Ганц удаа л өршөөе, үүнээс цааш хэзээ ч үгүй.
![]() |
Удахгүй хэлэлцэгдэх Татварын өршөөлийн тухай хуулийн талаар “Өнөөдөр” сонины сэтгүүлч Го.Энхтөртэй хийсэн ярилцлага. |
Өршөөлийн хууль нэг их гайхамшигтай сонголт биш л дээ. Эерэг, сөрөг талыг нь дэнсэлж байгаад л ийм хууль гаргах хэрэгтэй юм гэсэн шийдэлд УИХ хүрсэн. Хууль батлагдах байх. Би ч дэмжинэ. Татвараа шударгаар төлж ирсэн хэсэгт харамсалтай санагдаж байгааг ч ойлгож байна. Хуулийн өмнө хүн бүр тэгш байх ёстой гэсэн зарчмын тухай ярих л байх. Татвараа шударгаар төлдөггүй, хоёр баланстай явж ирсэн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа төрөөс явуулж байгаа эдийн засгийн бодлогоос шууд хамаарч байсан нь үнэн. Тийм учраас харилцан ойлголцох нь зөв шийдэл болно. Нэг үеийг бодвол татварын орчин харьцангуй таатай боллоо. Монгол Улс Азидаа хамгийн бага татвартай орон гэж та бүхэн хэлдэг. Ийм нөхцөлд хариуцлагыг дээшлүүлэх байтал харин ч толгойг нь илж байгаа нь зөв үү?
Татварын хувь хэмжээ гэхээсээ илүү хүнд суртлын тухай энд ярих хэрэгтэй. Хүнд суртал үнэхээр их байна. Татвар төлөгчдийн гар хөлийг тушчихаад, төрийн рекетүүд шинэ юм хийлгэхгүй байна гэж татвар төлөгчид хэлдэг. Төрөөс хуульчилсан рекет дор татвар төлөгчид ажиллаж байна гэж хэлж болохоор байгаа юм. Ямар ч аж ахуй нэгж хүнд суртлын дарангуйлалд байгаа нь нууц биш. Төрийн нэрээр хувь хүмүүс өөрсдөө рекетэлж амины асуудлаа шийдүүлдэг болоод арван хэдэн жил боллоо. Үүнээс ангижрах цаг болчихоод байна. Тэгээд л татвараас нэг удаа чөлөөлж байгаа төрийн өршөөлийн бодлого юм. Сайн, сул тал аль алинд нь бий. Дэнслээд үзэхэд хожих нь их байгаа учраас Татварын өршөөлийн хуулийг гаргах нь зөв гэж ойлгосон.
Татвар төлөхгүйгээр үйл ажиллагаа явуулбал төр өршөөдөг юм байна гэсэн ойлгот би болох вий гэсэн бодолтой хүн олон байна.
Сөрөг ойлголт гарахыг үгүйсгэхгүй. Өршөөл үзүүлээд байхад л татвартай холбоотой зөрчил гаргаад байх юм бол өчиггүй шүү гэдгийг нь төр хэлж өгч байгаа. Тийм учраас өршөөлд хамрагдах татвар төлөгчид ухамсартай хандах байх.
Эх сурвалж: Өнөөдөр сонин. 2008 оны Нэгдүгээр сарын 22. Мягмар гариг. А3 тал
