг хүлээн зөвшөөрөх зэрэг олон олон асуудал шинэ бүтээлч сэтгэлгээ шаардах юм.
Цааш нь унших »
УИХ дахь МАХН-ын бүлэг, МАХН-ын удирдах зөвлөлийн хурлаар Тавантолгойн орд газрыг ашиглаж эхлэх талаар өнгөрсөн долоо хоногт яаралтай хэлэлцсэн билээ. Тэд яагаад Ардчилсан намын бүлгээс түрүүлж уг асуудлыг сонирхож буй талаар ямар байр суурьтай байгааг нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зарим гишүүнээс тодрууллаа.
Гишүүн Р.Амаржаргал:
Цааш нь унших »
January 7th, 2009 by admin
2009 он шийдвэрлэх жил болно.
Улс төр, эдийн засгийн хаос уналтаас салан эдийн засгийн шинэ дэглэм тогтоох бололцоо бүрдэж байна. Энэ утгаар шийдвэрлэх гэж хэллээ. Харин эдийн засгийн шинэ дэглэм нь хуучин нэр томьёогоор бол “төрийн монопольт капитализмын” хэлбэртэй байх болов уу, ямар ч болсон чөлөөт зах зээлийн тухай хэсэгтээ мартах ёстой болно. Бас хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстойг жилийн турш санан санан ажиллах жил байгаасай.
Ямар ч болсон шинээр сэтгэж шинээр ажиллахгүй бол болохгүй. Ёстой нөгөө стандарт бус шийдэл сэтгэлгээ хэрэгтэй болно. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бүтэц, бүрэлдэхүүнийг хэрхэх, дотоод зах зээлээ тэлэх арга зам, гадаад эдийн засгийн түншээ зөв сонгох, дэлхийн болон бус нутгийн хүрээнд үүсээд байгаа бодит байдлыг хүлээн зөвшөөрөх зэрэг олон олон асуудал шинэ сэтгэлгээ шаардах юм. Үнэндээ түүхий эдэд тулгуурласан эдийн засаг явуургүй гэдгийг бид өөрсдөө өнгөрсөн жил амслаа.
Энд дурьдсан бүгдийг задлаад эхэлбэл хэдэн боть судалгааны ажил бичих хэрэгтэй болно биз. Тиймээс гарч байгаа онд бидний амьдрал ахуйг тодорхойлох хүчин зүйлээс онцлон дөрвөн санаа хэлье.
Нэг. Засаг дорвитой арга хэмжээ авч чадах уу?
Цааш нь унших »
January 22nd, 2008 by admin
 |
Удахгүй хэлэлцэгдэх Татварын өршөөлийн тухай хуулийн талаар “Өнөөдөр” сонины сэтгүүлч Го.Энхтөртэй хийсэн ярилцлага.
|
Өршөөлийн хууль нэг их гайхамшигтай сонголт биш л дээ. Эерэг, сөрөг талыг нь дэнсэлж байгаад л ийм хууль гаргах хэрэгтэй юм гэсэн шийдэлд УИХ хүрсэн. Хууль батлагдах байх. Би ч дэмжинэ. Татвараа шударгаар төлж ирсэн хэсэгт харамсалтай санагдаж байгааг ч ойлгож байна. Хуулийн өмнө хүн бүр тэгш байх ёстой гэсэн зарчмын тухай ярих л байх. Татвараа шударгаар төлдөггүй, хоёр баланстай явж ирсэн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа төрөөс явуулж байгаа эдийн засгийн бодлогоос шууд хамаарч байсан нь үнэн. Тийм учраас харилцан ойлголцох нь зөв шийдэл болно. Нэг үеийг бодвол татварын орчин харьцангуй таатай боллоо. Монгол Улс Азидаа хамгийн бага татвартай орон гэж та бүхэн хэлдэг. Ийм нөхцөлд хариуцлагыг дээшлүүлэх байтал харин ч толгойг нь илж байгаа нь зөв үү?
Татварын хувь хэмжээ гэхээсээ илүү хүнд суртлын тухай энд ярих хэрэгтэй. Хүнд суртал үнэхээр их байна. Татвар төлөгчдийн гар хөлийг тушчихаад, төрийн рекетүүд шинэ юм хийлгэхгүй байна гэж татвар төлөгчид хэлдэг. Төрөөс хуульчилсан рекет дор татвар төлөгчид ажиллаж байна гэж хэлж болохоор байгаа юм. Ямар ч аж ахуй нэгж хүнд суртлын дарангуйлалд байгаа нь нууц биш. Төрийн нэрээр хувь хүмүүс өөрсдөө рекетэлж амины асуудлаа шийдүүлдэг болоод арван хэдэн жил боллоо. Үүнээс ангижрах цаг болчихоод байна. Тэгээд л татвараас нэг удаа чөлөөлж байгаа төрийн өршөөлийн бодлого юм. Сайн, сул тал аль алинд нь бий. Дэнслээд үзэхэд хожих нь их байгаа учраас Татварын өршөөлийн хуулийг гаргах нь зөв гэж ойлгосон.
Татвар төлөхгүйгээр үйл ажиллагаа явуулбал төр өршөөдөг юм байна гэсэн ойлгот би болох вий гэсэн бодолтой хүн олон байна.
Сөрөг ойлголт гарахыг үгүйсгэхгүй. Өршөөл үзүүлээд байхад л татвартай холбоотой зөрчил гаргаад байх юм бол өчиггүй шүү гэдгийг нь төр хэлж өгч байгаа. Тийм учраас өршөөлд хамрагдах татвар төлөгчид ухамсартай хандах байх.
Эх сурвалж: Өнөөдөр сонин. 2008 оны Нэгдүгээр сарын 22. Мягмар гариг. А3 тал