“Болзоо” нэвтрүүлэг

2016 оны 4-р сарын 30-ны өдөр NTV телевизийн “Болзоо” нэвтрүүлэгт оролцсоныг хүлээн авч үзнэ үү.

Монголын эдийн засгийн хөгжлийн шинэ алхам

2016 оны 4-р сарын 21-ний өдөр “Санхүү эдийн засгийн дээд сургууль”-иас зохион байгуулсан “Монголын эдийн засгийн хөгжлийн шинэ алхам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгээ та бүхэнд хүргэж байна.

Эдийн засгийн шинжлэх ухаан нь Монголд ямар хэм хэмжээнд, хэрхэн хөгжиж байгаа талаар өөрийн байр суурийг илэрхийлж цаашид эрдэмтэн судлаачид, оюутан багш нар юун дээр анхаарах ёстой талаар өөрийн бодлыг хэлэв.

Түмэндээ хүргэх үг

Монгол Улсын Ерөнхий сайд асан, Монгол Улсын Гавьяат эдийн засагч Д.Бямбасүрэн, Монгол Улсын Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн, академич, хуульч С.Нарангэрэл нарын хамт ТВ8 Монгол телевизийн “ТҮМЭНДЭЭ ХҮРГЭХ ҮГ” нэвтрүүлгээр сүүлийн 20 гаруй жил Монгол Улсын эдийн засаг, улс төр, хууль эрх зүйн орчинд өрнөсөн үйл явдлуудыг хөндөн ярилцсаныг хүлээн авч үзнэ үү.

#Politik нэвтрүүлэг

Улс төрийн шинжээч, сэтгүүлч Цогсүрэнгийн Ганболдын хөтлөн явуулж байгаа #Politik нэртэй зохиогчийн хөтөлбөрт оролцсоноо та бүхэнд хүргэж байна.

Цензургүй Яриа

2015 оны 11-р сарын 16-ны өдөр “Цензургүй Яриа” нэвтрүүлэгт орж Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх гэж буй асуудлаар санал бодлоо илэрхийллээ.