April 23rd, 2008 by admin
2008 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Р.Амаржаргал, Э.Бат-Үүл нарын УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ дагуу өөрсдийн санаачлан боловсруулсан “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга Д.Лүндээжанцанд өргөн мэдүүллээ.
Төсөл санаачлагчид дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж ирсэн тэргүүний туршлагаас санаа авч Монгол Улсын уул уурхайн салбарт бий болоод байгаа өнөөгийн нөхцөлийг монголын иргэдэд ашигтай байх зохицуулалт хийх шаардлага үүсэн гарсныг үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.
2008.04.03-ны өдөр “Улаанбаатар” ротари байгууллага өөрийн санхүүжилтээр барьж байгуулсан халуун ус, үсчний газрыг хотын захад байрлах 11 жилийн сургалттай 19 дүгээр сургуулийн хамт олонд хүлээлгэн өглөө.
 |
Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны харъяа тус сургуульд хорооны болон СХД-ийн 20 дугаар хороо болох хотын баруун захын оршин суугчдын хүүхдүүд суралцдаг юм. Анх 460 хүүхэд сурах хүчин чадалтай 1956 онд байгуулагдсан уг сургуульд өдгөө 1139 сурагч, 65 багш ажилчид хамрагддаг.
Үүнээс 1025 сурагч, 45 багш гэр хороололд амьдардаг бөгөөд сургуулийн захирал Д.Намгар “манай хамт олон энэ мөчөөс сургууль, ажлын байрандаа тодорхой цагийн хуваарийн дагуу усанд орж, үсээ засуулах боломжтой боллоо” гэж олзуурхан хэллээ. |
“Улаанбаатар” ротари байгууллагын тэргүүн С.Бэхбатад УИХ-ын гишүүн Р.Амаржаргал дээрхи аж байдлыг танилцуулан хүсэлт тавьсан юм.
Р.Амаржаргал УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд удахгүй болох сонгуультай холбогдуулан 2008.04.01-ны өдөр Ерөнхий сайд С.Баярт хандан асуулга хүргүүлэв.
Цааш нь унших »
February 19th, 2008 by admin
News.mn Ярилцлага
Ерөнхий сайд С.Баяр томоохон орд газруудыг төрийн мэдэлд бүрэн авахаа мэдэгдсэнээс хойш нэг хэсэг чимээгүй байсан. Харин одоо “үүц”-ээ дэлгэж эхлэх нь шиг байна. Зарим нэгний шүүмжлээд байгаачлан энэхүү “сонгуулийн кампанит ажил”-ын талаар та ямар байр суурьтай байна вэ?
Зарчим нь юу юм бэ гэдэг асуудал байгаа юм л даа. Үндсэн хуулинд “Газрын хэвлий дэх баялаг бол нийт ард түмний өмч” хэмээн заасан байдаг. Тийм учраас энэ өмчөөс ард түмэн шууд ба шууд бус замаар хүртэх ёстой. Тэдэнд чухам яаж хүртээх вэ, ямар арга механизм байх вэ гэдэг дээр мэргэжилтнүүд санал бодлоо дэвшүүлж, хууль ёсны дагуу хэлэлцэх ёстой байгууллагуудаар нь хэлэлцүүлж байж энэ ажил биеллээ олно байх аа. Үүнтэй холбоотойгоор хоёр санаа байна. Ийм том асуудлыг шийдэхдээ улс төрийн намуудын зөвшилцлөөр шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай.Монгол Улсыг шинэ зуунд авч явах томоохон төслүүдийн тухай ярьж байгаа учраас нэлээд сүрхий хэл амаа ололцож байж, бүх ашиг сонирхлын элементүүдийг нэгтгэн санал бодлоо хуваалцаж байж нэгдсэн шийдвэр гаргах ёстой гэж бодож байна. Түүнээс биш хэнийгээ оруулах вэ, яаж хуваарилах вэ гэдэг чинь нэг их сонирхолтой асуудал биш шүү дээ. Бид чухам юу хүсээд байгаа юм бэ, түүнийгээ ойлгоё. Энэ бүхнээ цэгцэлчихсэн хойно яах эсэх нь мэргэжлийн хүмүүсийн асуудал шүү дээ. Маргашгүй зарчим гэж бий. Уг зарчим бол ярилцлагын эхэнд дурдсан зүйлсээс урган гарч ирж байгаа юм. Энэ асуудлыг сонгуулийн шоу болгож болохгүй. Дэндүү том асуудал, дэндүү их ач холбогдолтой. Үүнийг дөрвөн жилийн цонхоор юм уу, эсвэл хэдхэн сарын дараа болох гэж буй сонгуулийн нүдээр хардаг асуудал биш. Тийм учраас маш нухацтай бодож, сонгуулийн шоу болгохгүй байх тал дээр ажиллах ёстой л гэж бодож байна.
-Өнгөрсөн хугацаанд Тавантолгойн орд газраас жирийн иргэд байтугай Засгийн газар ашиг хүртсэн нь юу л бол. Гэтэл хувь хишиг хүртээнэ гэж юу яриад байгаа юм бол оо? Цааш нь унших »
February 19th, 2008 by admin
Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа. Эдийн засаг, гадаад бодлого, спорт гээд түүний оролцоогүй, санааг нь зовоодоггүй салбар гэж үгүй ээ.
гого.мн-ын Ч.Болортуяа сурвалжлагч ярилцлага.
-Цагаан сарын баяр болоод өнгөрлөө. Сар шинэдээ сайхан шинэлэв үү.
-Сайхан шинэлсэн. Очиж золгох айл ерөнхийдөө дуусчихсан. Сайхан жил гарч байна.
-Шинийн нэгэнд ордны золголтонд та харагдаагүй.
-Ирээгүй. Сар шинийн баярыг би илүү гэр бүл тал руугаа хандсан баяр гэж ойлгодог.
- Төрийн золголттой холбоотой хуулийн төсөл өргөн барьсан гишүүдийн нэг нь та байсан.
-Э.Бат-Үүл гишүүн хуулийн төсөл санаачлаад би гарын үсгээ зурж дэмжсэн. Санаа нь бол төрийн золголтыг төгөлдөржүүлж, иргэд төр хоёрыг жаахан ойртуулах л зорилготой хууль шүү дээ.
-УИХ-ын ээлжит чуулган завсарлачихсан байна. Сонгууль дөхлөө. Тойрогтоо очиж ажиллаж байна уу?
-Арай очиж амжаагүй байна. Цагаан сарын өмнө хийсэн ажлаа тайлагнасан сэтгүүл айлуудаараа хүргүүлсэн байгаа. Уламжлал ёсоороо 30 өндөр настанд тавгийн боов хүргүүлчихаад байж байна. Одоогоор ийм байна. Чуулганы завсарлаганаар сонгогчидтойгоо тогтмол уулздаг. Чуулган эхлэхээс өмнөхөн уулзалтаа нэг хийнэ ээ.
Цааш нь унших »