April 23rd, 2008 by admin
2008 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Р.Амаржаргал, Э.Бат-Үүл нарын УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ дагуу өөрсдийн санаачлан боловсруулсан “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга Д.Лүндээжанцанд өргөн мэдүүллээ.
Төсөл санаачлагчид дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж ирсэн тэргүүний туршлагаас санаа авч Монгол Улсын уул уурхайн салбарт бий болоод байгаа өнөөгийн нөхцөлийг монголын иргэдэд ашигтай байх зохицуулалт хийх шаардлага үүсэн гарсныг үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.
February 19th, 2008 by admin
Өнгөрсөн хугацаанд хэрхэн амласнаа биелүүлсэн болон ирэх сонгуульд хэрхэн бэлтгэж байгаа талаар доорхи асуултыг тавилаа.
1. УИХ-ын ээлжит сонгууль удахгүй болно. Та сонгуульд нэр дэвших үү. Танай намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт чухам ямар асуудал тусгалаа олоосой гэж гишүүнийхээ хувьд хүсч байна вэ?
1. Нэр дэвших бодолтой байгаа, гэхдээ нам шийднэ. Одоохондоо намаас шийдвэр гараагүй байна. Сая мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлгийг хэд хэдэн үе шаттайгаар хийж, ард иргэдээс саналыг нь асуусан. Сүүлийн үед яригдаад байгаа Арван зөв бодлого гэдэг маань түүний үр дүнд орж ирсэн юм шүү дээ. Саналыг нь багцлаад 10 зөв бодлого гэсэн хэлбэрт оруулаад явж байна.Эдгээр санал миний хэлж байсан саналууд орчихсон байна. Тухайлбал, төрийн хаагчдын зээлийн тухай асуудал байна. Мөн дэд бүтцийг хөгжүүлэх, сансрын холбоог хөгжүүлэх асуудал орчихсон байгаа.
2. Та хэрэв ирэх сонгуульд нэр дэвшвэл сонгогчдын олонхийн саналыг авч чадна гэдэгтээ итгэлтэй байна уу. Яагаад?
Цааш нь унших »