March 13th, 2008 by admin
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал энэ оны 3-р сарын 14-нөөс 16-ны хооронд доорх хуваарийн дагуу тойрогтоо ажиллахаар төлөвлөөд байна.
|
Хороо
|
Уулзах цаг
|
Уулзах он, сар, өдөр
|
Уулзах газар
|
| 20-р хороо |
18:00 цаг |
2008.03.14-ны өдөр |
19-р сургууль |
| 5, 6-р хороо |
14:00 цаг |
2008.03.15-ны өдөр |
56-р сургууль |
| 9-р хороо |
14:00 цаг |
2008.03.16-ны өдөр |
78-р сургууль |
| 7, 8-р хороо |
16:00 цаг |
2008.03.16-ны өдөр |
78-р сургууль |
Хүний наймаа тойрсон асуудал олны анхааралд орлоо. Уг нь асуудал зөвхөн монголоор хязгаарлагдаж буй бус тив дэлхийг хамарсан юм. Зарим нэгэн мэдээнээс үзвэл европ, нэн ялангуяа баруун европруу 120 мянган эмэгтэйчүүдийг зөөдөг бөгөөд нийтдээ бараг хагас сая хүн баруун европд байна. Энэ хэргийг зохион байгуулдаг гэмт бүлэглэлүүд жилд 2.6 тэрбум долларын ашиг олдог гэнэ.
Хил дамнасан орчин цагийн боолчлолын энэ хэлбэрт жилд 600 аас 800 мянган голдуу хүүхэд эмэгтэйчүүд өртөж байгаа юм. Хил дотроо өртөж байгаа хүний тоо сая хол давсан.
Гэмт этгээдүүд төрөл бүрийн арга хэрэглэж байна: хүчээр хулгайлах, гадагш дотогш явуулж сургана, ажилд оруулна гэж хууран мэхлэх, гадны хүнтэй гэрлүүлэх, хуурамч гэрлэлт бүртгэх зэрэг.
Цааш нь унших »
February 19th, 2008 by admin
News.mn Ярилцлага
Ерөнхий сайд С.Баяр томоохон орд газруудыг төрийн мэдэлд бүрэн авахаа мэдэгдсэнээс хойш нэг хэсэг чимээгүй байсан. Харин одоо “үүц”-ээ дэлгэж эхлэх нь шиг байна. Зарим нэгний шүүмжлээд байгаачлан энэхүү “сонгуулийн кампанит ажил”-ын талаар та ямар байр суурьтай байна вэ?
Зарчим нь юу юм бэ гэдэг асуудал байгаа юм л даа. Үндсэн хуулинд “Газрын хэвлий дэх баялаг бол нийт ард түмний өмч” хэмээн заасан байдаг. Тийм учраас энэ өмчөөс ард түмэн шууд ба шууд бус замаар хүртэх ёстой. Тэдэнд чухам яаж хүртээх вэ, ямар арга механизм байх вэ гэдэг дээр мэргэжилтнүүд санал бодлоо дэвшүүлж, хууль ёсны дагуу хэлэлцэх ёстой байгууллагуудаар нь хэлэлцүүлж байж энэ ажил биеллээ олно байх аа. Үүнтэй холбоотойгоор хоёр санаа байна. Ийм том асуудлыг шийдэхдээ улс төрийн намуудын зөвшилцлөөр шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай.Монгол Улсыг шинэ зуунд авч явах томоохон төслүүдийн тухай ярьж байгаа учраас нэлээд сүрхий хэл амаа ололцож байж, бүх ашиг сонирхлын элементүүдийг нэгтгэн санал бодлоо хуваалцаж байж нэгдсэн шийдвэр гаргах ёстой гэж бодож байна. Түүнээс биш хэнийгээ оруулах вэ, яаж хуваарилах вэ гэдэг чинь нэг их сонирхолтой асуудал биш шүү дээ. Бид чухам юу хүсээд байгаа юм бэ, түүнийгээ ойлгоё. Энэ бүхнээ цэгцэлчихсэн хойно яах эсэх нь мэргэжлийн хүмүүсийн асуудал шүү дээ. Маргашгүй зарчим гэж бий. Уг зарчим бол ярилцлагын эхэнд дурдсан зүйлсээс урган гарч ирж байгаа юм. Энэ асуудлыг сонгуулийн шоу болгож болохгүй. Дэндүү том асуудал, дэндүү их ач холбогдолтой. Үүнийг дөрвөн жилийн цонхоор юм уу, эсвэл хэдхэн сарын дараа болох гэж буй сонгуулийн нүдээр хардаг асуудал биш. Тийм учраас маш нухацтай бодож, сонгуулийн шоу болгохгүй байх тал дээр ажиллах ёстой л гэж бодож байна.
-Өнгөрсөн хугацаанд Тавантолгойн орд газраас жирийн иргэд байтугай Засгийн газар ашиг хүртсэн нь юу л бол. Гэтэл хувь хишиг хүртээнэ гэж юу яриад байгаа юм бол оо? Цааш нь унших »
February 19th, 2008 by admin
Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа. Эдийн засаг, гадаад бодлого, спорт гээд түүний оролцоогүй, санааг нь зовоодоггүй салбар гэж үгүй ээ.
гого.мн-ын Ч.Болортуяа сурвалжлагч ярилцлага.
-Цагаан сарын баяр болоод өнгөрлөө. Сар шинэдээ сайхан шинэлэв үү.
-Сайхан шинэлсэн. Очиж золгох айл ерөнхийдөө дуусчихсан. Сайхан жил гарч байна.
-Шинийн нэгэнд ордны золголтонд та харагдаагүй.
-Ирээгүй. Сар шинийн баярыг би илүү гэр бүл тал руугаа хандсан баяр гэж ойлгодог.
- Төрийн золголттой холбоотой хуулийн төсөл өргөн барьсан гишүүдийн нэг нь та байсан.
-Э.Бат-Үүл гишүүн хуулийн төсөл санаачлаад би гарын үсгээ зурж дэмжсэн. Санаа нь бол төрийн золголтыг төгөлдөржүүлж, иргэд төр хоёрыг жаахан ойртуулах л зорилготой хууль шүү дээ.
-УИХ-ын ээлжит чуулган завсарлачихсан байна. Сонгууль дөхлөө. Тойрогтоо очиж ажиллаж байна уу?
-Арай очиж амжаагүй байна. Цагаан сарын өмнө хийсэн ажлаа тайлагнасан сэтгүүл айлуудаараа хүргүүлсэн байгаа. Уламжлал ёсоороо 30 өндөр настанд тавгийн боов хүргүүлчихаад байж байна. Одоогоор ийм байна. Чуулганы завсарлаганаар сонгогчидтойгоо тогтмол уулздаг. Чуулган эхлэхээс өмнөхөн уулзалтаа нэг хийнэ ээ.
Цааш нь унших »
February 17th, 2008 by admin
Монголын эдийн засгийн бодит секторын талаар өнөө болон урьд өмнө төрөл бүрийн судалгаа хийгдэж байсан ч бүгдийг нь нэгтгэн нэг дор ангилан цуглуулсан нь үгүй билээ. Амаржаргал сангаас энэ чиглэлээр хийгдсэн судалгааг нэгтгэн энэ сайт дээр байрлуулан нийтийн хүртээл болгох ажил эхлүүлж байна. Энэхүү санаачлагыг дэмжин өөрийн болон өрөөлийн судалгааны хамгийн чанартай бодитой гэсэн ажлуудыг бидэнд ирүүлнэ үү. Гадаадын эрдэмтэд олон улсын байгууллагуудын ажил ч эх хэлээрээ байж болно. Хэрэв PDF файлд хөрвүүлэн realsector@amarjargal.org хаягаар илгээвэл бидний ажилд нэн тустай байх юм.
Таныг хүндэтгэсэн
Р.Амаржаргал