2009 он

2009 он шийдвэрлэх жил болно.

Улс төр, эдийн засгийн хаос уналтаас салан эдийн засгийн шинэ дэглэм тогтоох бололцоо бүрдэж байна. Энэ утгаар шийдвэрлэх гэж хэллээ. Харин эдийн засгийн шинэ дэглэм нь хуучин нэр томьёогоор бол “төрийн монопольт капитализмын” хэлбэртэй байх болов уу, ямар ч болсон чөлөөт зах зээлийн тухай хэсэгтээ мартах ёстой болно. Бас хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстойг жилийн турш санан санан  ажиллах жил байгаасай.

Ямар ч болсон шинээр сэтгэж шинээр ажиллахгүй бол болохгүй. Ёстой нөгөө стандарт бус шийдэл сэтгэлгээ хэрэгтэй болно. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бүтэц, бүрэлдэхүүнийг хэрхэх, дотоод зах зээлээ тэлэх арга зам, гадаад эдийн засгийн түншээ зөв сонгох, дэлхийн болон бус нутгийн хүрээнд үүсээд байгаа бодит байдлыг хүлээн зөвшөөрөх зэрэг олон олон асуудал шинэ сэтгэлгээ шаардах юм. Үнэндээ түүхий эдэд тулгуурласан эдийн засаг явуургүй гэдгийг бид өөрсдөө өнгөрсөн жил амслаа.

Энд дурьдсан бүгдийг задлаад эхэлбэл хэдэн боть судалгааны ажил бичих хэрэгтэй болно биз. Тиймээс гарч байгаа онд бидний амьдрал ахуйг тодорхойлох  хүчин зүйлээс онцлон дөрвөн санаа хэлье.

Нэг. Засаг дорвитой арга хэмжээ авч чадах уу?

Цааш нь унших2009 он

Улс төрч хүн ямартай ч харгис байж болохгүй

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа. Эдийн засаг, гадаад бодлого, спорт гээд түүний оролцоогүй, санааг нь зовоодоггүй салбар гэж үгүй ээ.
гого.мн-ын Ч.Болортуяа сурвалжлагч.

Цагаан сарын баяр болоод өнгөрлөө. Сар шинэдээ сайхан шинэлэв үү?

Сайхан шинэлсэн. Очиж золгох айл ерөнхийдөө дуусчихсан. Сайхан жил гарч байна.

Шинийн нэгэнд ордны золголтонд та харагдаагүй.

Ирээгүй. Сар шинийн баярыг би илүү гэр бүл тал руугаа хандсан баяр гэж ойлгодог.

Төрийн золголттой холбоотой хуулийн төсөл өргөн барьсан гишүүдийн нэг нь та байсан.

Э.Бат-Үүл гишүүн хуулийн төсөл санаачлаад би гарын үсгээ зурж дэмжсэн. Санаа нь бол төрийн золголтыг төгөлдөржүүлж, иргэд төр хоёрыг жаахан ойртуулах л зорилготой хууль шүү дээ.

УИХ-ын ээлжит чуулган завсарлачихсан байна. Сонгууль дөхлөө. Тойрогтоо очиж ажиллаж байна уу?

Арай очиж амжаагүй байна. Цагаан сарын өмнө хийсэн ажлаа тайлагнасан сэтгүүл айлуудаараа хүргүүлсэн байгаа. Уламжлал ёсоороо 30 өндөр настанд тавгийн боов хүргүүлчихаад байж байна. Одоогоор ийм байна. Чуулганы завсарлаганаар сонгогчидтойгоо тогтмол уулздаг. Чуулган эхлэхээс өмнөхөн уулзалтаа нэг хийнэ ээ.

Цааш нь уншихУлс төрч хүн ямартай ч харгис байж болохгүй

Ганц удаа л өршөөе, үүнээс цааш хэзээ ч үгүй.

Удахгүй хэлэлцэгдэх Татварын өршөөлийн тухай хуулийн талаар “Өнөөдөр” сонины сэтгүүлч Го.Энхтөртэй хийсэн ярилцлага.

Өршөөлийн хууль нэг их гайхамшигтай сонголт биш л дээ. Эерэг, сөрөг талыг нь дэнсэлж байгаад л ийм хууль гаргах хэрэгтэй юм гэсэн шийдэлд УИХ хүрсэн. Хууль батлагдах байх. Би ч дэмжинэ. Татвараа шударгаар төлж ирсэн хэсэгт харамсалтай санагдаж байгааг ч ойлгож байна. Хуулийн өмнө хүн бүр тэгш байх ёстой гэсэн зарчмын тухай ярих л байх. Татвараа шударгаар төлдөггүй, хоёр баланстай явж ирсэн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа төрөөс явуулж байгаа эдийн засгийн бодлогоос шууд хамаарч байсан нь үнэн. Тийм учраас харилцан ойлголцох нь зөв шийдэл болно. Нэг үеийг бодвол татварын орчин харьцангуй таатай боллоо. Монгол Улс Азидаа хамгийн бага татвартай орон гэж та бүхэн хэлдэг. Ийм нөхцөлд хариуцлагыг дээшлүүлэх байтал харин ч толгойг нь илж байгаа нь зөв үү?

Татварын хувь хэмжээ гэхээсээ илүү хүнд суртлын тухай энд ярих хэрэгтэй. Хүнд суртал үнэхээр их байна. Татвар төлөгчдийн гар хөлийг тушчихаад, төрийн рекетүүд шинэ юм хийлгэхгүй байна гэж татвар төлөгчид хэлдэг. Төрөөс хуульчилсан рекет дор татвар төлөгчид ажиллаж байна гэж хэлж болохоор байгаа юм. Ямар ч аж ахуй нэгж хүнд суртлын дарангуйлалд байгаа нь нууц биш. Төрийн нэрээр хувь хүмүүс өөрсдөө рекетэлж амины асуудлаа шийдүүлдэг болоод арван хэдэн жил боллоо. Үүнээс ангижрах цаг болчихоод байна. Тэгээд л татвараас нэг удаа чөлөөлж байгаа төрийн өршөөлийн бодлого юм. Сайн, сул тал аль алинд нь бий. Дэнслээд үзэхэд хожих нь их байгаа учраас Татварын өршөөлийн хуулийг гаргах нь зөв гэж ойлгосон.

Татвар төлөхгүйгээр үйл ажиллагаа явуулбал төр өршөөдөг юм байна гэсэн ойлгот би болох вий гэсэн бодолтой хүн олон байна.

Сөрөг ойлголт гарахыг үгүйсгэхгүй. Өршөөл үзүүлээд байхад л татвартай холбоотой зөрчил гаргаад байх юм бол өчиггүй шүү гэдгийг нь төр хэлж өгч байгаа. Тийм учраас өршөөлд хамрагдах татвар төлөгчид ухамсартай хандах байх.

Эх сурвалж: Өнөөдөр сонин. 2008 оны Нэгдүгээр сарын 22. Мягмар гариг. А3 тал

Чөлөөт худалдааны гэрээ ба Монгол

“Монгол Улсын Ерөнхий сайд нар ярьж байна” цуврал хэлэлцүүлгийн тав дахь нь болох Монгол Улсын Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн Ринчиннямын Амаржаргалын “Зүүн Хойд Азийн чөлөөт худалдааны гэрээ ба Монгол” сэдэвт хэлэлцүүлэг 2007 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цагт Нээлттэй Нийгэм Форумын уулзалтын танхимд боллоо.

Note: Зүүн Хойд Азийн чөлөөт худалдааны гэрээ ба Монгол

Ашигт малтмалын ордыг үр ашигтай ашиглах асуудалд

Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавьяат эдийн засагч, профессор Д.Содномын “Монгол Улсын ашигт малтмалын ордыг үр ашигтай ашиглах асуудалд” лекц 2007 оны тавдугаар сарын 29-нд ННФ-ын хурлын танхимд боллоо. Лекцийн эхэнд ННФ-ын гүйцэтгэх захирал Б.Эрдэнэжаргал үг хэлж, лекцийн дараа оролцогчид санал хүсэлтээ хэлж, илтгэгчид асуулт тавилаа.

Мөн “Нээлттэй Нийгэм Форум”-ын санал болгосны дагуу “Монгол Улсын ашигт малтмалын ордыг үр ашигтай ашиглах асуудалд” сэдвээр судалгаа хийн, санал, дүгнэлт боловсруулжээ.