С.Баярын Засгийн газрын гавьяа нь Оюутолгойн гэрээ

RA2019112912

-Таныг АН-ын дэд даргын ажлыг аваад удаагүй үед нь ярилцаж байхад “АН-д өртэй гэж өөрийгөө боддог. Р.Амаржаргал гэдэг хүнд тодорхой хэмжээний улс төрийн капитал, нэр нүүр, нөлөө гэж байдаг бол энэ бүхнийг АН “ашиглах” ёстой гэж та миний асуултад хариулж байсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд АН таныг хэр “ашиглав”. Намдаа өөрийнхөө автор болохуйц ажил та юу хийв?

-АН-ын дэд даргад өөрөө хүсээд болсон юм биш л дээ. 2016 оны сонгуулийн дараа намын удирдлага шинэчлэгдэж, намын үйл ажиллагаа шинэ өнгө аястай болох гээд оролдож байсан ийм үе. Тухайн үед АН-ын нэр хүнд болон бусад улс төрийн намын нэр хүнд нэлээд уначихсан хүндхэн цаг үед Р.Амаржаргал гэдэг нэр намд хэрэг болох байх гэж үзээд л намын дэд даргын саналыг хүлээж авсан. Намаа дэмжиж өөрийн нэрээ намдаа “ашиглуулъя” гэдэг зорилготой очсон гэх үү дээ. С.Эрдэнэ дарга намайг намын гадаад харилцааны асуудлыг илүү анхаараач гэж хэлсэн. Энэ хүрээнд үндсэндээ анхаарч ажиллалаа. Барууны чиглэлийн улс төрийн намуудын холбоо /IDU/, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн буюу “IRI”, ХБНГУ-ын Конрад-Аденауэр сантай /KAS/ хамтарч ажиллахаар нэлээд хөөцөлдсөн. Энэ хүрээнд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үеэрээ Монголд олон улсын томоохон хурал зохион байгуулж, 30 жилийн хугацаанд хийж бүтээсэн алдаа, оноогоо яръя гэж зорьсон. Мөн манайх  шиг зовлон туулж ирсэн бусад орны улс төрийн намууд нь юу хийв гэдгийг харилцан ярих зорилготой олон улсын хурлыг ирэх арванхоёрдугаар сард хийхээр төлөвлөсөн байсан. Харамсалтай нь биднээс үл хамаарах шалтгаанаар дөрөвдүгээр сар хүртэл хойшлогдлоо. 2020 оны хоёрдугаар сарын 5,6-ны өдрүүдэд Вашингтон хотод болох IDU-гийн хурлаар өдөр нь тодорхой болох байх. Энэ хуралд С.Эрдэнэ дарга намынхаа төлөөлөгчдийг ахалж оролцоно. Хийсэн гол ажил маань энэ гэх үү дээ.

Цааш нь уншихС.Баярын Засгийн газрын гавьяа нь Оюутолгойн гэрээ

Монгол Улсын Төсөв 2020

AFTusuv

Сэтгүүлчид Төсвийн талаар дуугараач гэх юм ЮУ гэж дуугарах юм бэ?  Дуугарах юмгүй болохоор зугтаад л байлаа. Зугтах аргагүй болоод хэдэн юм хэлье гээд төвийн таван сонины сүүлийн гурван өдрийн гарчиг шагайв. Иймэрхүү юм гарч ирж байна. Ирэх оны “идшийг”/төсвийг хэлэлцээд бөөн завгүй хүмүүс байгаа бололтой. Орлого өндөр,  хийсвэр төсөв…Зарлага өндөр л гэнэ…Тойрогтоо ихийг татсан байна, Сонгуулийн төсвийг танах ёстой, Хөгжлийн бодлоготой …

Цааш нь уншихМонгол Улсын Төсөв 2020

Саарал жагсаалт

Дүрмийн сангаа ямар эх үүсвэрээс бүрдүүлсэн мэдээллээ тодорхой тайлбарлаагүй нь учиг болсон байх.  Шри Ланка, Пакистаны жишээнээс үзэхэд Засгийн Газар болон бусад өрийн бичиг гаргахад саарал жагсаалт саад болохгүй гэхдээ үнэлгээ нь муудаж таарна. ОТ гүний уурхайн төслийн санхүүжилтэд нөлөөлөх нь зайлшгүй хэдий ч ЗГ, ОТ хамтран ажиллаж чадвал санхүүгийн эх үүсвэр олдоно.  ОУВС хөтөлбөр “жингүйдээд” эхэлсэн, …

Цааш нь уншихСаарал жагсаалт

Ардчилал оюун санааны өөрчлөлтийг хийснээрээ хамгийн том хувьсгалыг авчирсан

-Та ардчиллын үйл явцтай анх хэдийд учрав. Эндээс хоёулаа ярилцлагаа эхлэх үү?

-Яг тэр нэр томьёо гэх юм бол ЕБС-ийн ахлах анги, их сургуулийн оюутан байх үеэсээ үзэж, сонсч онолын хувьд зохих хэмжээнд гадарлаж байсан. Гэхдээ М.С.Горбачёвын “перестройка, гласность” гарч иртэл хийсвэр нэр төдий л ойлголт явсан байх. Яг 1990 он хүртэл ардчиллын агуулга мөн чанарыг ойлгож мэдэж байсан хүн ховор л байсан байх, ямар сайндаа 90 оны сонгуулийн дараа эрх баригч намын нэг эрхэм гишүүн “Ардчилал, зах зээл” гэсэн хоёр үгээр л яваад байгаа шүү энэ чинь чухам юу гэдгийг хэлээд өгөөч гэж үнэнээ хэлж байсан. Одоо бол инээдтэй санагдах байх үнэндээ 1990 онд ер нь тэгж эхэлсэн. Мань мэтийн нэг хэсэг нь осолгүй нэг хоёр үгтэй болчихсон цаг. Эрх чөлөө, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, плюрализм, шашин шүтэх, брокер, диллер, банкны тогтолцоо, мөнгө болон сангийн бодлого, эрэлт, нийлүүлэлт, компани, корпорац гэсэн үгүүдтэй байсан, нуух юу байна. Үнэндээ чухам юу байдаг, цаана нь жинхэнэ агуулга нь юу юм гэдгийг ер нь мэдэж байсан хүмүүс их ховор, хаалттай нийгмээс дөнгөж салах гэж оролдож байсан, төрөлтийн хүндрэл зовлонг амсч байсан үе шүү дээ. Бүгдээрээ л тийм ойлголтын хэмжээнд байсан, үнэн шүү.

-30 жилийн өндөрлөгөөс эргэж харахад танд юу бодогдож байна. Бид энэ хугацаанд сайн муу бүгдийг үзлээ? 

Цааш нь уншихАрдчилал оюун санааны өөрчлөлтийг хийснээрээ хамгийн том хувьсгалыг авчирсан

Махны үнэ

Гахайн мах үйлдвэрлэгч – хэрэглэгч хамгийн том гүрэн нь Хятад билээ. Дэлхийн гахайн махны үйлдвэрлэл хэрэглээний тал нь Хятадад ногдож байдаг. Өнгөрсөн 8 сард гахайн өвчин дэлгэрч устгал хийсэн бөгөөд оны эцэст гахайн махны үйлдвэрлэл бараг 50 хувь буурна гэж шинжээчид тооцжээ. Хятадад гахайн махны үнэ 30 хувь өссөнд гайхалгүй. Тэд стратегийн нөөцөөсөө 10 мянган тонныг гаргаж зах …

Цааш нь уншихМахны үнэ