Дэлхийн эдийн засгийн байдлын талаар тааламжгүй мэдээ тасрахгүй ирэх боллоо. Санхүүгийн зах зээлийн хямрал нь эдийн засгийн бодит секторын хамран улмаар дэлхийн эдийн засгийг бүхэлд нь ганхуулж эхлэв бололтой. АНУ-ын эдийн засаг хямралд автагдаж бусад эдийн засаг ухарч эхэллээ.

АНУ-ын болон өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг хямралд орсон эсэх, орсон бол шинээр хүчирхэгжиж байгаа Хятад, Энэтхэгийн эдийн засагт энэ нь хэр нөлөөлөх, санхүүгийн секторын доргион эдийн засгийн бодит секторт хэр хохирол учруулах болон энэ нөхцөлд Төв банк болон Засгийн газрууд ямар нэгэн арга хэмжээ авч чадах эсэх  нь Глобаль эдийн засгийн байдлыг тодорхойлох юм.

аудио хувилбар [audio:WEP20080218.mp3]

Цааш нь унших »

Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавьяат эдийн засагч, профессор Д.Содномын “Монгол Улсын ашигт малтмалын ордыг үр ашигтай ашиглах асуудалд” лекц 2007 оны тавдугаар сарын 29-нд ННФ-ын хурлын танхимд боллоо. Лекцийн эхэнд ННФ-ын гүйцэтгэх захирал Б.Эрдэнэжаргал үг хэлж, лекцийн дараа оролцогчид санал хүсэлтээ хэлж, илтгэгчид асуулт тавилаа.

Мөн “Нээлттэй Нийгэм Форум”-ын санал болгосны дагуу “Монгол Улсын ашигт малтмалын ордыг үр ашигтай ашиглах асуудалд” сэдвээр судалгаа хийн, санал, дүгнэлт боловсруулжээ.

Rotary Digging Project БГД-ийн 9-р хороонд Гүний худаг №МГ58251 төслийг хүлээлгэн өгөх ёслол болов. Төслийг Олон Улсын Ротари Сан, Сөүл Жүүнганг Ротари Клуб, Осака Сүмиёши Ротари Клуб, Осака Тэнножи Ротари клуб, Улаанбаатар Ротари Клубуудын санаачлага, 18.000 ам.долларын ивээн тэтгэлгээр хэрэгжүүлсэн юм. Гүний худгийн барилгыг Барилга, Технологийн Коллежийн оюутнууд барьсан болно.

Цааш нь унших »

Hello world!

January 1st, 2005 by admin

Thanks for unpacking me.