Нефть боловсруулах үйлдвэрийг ажил болгох ёстой

БНЭУ-аас манай улсад үзүүлж буй нэг тэрбум ам.долларын зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг санхүүжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд асан, Эдийн засагч Р.Амаржаргалтай ярилцлаа.

Улс төрийн болон бусад утгаараа газрын тос боловсруулах үйлдвэр барих нь онц чухал зүйл

Цааш нь уншихНефть боловсруулах үйлдвэрийг ажил болгох ёстой

Р.Амаржаргал: Хэн илүү зарчимч, шударга байна тэр намын дарга болно

Бид орчин цагийн намын дүр төрхөө олж чадахгүй байна

Цааш нь уншихР.Амаржаргал: Хэн илүү зарчимч, шударга байна тэр намын дарга болно

Улс төрийн намын шинэчлэл

“The Mongolian Observer” сэтгүүлд Ардчилсан нам болон улс төрийн намын шинэчлэлийн асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

TMO 17 - 24 August 45-46 Amarjargal

 

Эх сурвалж:

“The Mongolian Observer” сэтгүүл

№17 (042) 24.08.2016

Өргөжүүлэх санаа

Шинэ засаг “хоолойд нь тулсан” асуудлыг шийдэхдээ тогтвортой хөгжлийг орхигдуулах ёсгүй бөгөөд давхар шийдэж явах учиртай. Үүнийг зах зээл дангаараа шийдэхгүй учраас төрийн оролцоо ямар агуулга хэлбэртэй байхыг сайн тунгаах ёстой юм.

Манай улс төрийн систем нь төлөөллийн ардчилал, өөрөөр хэлбэл, нэн даруй ашиг хожоо хэн санал болгоно түүнд л саналаа өгнө. Ийм нөхцөлд урт хугацааны хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийн бодлого хойш тавигдана.

Ер нь ардчилал алс ирээдүйг харсан урт хугацааны бодлого хэрэгжүүлэх чадваргүй бололтой. Өнөөгийн улс төрийн институтүүд сайндаа л 4 жилийн мөчлөгөөс хөндийрч чадахгүй байна.

Иймээс улс төр, эдийн засгийн цоо шинэ систем хэрэгтэй, шилжилт хэрэгтэй. Жишээ нь, тодорхойлолтоороо байгаль орчинд ээлтэй шийдэл хайхад түлхдэг сангийн, мөнгөний, нийгмийн бодлого хэрэгтэй.

Бүс нутгийн том зах зээл бидний өмнө нээлттэй байна

УИХ-ын гишүүн, ММНБИ-ийн хүндэт гишүүн Р.Амаржаргалыг зочны хойморт урьлаа. Тэрээр Монгол Улсад нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоо шинэ тутам хөгжихөд голлох үүрэгтэй оролцсон юм.

Монгол Улсад мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн институтийн 20 жилийн ой тохиож байна. Аудитын тогтолцоо шинээр бүрэлдэж, хөгжөөд багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд уг тогтолцоо таны төсөөлж байсан шиг сонгодог жишгээр хөгжиж чадсан уу. Та өнөөгийн хөгжлийн үе шат, түүний явцыг хэрхэн тодорхойлж байна вэ?

Ний нуугүй хэлэхэд, сүүлийн чухам ямархуу янзтай үйл ажиллагаа нь явж байгааг нарийн сайн мэдэхгүй байна. Манайхан тодорхой түвшинд энэ байгууллагыг аваад л явж байх шиг харагддаг. Үүсгэн байгуулж байх тэр үед бол бүх зүйл нь харьцангуй шинэ байсан л даа. Нягтлан бодогч чинь мэргэшсэн байдаг юм байна гэсэн ойлголт анхлан гарч ирсэн. Үүнтэй ч манайхан өөрсдөө шинэ тутам танилцсан байх. Мэргэшсэн нягтлан бодогч нар чинь өөрсдөө өөрийн гэсэн институттай байдаг юм байна. Өөрийн гэсэн байгууллага байдаг юм байна. Энэ бол төрийн институт биш юм байна. Төрд бол хамаагүй юм байна. Өөрийн гэсэн мэргэжлийн нэг ийм институт байдаг гэсэн ойлголтыг цоо шинээр гаргаж ирсэн нь гол ач холбогдол нь тухайн үед оршиж байсан болов уу гэж боддог.

Тэр институт нь нягтлан бодох бүртгэлийн ерөнхий стандарт, мөрдөх ёстой гол арга замуудыг тодорхойлж өгч байх ёстой юм байна гэдэг нь тухайн үедээ бас л шинэ зүйл байсан. Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээсээ гадна аудит гэж байдаг юм байна. Энэ чинь нягтлан бодохоосоо тэс өөр юм байна гэсэн ойлголт ч гарсан.Эдгээр нь бүхэл бүтэн тогтолцоо байдаг юм байна гэсэн дээрх ойлголт улам гүнзгийрч, үндсэндээ шинэ тогтолцоог эрчимтэй нутагшуулахаар дор бүрнээ л зорьцгоосон. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн 20 жилийн ой тохиож байгаа. Ой гэдэг тэмдэглээд өнгөрөх зүйл бус дараа, дараагийн хөгжлийн зураглалаа тодорхойлох маш хариуцлагатай үе юм.

Тэр үед хүмүүс хэрхэн хүлээж авч байсан бэ?

Мэргэшсэн нягтлан бодогч гэдэг чинь тодорхой аж ахуйн нэгж, байгууллагуудын түвшинд ажилладаг юм байна. Үүнээс доошоо ороод ирэхээрээ зүгээр л нягтлан бодогч гэсэн хэмжээнд явдаг гэдэг ч юм уу. Энэ бүхнийг л 1990, 1991 онд цоо шинээр байгуулж, гаргаж ирж байса. Нэгэнт ойлголт нь гарч ирж байсан болохоор тухайн үед эргэлзсэн хүмүүс байсныг үгүйсгэх аргагүй. Гэхдээ ерөнхийдөө нийгэм бол тухайн үедээ их сайхан хүлээж авсан л даа. Их, дээд сургуулийн багш нар ч дэмжсэн. Үүний үндэс нь Санхүү, эдийн засгийн дээд сургууль байгаа юм. Тухайн үедээ Эдийн засгийн коллеж гэсэн нэртэй байсан. Коллеж маань үүний суурь болсон. Коллежийн багш нар маань өөрсдөө энэ төрийн бус байгууллагын гишүүд нь болж, удирдах зөвлөлийгнь бүрдүүлж, цааш цаашаагаа явсан. Нэгэнт институтийг нь байгуулаад удирдах зөвлөлийг ажилд нь оруулаад цэгцлээд өгсөн болохор би үндсэндээ үйл ажиллагаанаас нь холдсон.

Цааш нь уншихБүс нутгийн том зах зээл бидний өмнө нээлттэй байна