Дотоод аудитын хорооны хуралд оролцов

2009 оны 2 дугаар сард Азийн хөлбөмбөгийн холбооны Дотоод аудитын хорооны гишүүнээр сонгогдсон Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Р.Амаржаргал тус хорооны зардлаар уригдан, хуралд оролцов.
Дотоод аудидын хорооны хурал 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Малайз улсын Куала-Лампур хотноо болж, хорооны гишүүд харъяа хөлбөмбөгийн холбоодын өнгөрөгч онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны зардалтай танилцсан юм.

Олон улсын форумд оролцов

Шри Ланка улсын Коломбо хотод 2 дугаар сарын 16,17-нд Ази номхон далайн бүсийн 13 орны 36 парламентын гишүүд уулзаж өлсгөлөн, тэгш бус байдлын тулгамдсан асуудлаар хэлэлцэв. Тус форумыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази Номхон далайн бүсийн төв, Нэгдсэн Үндэстний Мянганы Түншлэл болон Азийн Парламентийн гишүүдийн Хүн ам, Хөгжлийн Форум хамтран зохион байгуулсан юм. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал дээрх форумд эх орноо төлөөлөн уригдан оролцоод ирлээ.

Шүүх засаглалын тухай

МЭДЭГДЭЛ

Сүүлийн үед шүүх түүний үйл ажиллагаа олны анхаарлыг татаж байна. Манай шүүхийн системд өргөсөн тангарагтаа үнэнч олон зуун шүүгч шудрагаар зүтгэж байгаад би эргэлзэхгүй байна. Гэхдээ эрх мэдэл, өнгө мөнгөтөйд нь үйлчилдэг шүүгч нэг биш байгаа тухай хэн хүнгүй ярьдаг боллоо. Удаа дараагийн судалгаагаар хамгийн их авилгад өртсөн байгууллагаар шүүх нэрлэгдэж байгаа нь эмгэнэлтэй.

Цааш нь уншихШүүх засаглалын тухай

Оны хүнээр шалгарав

Amarjargal's grant Монголын Ардчилсан Холбоо үүсч хөгжсөний 19 жилийн ойн арга хэмжээн хүрээнд Монгол Улсад ардчилал, чөлөөт эдийн засаг, хүний эрхийг баталгаажуулах үйл хэрэгт Р.Амаржаргалын байгуулсан гавъяа зүтгэлийг хүндэтгэн тус холбооны Удирдах Зөвлөлийн шийдвэрээр “Хүний эрхийн төлөө” оны шагналаар шагнав.

Өнгөрсөн жил тус шагналыг Ерөнхий сайд С.Баяр, Чөлөөт Ахмадын Холбооны тэргүүн Г.Баасан нар хүртэж байжээ.