Чөлөөт худалдааны гэрээ MGL-JPN

Энэхүү судалгааг 2003 онд Хитоцубаши-н Их Сургуульд судалгаа хийж байхдаа бичсэн юм. Сонин байж магад.

Амаржаргал Р

[gview file=”http://blog.amarjargal.org/wp-content/uploads/2014/07/NEA-and-Mongolia.pdf”]

Хууль баталж байгаа байдлыг өөрчлөх тухай

Peer review – гэж сонссон байх. Академик чанартай сэтгүүлд тогтмол хэрэглэдэг. Жишээ нь: би нэг сэтгүүлд эрдэм шинжилгээний материал өгсөн бол миний нэрийг даран хэн бичсэнийг мэдэх аргагүйгээр 3 шүүмжлэгчдэд илгээнэ. Чухам хэнд илгээсэн болохыг би мэдэхгүй. Шүүмжлэгч чухам хэний материалыг уншиж байгаагаа бас мэдэхгүй: Алдартай том эрдэмтэн, дөнгөж бичиж эхэлж буй судлаач – хэн болохыг мэдэхгүй. Тиймээс ёстой улаан эрээн болгоод буцаана. Шүүмжийг аваад би үндсэн материалаа эргэн шалгаж, тулган үзэж, дурдагдсан коммент БҮРТ хариу өгнө. Санал нийлэхгүй байгаа бол яагаад гэдгээ дахин тодруулаад тайлбарлаж бичнэ. Гурван шүүмжлэгчийн коммент БҮРТ хариу бичих нь амаргүй, хүнд бас цаг их шаардсан ажил. Цаасан дээр буулгасан тоо бүрийг нягтлан шалгаж байж ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ажлын хэмжээнд очно. Энэ мэтчилэн ажиллахад хамгийн багаар тооцвол ГУРВАН САР хэрэгтэй (тун өөдрөг нөхцөлд). Зарим статья жил хагасын дараа ч хэвлэгдэх нь энгийн үзэгдэл. Зөвхөн ГАНЦ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ажил нийтлэх гэж өөрийгөө хүндэлдэг нэр хүнд бүхий сэтгүүл ийм л шаардлага тавьдаг байна.

Харин улс орны хувь заяаг одоо ирээдүйтэй нь хамт шийдэж буй хуулийг УИХ хэрхэн баталдаг билээ. Зүгээр л ХАЛТУУР.

  1. хэлэлцэж буй асуудлаа мэддэг нь тун ховор,
  2. өглөө сэдээд үдээс хойш нь хууль батлуулдаг шахуу,
  3. хамгийн тэнэг хуулиа эх орон, эв нэгдэл, намын эрх ашиг г.м лоозонгоор өнгөлөн далдлах,
  4. тун цөөн хүний юм уу бүлэглэлийн ашиг сонирхолд нийцүүлэн гаргах г.м тухай ярихаа больё.

Ядаж мэддэг чаддаг хүнээс нь асуугаад, дээр дурдсан шүүлтүүр шиг юманд оруулаад батлах тухай мөрөөдөж байна.

Үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сонины XVII жарны “Тийн ялгуусан” хэмээх усан могой жилийн “Оны алдартан”-аар нэрлэгдлээ

Үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сониноос эрхлэн тухайн жилд амжилт бүтээл, авьяас билгээрээ монгол түмнээ манлайлсан “Оны алдартан”-уудыг тодруулдаг билээ.


БАЙР СУУРИА БАТ ХАМГААЛСАН “ЗӨРҮҮД”

Улирч буй могой жилд улс төрийн ертөнцийг багагүй доргиосон нэгэн үйл явдлын эзэн нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргал байв. Өмнө нь УИХ-ын гишүүд эрүүл мэндийн, гэр бүлийн гэх мэт олон шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдөж байсан ч сайн дураараа бүгдийн өмнөөс хариуцлага хүлээж, ийм шийдвэр гаргахаа мэдэгдсэнээр тэр түүхэнд анхдагч болсон юм. Энэ зөөлөн суудалд тухлахыг хүсэгчид олон байхад нэгэнт оччихсон суудлаасаа бууна хэмээн шийдэх нь улстөрчийн хувьд эр зориг байсан биз. Түүний энэ алхам улс төрд хариуцлага байх ёстойг сануулсан том дохио болсон.
Гэвч УИХ-д хамгийн олон суудал авсан АН-ын томоохон лидер, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, туршлагатай улс төрч учраас нам нь түүнийг зүгээр санасных нь зоргоор тавиад явуулчихаж чадаагүй. Энэ асуудлыг хэлэлцэх хугацааг сунгаж, түүнд дахин “бодох” цаг өгсөн ч нөгөөх нь зөр үүд шийдвэрээсээ буцсангүй. Эцэст нь “Та сонгогчдын итгэл, АН-ын зүтгэлээр УИХ-ын гиш үүн болсон. Тиймээс эзэн нь юмаа мэднэ” хэмээгээд чөлөөлөхөөс татгалзчихав. Сөр өг хүчнийхэн Р.Амаржаргалыг гар өргөн дэмжиж, “жинхэнэ улстөрч” гэж байсан ч олонхийн саналаар түүнийг УИХ-ын гишүүн хэвээр үлдээсэн юм.
ЗХУ болон Их Британид их сургууль төгсс өн, эдийн засагч мэргэжилтэй энэ эрхэм бол манай улс төрийн ертөнцийн нэг онцлох дүр. 1996-2000, 2004 оноос өнөөг хүртэл УИХ-д сонгогдон ажиллаж буй лидер улстөрч. Сайн ч эдийн засагч. Гэхдээ жил ирэх бүр, сонгуулиас сонгуулийн хооронд эрхэм гишүүн үг хэлэх нь цөөрч, олонхийн гаргасан шийдвэрийн эсрэг зогссон нэг тийм “зөрүүд” нөхөр болж хувирсан. УИХ дахь Бүлгийнхээ хуралд тэр суухаа болиод удаж байгаа юм. Түүний хүсэлтийг УИХ-аар хэлэлцэх үед МАН-ын Ц.Нямдорж “Дургүй байхад нь хүчээр ажилла гээд хэрэг байна уу” гэж байсан юм. УИХ түүнийг авч үлдсэн ч гишүүн Р.Амаржаргал үзэл бодолдоо үнэнч хэвээр байна. Тэрбээр УИХ дахь бүлгийнхээ хуралд урьдын адил суухгүй байгаа юм билээ. Хувийнхаас илүү улс эх орны эрх ашгаа эрхэмлэж, улс төрд хариуцлага байх ёстойг сануулсан түүний энэ үйлдлийг олон нийт онцолж “Оны алдартан”-аар нэрлэсэн байна.

http://mongolnews.mn/i/49545

Бясалгалд

Н. А. Бердяев, «у Достоевского есть потрясающие слова о том, что если бы на одной стороне была истина, а на другой Христос, то лучше отказаться от истины и пойти за Христом, т. е. пожертвовать мертвой истиной пассивного интеллекта во имя живой истины целостного духа».