АН шиг том эрх ашиг харж буулт хийх улс төрийн хүчин байхгүй

Өнөөдөр сонины сэтгүүлч Го.Энхтөртэй хийсэн ярилцлага

Амаржаргал.Р

А. Монголын төр гацаатай хэвээр байгаад олон түмэн бухимдаж буй. Бээжингийн олимпт монголчууд өндөр амжилт үзүүлж, бүгдээрээ л хөөрч баяслаа. Олимп өнгөрлөө, одоо яах вэ гэсэн асуултыг эхлээд танд тавих гэсэн юм. Тангаргаа өргөх боломжийн талаар юу хэлэх вэ?

Х. Бодлогын хувьд асуудал тодорхой. Тангаргаа өргөнө гэдэгт итгэлтэй байна. Ойрын өдрүүдэд шийдэгдэх байх аа. Парламентын хүрээнд маргаантай асуудлаа хэлэлцдэг зарчмаа баримтлаад явах нь зөв л дөө.

А. Тангаргаа өргөх гэсээр байтал хоёр сар шахмын хугацаа өнгөрлөө. Ямар шийдэл байна вэ. Түүнийг л олж хармаар байна. СЕХ, АН-ын аль нэг нь буулт хийх төлөв харагдахгүй байгаа. АН ч дотроо хоёр өөр байр суурьтай байгаа нь нууц биш. Та аль замыг илүүд үзэж байгаа вэ?

Х. Хэн нэгнийг огцруулах эсэхдээ байгаа юм биш. Бид хууль цаазат төртэй улс. Тодорхой харилцааг хуульд зааж өгсөн. Түүнийг мөрдөх үү, үгүй юү гэдэгт л асуудал байна. СЕХ буюу сонгуулийн төв байгууллага сонгуулийн үр дүнгээр тогтоол гаргана гээд маш тодорхой заачихсан. Хуулийг хүн бүр өөрийнхөөрөө уншдагаа больё гэж би нэг бус удаа хэлж байсан. Эрх зүйт төр байгуулъя гэж байгаа бол АН хууль хэрэгжүүлэхийг л шаардана. Тоглоомын нэг л дүрэмтэй байя гэсэн олонхийн байр суурин дээрээ бид зогсох ёстой. Тэр ч байр суурин дээрээ байгаа. Хэн нэг гишүүн үзэл бодлоо илэрхийлэх нь тухайн хүний эрхийн асуудал.

Цааш нь уншихАН шиг том эрх ашиг харж буулт хийх улс төрийн хүчин байхгүй

Талархал

2008 оны сонгуулийн үйл явцад

Намайг дэмжсэн хүн бүхэнд талархалаа илэрхийлье.

Надад тусласан хүн бүрт талархалаа илэрхийлье.

Надад итгэл хүлээлгэсэн хүн бүхэнд талархалаа илэрхийлье.

Хүндэтгэсэн,

Ринчиннямын АМАРЖАРГАЛ

2008.07.09

Монголын эдийн засгийн бодит сектор

Монголын эдийн засгийн бодит сектор

Монголын эдийн засгийн бодит секторын талаар өнөө болон урьд өмнө төрөл бүрийн судалгаа хийгдэж байсан ч бүгдийг нь нэгтгэн нэг дор ангилан цуглуулсан нь үгүй билээ.

Амаржаргал сангаас энэ чиглэлээр хийгдсэн судалгааг нэгтгэн энэ сайт дээр байрлуулан нийтийн хүртээл болгох ажил эхлүүлж байна. Энэхүү санаачлагыг дэмжин өөрийн болон өрөөлийн судалгааны хамгийн чанартай бодитой гэсэн ажлуудыг бидэнд ирүүлнэ үү. Гадаадын эрдэмтэд олон улсын байгууллагуудын ажил ч эх хэлээрээ байж болно.

Хэрэв PDF файлд хөрвүүлэн realsector@amarjargal.org хаягаар илгээвэл бидний ажилд нэн тустай байх юм.

Таныг хүндэтгэсэн

Р.Амаржаргал


World Bank

Дэлхийн Банкнаас оны эхээр гаргасан материалуудтай танилцана уу!


Дэлхийн эдийн засаг яагаад байна

Дэлхийн эдийн засгийн байдлын талаар тааламжгүй мэдээ тасрахгүй ирэх боллоо. Санхүүгийн зах зээлийн хямрал нь эдийн засгийн бодит секторын хамран улмаар дэлхийн эдийн засгийг бүхэлд нь ганхуулж эхлэв бололтой. АНУ-ын эдийн засаг хямралд автагдаж бусад эдийн засаг ухарч эхэллээ.

АНУ-ын болон өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг хямралд орсон эсэх, орсон бол шинээр хүчирхэгжиж байгаа Хятад, Энэтхэгийн эдийн засагт энэ нь хэр нөлөөлөх, санхүүгийн секторын доргион эдийн засгийн бодит секторт хэр хохирол учруулах болон энэ нөхцөлд Төв банк болон Засгийн газрууд ямар нэгэн арга хэмжээ авч чадах эсэх нь Глобаль эдийн засгийн байдлыг тодорхойлох юм.

Цааш нь уншихДэлхийн эдийн засаг яагаад байна