Өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаан хуралдав. Хуралдаанаар Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг хэлэлцэх эсэх тухай асуудлаар хуралдлаа. 10:30-13:00

   Улаанбаатар хотын Эрчим Хүч Хэмнэлтийн Төв, SELAVIP олон улсын хүмүүнлэгийн сантай хамтран Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч байгаа орон гэргүй зарим айл өрхийг гэржүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа болно. Энэхүү төслийн хүрээнд БГД-ийн 9, 20-р  хороодын оршин суугчдаас 2004 -2006 онд нийт 30 орчим гэр хүссэн өргөдөл, хүсэлт ирүүлснээс сонгон шалгаруулж:

  • БГД, 9-р хороо - Д.Одгэрэл, Ч.Аажим, Д.Доноров, Б.Золжаргал, Л.Амарсанаа, Э.Түмэнбаяр
  • БГД, 20-р хороо - О.Сумъяа, Ч.Даваацэрэн, С.Норьсүрэн нарт дуулаалгатай, 4 ханатай гэр олгохоор шийдвэрлэсэн юм.

   Төсөлд хамрагдаж буй өрхүүдэд, мөн тус хороодын оршин суугчдад монгол гэрийг дулаалах арга, дулаалах ач холбогдол, гэрийг дулаалснаар түлшний хэрэглээгээ хэрхэн багасгах талаар сургалтыг Эрчим Хүч Хэмнэлтийн Төвөөс зохион явуулах юм.

   Энэ өдөр Ялалтийн талбайд  дээрх 9 айлд гэр олгох арга хэмжээ болж, “Батламж” гардуулав. 12:20-12:40

   УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хуралдаан хуралдав. 14:30-15:10

   Өнөөдөр Ардчилсан Намын Зөвлөл хуралдав. 11:00-12:00
   Мөн  УИХ-ын Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 02/04 тоот хамтарсан тогтоолоор Хил хамгаалах ерөнхий газраас тавьсан хүсэлтийн дагуу Хил хамгаалах байгууллагын төсвийн байдалтай танилцаж санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн Ажлын хэсгийн хуралдаан хуралдав. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал томилогдож УИХ-ын нэр бүхий гишүүд бүрэлдэхүүнд нь орсон юм. 14:30-15:10
   “С1” Телевизийн Вакцин нэвтрүүлэгт УГЖ Ц.Төмөрбаатарын хамт уригдан оролцов. 17:00-18:00

    Өнөөдөр "Цөмийн зэвсэгийг хураахын төлөө парламентуудын сүлжээ"-ний зохицуулагч ноён Алан Вэйртэй уулзав.

 Ноён Алан Вэйр байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулах зорилгоор УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдтэй уулзах хүсэлт тавьсан юм. PNND буюу энэхүү сүлжээ нь үндэсний болон олон улсын парламентын гишүүдийн нам бус чуулга уулзалт бөгөөд түүний зорилго нь нөөц бололцоогоо хамтран ашиглах, мэдээллээ солилцож байх, хамтын ажиллагааны стратегийг хамтран боловсруулж хэрэгжүүлж байх, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах асуудлуудаар хамтран ажиллаж, санал санаачилга гарган олон улсын хэмжээнд хамтран ажиллахад орших юм. Өнөөдрийн уулзалтаар уг сүлжээнд гишүүнээр элсэн орсон ба

  • Цөмийн зэвсэгийг турших тухай мэдэгдэл
  • Цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийн төлөөх парламентын гишүүдийн мэдэгдэл

-д тус тус гарын үсэг зурлаа. Эдүгээ дэлхийд 30.000 гаруй цөмийн зэвсэг байсаар байгаа бөгөөд тэдгээрийн олон мянга нь даруй хэрэглэхэд бэлэн байдалд байгаа зэрэг нь олон улсын аюулгүй байдалд заналхийлж цөмийн дайн гарах магадлалыг нэмэгдүүлж байна. 10.00-11.30

Төсвийн байнгын хороо хуралдав. Агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хэлэлцэв. 11:30-12:30

 Монгол Банкны Ерөнхийлөгч А.Батсүхтэй уулзав. 13:00-14:30

 Бэлтгэл офицеруудын нийгмийн асуудал, 1995 оноос өмнө зэвсэгт хүчнээс тэтгэвэр тогтоолгосон офицер улирагсдын тэтгэвэр, тэдэнд олгох нэг удаагийн тэтгэмж зэрэг асуудлаар холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан хуралдав. 14:30-15:30

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдав. "Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд ялтан шилжүүлэх тухай гэрээ "-ний тухай хэлэлцлээ. 16:00-17:00