Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай

УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Энхболд нарын хамт “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.IMG_2219

[gview file=”http://blog.amarjargal.org/wp-content/uploads/2015/06/Tsumiin-zevsegees-angid-baih-statusiig-shine-tuvshind-gargah-tuhai.pdf”]

Н.Модигийн хамт

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд оролцож үг хэлэх үеэр

DSC_3725

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн талаарх байр суурь

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх байгаатай холбогдуулан өөрийн байр суурийг илэрхийллээ.
http://www.parliament.mn/laws/projects/596

Засгийн газар нэн даруй огцрох ёстой

VIPerson булангийн маань шинэ зочин УИХ-ын гишүүн Р.Амаржаргал. Ринчиннямын Амаржаргалын талаар энд илүүц танилцуулга тоочих хэрэггүй юм.Учир нь тэр энэ цагийн улс төр дэх хамгийн содон, хамгийн тодорхой нэгэн билээ.

-Төрийн их баяр наадам болж өнгөрлөө. Төрийн түшээ хүнтэй уулзаж байгаагийнх энэ сэдвээр яриагаа эхлэе. Наадам бол монголчуудын их удаан ярьцгаадаг сэдэв. Баяр хөөрийн сэтгэгдлүүд жаахан буурч, хөөс нь дарагдсаны дараа  хүмүүс нухацтай дүгнэлтүүд өгч эхэлдэг. Тэдгээр дотроос бөхийн барилдаан тойрсон сэтгэгдлүүд илүү онцгой. За, даа шөвгийн наймаас доош бол үзэх юм багатай болж дээ. Хэдэн үеийн турш үнэн хүчийг үзэж, олныг цэнгүүлж авдаг цолыг тогтоол шийдвэрээр авдаг ч болж. Үүнийг нь дагаад олон түмний доторх жалга довны үзэл дэврэв үү дээ гэх шүүмжлэлүүд нэлээд яригдаж байна. Энэ талаар таны бодол ямар байна.

-Ер нь миний нэг баримталдаг зарчим байдаг. Мэддэг юмаа л ярь гэж. Мэдэхгүй юмаа  яриад хэрэг байхгүй.Наадам тойрсон, наадамтай холбоотой асуудлуудын хувьд би илүү хэрэглэгч талаасаа, үзэгч талаасаа хандаж байгаа юм л даа.

Цааш нь унших