Түмэндээ хүргэх үг

Монгол Улсын Ерөнхий сайд асан, Монгол Улсын Гавьяат эдийн засагч Д.Бямбасүрэн, Монгол Улсын Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн, академич, хуульч С.Нарангэрэл нарын хамт ТВ8 Монгол телевизийн “ТҮМЭНДЭЭ ХҮРГЭХ ҮГ” нэвтрүүлгээр сүүлийн 20 гаруй жил Монгол Улсын эдийн засаг, улс төр, хууль эрх зүйн орчинд өрнөсөн үйл явдлуудыг хөндөн ярилцсаныг хүлээн авч үзнэ үү.

#Politik нэвтрүүлэг

Улс төрийн шинжээч, сэтгүүлч Цогсүрэнгийн Ганболдын хөтлөн явуулж байгаа #Politik нэртэй зохиогчийн хөтөлбөрт оролцсоноо та бүхэнд хүргэж байна.

Цензургүй Яриа

2015 оны 11-р сарын 16-ны өдөр “Цензургүй Яриа” нэвтрүүлэгт орж Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх гэж буй асуудлаар санал бодлоо илэрхийллээ.

Төсөв гэж юу вэ?

2012 оны 10-р сарын 18-ны өдөр ТӨСӨВ гэж юу болох талаар Ийгл ТВ-д өгч байсан ярилцлага.

100 асуулт, 100 хариулт

Р.Амаржаргал: Мөнгө, албан тушаал, магтаал гурав хүнийг эвддэг учраас үүнийг ямагт бодож байх хэрэгтэй

Амаржаргал
Бид MGLRADIO.COM, MGLRADIO FM 102.1 долгионы хөтлөгч, редактор Х.Доржпаламын бэлтгэн хүргэдэг “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлэгт оролцсон хүмүүсийн сонирхолтой ярилцлагуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр уншигчиддаа хүргэж эхлээд байгаа билээ.

Тэгвэл энэ удаагийн дугаартаа УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Ярилцлагын эхэнд таны товч танилцуулга байх юм. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-53 настай. 171 см өндөр, 86 кг жинтэй. Гуравдугаар бүлгийн цустай. Бидний үеийхэн шашингүй үзлээр хүмүүжсэн ч өвөө эмээгийн нөлөө ч гэх юм уу бурханы сургаалд илүү ойр гэж хэлж болно. Эхнэр, хоёр хүүхэдтэй.

-Хүн болгонд хэлэх дуртай үг гэж байдаг шүү дээ. Тэгвэл таны хэлэх дуртай үг юу вэ?
-Эрхэм баян эрдэм.

-Таны дуртай болон дургүй хоол?
-Сонгодог хоол бол лавша.

-Таны бүр багадаа хүсч мөрөөдөж байсан мэргэжил юу вэ?
-Би цэргийн хүн болно гэж их мөрөөддөг байлаа.