Р.Амаржаргал, Сү.Батболд нарын УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ дагуу өөрсдийн санаачлан боловсруулсан “Хоол, тэжээлийн тэтгэмж олгох тухай” хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.
Төсөл санаачлагчид хоол, тэжээлийн дэмжлэг онцгой шаардлагатай Монгол улсын иргэдэд олгохоор хууль, эрх зүйн орчинг бүрдүүлснээр жирэмсэн эхчүүд, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ үний өсөлт хүнсний хомсдолоос аврах боломж бүрдэнэ гэж үзэн энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.
Мөн нийгмийн халамжийг хэт хавтгайруулан олгох, татвар төлөгчдийн мөнгийг үрэлгэн байдлаар зарцуулахаас урьдчилан сэргийлэх зарчим баримтлан, тэтгэмж олгох ажлыг зохион байгуулахад хээл хахууль авлигаас ангид, хоол, тэжээлээс өөр зүйлд зарцуулах боломжийг хаах зорилгоор иргэнд нэрийн данс бүхий цахим картаар мөнгөн бус хэлбэрээр олгож, худалдан авсан хоол, тэжээлийн барааны үнийг үйлчилгээ үзүүлэх эрх бүхий аж ахуй нэгжид нөхөн олгохоор төсөлд тусгажээ

2008 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Р.Амаржаргал, Э.Бат-Үүл нарын УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ дагуу өөрсдийн санаачлан боловсруулсан “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга Д.Лүндээжанцанд өргөн мэдүүллээ.

Төсөл санаачлагчид дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж ирсэн тэргүүний туршлагаас санаа авч Монгол Улсын уул уурхайн салбарт бий болоод байгаа өнөөгийн нөхцөлийг монголын иргэдэд ашигтай байх зохицуулалт хийх шаардлага үүсэн гарсныг үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Өнгөрсөн хугацаанд хэрхэн амласнаа биелүүлсэн болон ирэх сонгуульд хэрхэн бэлтгэж байгаа талаар доорхи асуултыг тавилаа.

1. УИХ-ын ээлжит сонгууль удахгүй болно. Та сонгуульд нэр дэвших үү. Танай намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт чухам ямар асуудал тусгалаа олоосой гэж гишүүнийхээ хувьд хүсч байна вэ?

1. Нэр дэвших бодолтой байгаа, гэхдээ нам шийднэ. Одоохондоо намаас шийдвэр гараагүй байна. Сая мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлгийг хэд хэдэн үе шаттайгаар хийж, ард иргэдээс саналыг нь асуусан. Сүүлийн үед яригдаад байгаа Арван зөв бодлого гэдэг маань түүний үр дүнд орж ирсэн юм шүү дээ. Саналыг нь багцлаад 10 зөв бодлого гэсэн хэлбэрт оруулаад явж байна.Эдгээр санал миний хэлж байсан саналууд орчихсон байна. Тухайлбал, төрийн хаагчдын зээлийн тухай асуудал байна. Мөн дэд бүтцийг хөгжүүлэх, сансрын холбоог хөгжүүлэх асуудал орчихсон байгаа.

2. Та хэрэв ирэх сонгуульд нэр дэвшвэл сонгогчдын олонхийн саналыг авч чадна гэдэгтээ итгэлтэй байна уу. Яагаад?
Цааш нь унших »

УИХ-ын 2007 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанд Дархан-Уул аймгийн Хонгор суманд үүссэн нөхцөл байдлын талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон тус сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага, боломж байгаа эсэх талаар УИХ-ын гишүүн С.Оюун, Р.Амаржаргал, Р.Бадамдамдин, А.Бакей, М.Зоригт нарын гишүүдээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгад Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатар хариулж, гишүүд асуулт асууж хариулт авав.

Монгол Улсын 2006 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлангийн талаар Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал дүгнэлтийгУИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Р.Амаржаргал Улсын Их Хурлын 2007 оны хаврын ээлжит чуулганы 7 дугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаан дээр танилцууллаа.

Note: 2006 оны Улсын төсвийн гүйцэтгэлийн талаар