ОХУ /хуучнаар ЗХУ/-ын Москва хотын Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн Дээд Сургуулийг төгсөгч, УИХ-ын гишүүн Р.Амаржаргалд 2007.10.29-ны өдөр Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн Академиас “Удирдах зөвлөлийн хүндэт гишүүний үнэмлэх” гардуулав.

Hundet

Р.Амаржаргал тус Академийн Улаанбаатар хот дахь салбарын Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд тус зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог билээ.

Дашрамд дурьдахад энэ онд Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн Академийн 100 жилийн ой тохиож байгаа юм.

2007 оны 10 дугаар сарын 29-ны өдөр

Удахгүй УИХ-аар төрийн өндөр албан тушаалтны цалинг нэмэх асуудлыг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Р.Амаржаргалаас цөөн асуултад хариулт авлаа.

-Та Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд УИХ-аар хэлэлцэгдэж байгаа төрийн албан хаагчид болон төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг нэмэх асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

Засгийн газраас ийм асуудал оруулж ирж байгаа юм байна. Засгийн газрын оруулж ирсэн асуудлыг нь байнгын хороогоор хэлэлцээд сая УИХ-ын нэгдсэн чуулганд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Ямар юм оруулж ирж байгааг мэдэхгүй ээ

-Гол асуудал нь ирэх онд НХХЯ-наас төсвийн ажилчдын цалинг 300 мянган төгрөгт хүргэж нэмнэ гээд байгаа?

-Төрийн албан хаагчдын цалинг ингэж нэмсэнээр давхар ямар асуудлыг нь шийдэх гэж байгаа юм. Авлига буурах юмуу, төсвийн ажилчдын сахилга бат сайжрах юм уу гэдэг нь ойлгомжгүй байгаа.

-Төрийн өндөрлөгүүдийн цалинг нэмэхийг та дэмждэг үү?

-Нэмэх нь зөв гэж боддог. Одоо Ерөнхийлөгч гэхэд л 400 мянган төгрөгний цалин авдаг юм билээ. Одоо хэлэлцэх төрийн өндөр албан тушаалтны нэмэгдлээр хамгийн өндөр нь гэсэн чинь Ерөнхийлөгч 800 мянган төгрөг авах юм билээ. Тэр чинь 800 ам.доллар л гэсэн үг биз дээ.

-УИХ-ын дийлэнх гишүүд нь цаанаа бизнестэй байдгаас цалинг нь нэмэх шаардлага байна уу гэх хүмүүс байна л даа. Таны хэрэгцээнд УИХ-ын гишүүний цалин чинь хүрдэг үү?

-Энэ УИХ-д чинь ардаа бизнестэй хүмүүсээс гадна бизнесгүй хүмүүс байдаг юм шүү дээ. Би зүгээр өөрийнхөө өрхийн төсвийг тооцоод үзэхэд 800 мянгаас 900 мянган төгрөгний цалинтай байхад нэг их дутагдаад байхгүй л юм шиг байна лээ. Тэгэхээр УИХ-ын гишүүдийн цалинг ийм хэмжээнд хүргэх нь зөв. Одоо бол 200-гаад л мянган төгрөгийн цалин авч байгаа шүү дээ. Одоо энэ нэмэгдлээс хэд болж байгаа юм

“Өглөө орой” сонин 2007 оны 10 дугаар сарын 19 №15/015

Шатахуун, бараа, үйлчилгээний үнийн өсөлтийн талаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өвөрмөц байр суурь илэрхийлж байна. Түүнийг уншигчидтайгаа хуваалцахаар товч ярилцлаа.

Сүүлийн үед юмны үнэ өсч иргэд бухимдалтай байна. Үүнээс болоод төгрөг үнэгүйдэх шинжтэй боллоо. Эдийн засагч хүний хувьд та үүнийг юу гэж үзэж байна вэ?

-Юмны үнэ өсч байгаагийн учир шалтгаан юу байна вэ гэдгийг нарийн авч үзэх ёстой. Судлах ёстой. Үүн дээр надад өөрийн гэсэн хувийн, тодорхой байр суурь бий. Бусад хүн өөр байр суурьтай байж болох юм. Хүмүүс юу гэж тайлбарлаж байна вэ гэвэл юуны өмнө манайд юмны үнийн өсөлт, инфляц бий болоод байгаагийн шалтгааныг гадаад хүчин зүйлээс хайж, инфляц импортоор орж ирж байна гэдэг. Цааш нь унших »

2007 оны 01 сарын 26 өдрийн Ардын эрх

 -УИХ-ын дарга нам, эвслийн бүлгийн хэлж ярьж байгаа зүйлд үзэмжээрээ тайлбар хийгээд байх нь зохимжгүй-

Цааш нь унших »

Hello world!

January 1st, 2005 by admin

Thanks for unpacking me.