Дарга нар эрх мэдлээ ашиглаж өмч хувьчлал руу орж ирснээс хойш гунигтай үе эхэлсэн

-Та өглөө хэдээс босдог вэ?

-Янз бүр. Тухайн өдрөөсөө, ачааллаасаа хамаарна. Ер нь эрт босохыг эрмэлздэг. Ажил алба хашиж байхдаа босонгуутаа бие дааж унших ёстой юмаа харчихдаг байсан.

-Байнга сөхөж хардаг номоо сонирхуулаач?

-Зөндөө. Ажил алба сонирхлоос хамаараад өөрчлөгдөөд байгаа. Яг одоо барьж авсан ном гэвэл Dan Brown-ий “Origin. Эхний оройноо дөрвөн бүлгийг нь уншчихсан. Сүүлдээ “Ийм амттай номыг мангас шиг уншиж болохгүй, өдөрт нэг бүлэг, бүр хорхой хүрээд байвал хоёрыг уншъя” гэж бодсон.

-Өмнөх ярилцагч маань бас энэ зохиолчийнуншигч байж таарсан. Юу нь таныг тэгж хорхойсуулаад байна?

-Дэлхийд өрнөж буй томоохон өөрчлөлтүүд, тэр дундаа шинжлэх ухааны өөчлөлтүүд өнөөгийн амьдрал, тогтсон үзэл баримтлалтай хэр нийцэж байгааг уран сайхны талаас нь гаргаад өгчихсөн нь гойд санагддаг.

-Мэргэжлийнхээ чиглэлээр ямар номнууд сөхөж харж байна вэ?

-Мэргэжлийн чиглэлээр гэвэл сүүлийн үед гео эдийн засгийн чигийн номнууд уншиж байна. Тэр дундаа эдийн засгийн аюулгүй байдлын чиглэлээр нэлээд сонирхож байгаа. Үүнээс гадна философийн чигээр хоёр гурван сэдэв сонгоод уншиж эхэлсэн.

-Ямар байранд амьдардаг вэ?

Цааш нь уншихДарга нар эрх мэдлээ ашиглаж өмч хувьчлал руу орж ирснээс хойш гунигтай үе эхэлсэн

Дийлэнх өдөр тутмын сонины нийтлэлийн бодлого “дэндүү ил тод” байна

“Өдөр тутмын сонины анхдугаар форум” болж буйтай холбогдуулан Блүүмберг ТВ-д өгсөн ярилцлага.

Подкаст

Манай блог “Амаржаргалын подкаст“-ыг бэлтгэн хүргэж байна.

Доорх хаяганд хандаж шууд сонсох эсвэл бүртгүүлэхийг хүсье.

iTunes

RSS

SOUNDCLOUD

Мөн бидэнтэй хамтран ажиллах санал хүсэлтээ

info@amarjargal.org хаяганд ирүүлнэ үү.