УИХ-д ардчилал хэрэгтэй байна
(єнєєдєр 2005-04-25 097)
-УИХ-ын ирц бvрдэхээ байлаа. Ямар бодолтой байна?
-УИХ-ын менежментийн асуудал юм даа. Тиймээс нэлээд юм бодмоор, анхаармаар, засч залруулмаар, шинэчилмээр байна. Ирцгvй байгаагаас болж УИХ-ын гишvvн бvрэн эрхээ хэрэгжvvлэх нєхцєл бvрдэхгvй байна. Тєрийн бодлогын чанартай баримт бичгvvдийг боловсруулахад туйлын хариуцлагагvй хандаж байгаагийн нэг жишээ л гэж ойлгож байна.
-Яавал дээр вэ?
-Хамгийн тvрvvнд УИХ-ын vйл ажиллагааг єєрийг нь ардчилмаар байна. УИХ-д ардчилал vнэхээр дэндvv сул. Бvх юм хэлбэр тєдий. Vйл ажиллагааны тvвшинд нааштай, єнгєтэй єєдтэй гээд хэлчих юм ховор санагдаад байгаа. Хамгийн наад зах нь УИХ-ын гишvvн аливаа оруулж ирсэн асуудалд єєрийн байр сууриа илэрхийлэх бололцоо маш бага. Яахав єєрийн мэргэжлийн чиглэлийн, мэдцэг ганц хоёр асуудал дээр л санаа оноо хэлнэ. Тvvнээс ихэнх асуудал дээр бодитой дvгнэлт хийх ямар ч арга байхгvй. Тэгэхээр УИХ-ын гишvvний ажлын албаны орон тоог нэмэгдvvлж єгєх хэрэгтэй. Ядаж гурван хvн байж гэмээнэ хуулийн тєслvvд дээр сууж задаргаа хийх, судалгааны материалvудыг vзэж харж, санаа оноо гаргах боломж бvрдэнэ. Одоо бол ганц туслахтай, тэр нь утсанд харпулж, бичиг цаас нааш цааш нь зєєж гvйсээр байгаад л таардаг.
-УИХ-ын гишvvд хуулийн тєсєлд санаа оноогоо тусгаж чадахгvй байхад олон нийтийн санаа бодлыг тусгана гэдэг vлгэр болж таарах нь ээ?
-УИХ-аар хэлэлцvvлж байгаа асуудлыг оруулж байгаа байгууллага нь нэлээд хэд хоногийн ємнє олон нийтэд мэдэгдэж, хэлэлцvулэг єрнvvлж, санаа оноог нь авдаг баймаар байгаа юм. Одоо бол интернэт энэ тэр гээд бололцоо байна шvv дээ. Олон нийтийг хууль боловсруулах, шийдвэр гаргах vйл ажиллагаанд татан оролцуулах явдал vнэхээр дутагдаад байгаа. Энэ чинь л нєгєє УИХ-ыг ардчилах асуудал чухал байна гэдгийг харуулж буй хэрэг шvv дээ.
-Хуралд суух нь утгагvй болчихсон учраас ирц бvрдэхгvй байгаа юм гэж та нэг удаа хэлж байсан?
-Цаг vеийн чанартай, тухайн нєхцєл байдлаас vvсдэг асуудлууд байна л даа. Тухайлбал, зєвшилцєєд шийдчихсэн асуудал байна. Тэгэхээр нэгэнт зєвшилцчихсєн учраас УИХ-ын гишvvн тэр асуудлаар юм яриад байх хэрэггvй. Нэгэнт дарга нар дээгvvрээ зєвшилцчихсєн бол байнгын хорооны хурал, нэгдсэн хуралдаан дээр ч суух утгагvй л болж байгаа юм л даа. Эсвэл тухайн намынх нь удирдах зєвлєл шийдвэр гаргачихсан байдаг. Намын гишvvд нь дагаж мєрдєхєєс єєр аргагvй болдог. Би vvнийг бvхэлдээ буруу гэж байгаа юм биш. Гэхдээ хэрэгжvvлж байгаа механизм, арга хэрэгсэл дээр нь эргэж хармаар анзаармаар зvйлvvд нэлээд бий.
-Тэгэхээр ирц бvрдвэл хуралдаад л, vгvй бол хуралдахгvй яваад байх уу?
-Угаасаа илт байгаа юман дээр хоёрын хооронд дvр эсгээд байх шаардлага байхгvй. Тухайлбал, єнєєдєр Ерєнхийлєгчийн сонгуулийн кампанит ажил эхэлчихсэн. УИХ-ын гишvvд нам, бvлгээрээ ялгараад нэр дэвшигчдийнхээ тєлєє хєдєє орон нутагт ажиллаж байна. Vндсэндээ УИХ-д ирц алга, гvжирдэж байж ирцийг буй болгож байна. Нэгэнт нєхцєл байдал ийм байгаа учраас УИХ-ын чуулганыг тодорхой хугацаагаар завсарлуулах хэрэгтэй. Хуулиар олгогдсон эрх байгаа шvv дээ.
ЗАСГИЙН ГАЗАР ЖИНГVЙДСЭН БАЙДАЛТАЙ БАЙГАА
-УИХ-ын одоогийн энэ байдалд олон тvмэн их дургvйцэж байна?
-Тєрийн эрх барьж байгаа дээд байгууллага УИХ нь єєрєє хууль номынхоо дагуу ажлаа явуулж чадахгvй болохоор бусдаас юу шаардах юм бэ, бусдад ямар vлгэр жишээ vзvvлж байгаа юм бэ гэдэг асуудал vvснэ. Ард тvмний тєрдєє итгэх итгэл vндсэндээ байхгvй болсон. УИХ гээд хэдэн хvн тэнд сууж л байдаг. Юу хийж байдаг юм буу мэд. Нэг бол хэрэлдэж байдаг, vгvй бол хурал нь ирц байхгvй гэсэн ойлголттой байна. Энэ бvгдийг нэлээд бодож, анхаармаар байгаа юм. УИХ яавал vр ашигтай vйл ажиллагаа явуулах вэ. Тухайлбал, ийм олон байнгын хороо байх хэрэг байсан ч юм уу. Эсвэл хурлын ирцийн асуудал. Заавал 50 хувь нь ирж байж ирц бvрдсэн гэж vзэх vv, vгvй юv. Магадгvй байнгын хороо ирцгvй байж болно шvv дээ. Ирсэн нь л асуудлаа шийдээд явчихдаг бол нєгєє ирдэггvй хvмvvс чинь надгvй асуудал шийдэгдчих вий гээд ирдэг ч болох юм уу. Янз янзын хувилбар байж болно. Энэ бvгдийг vнэхээр эргэж харах цаг болсон гэж бодож байгаа. Нэлээд нухацтай хандахгvй бол ингэж оромдож явчихаад би ард тvмний тєлєєлєл гэж ярих юм бол утга учир багатай л юм.
-Vvнийг хариуцлагын ямар тогтолцоогоор шийдэж болох вэ?
-Хамгийн гол асуудал бол УИХ-ын vйл ажиллагаа ил тод байх ёстой. Энд болж байгаа бvх vйл ажиллагааг ил тодоор олон тvмэнд хvргэдэг байх нь чухал. Энэ бол хамгийн том хариуцлага. Яагаад гэвэл нэгэнт УИХ-д сонгогдсон хvн дахиж сонгогдоё гэж хvсч л байгаа бол ажил vvргээ гарцаагvй хийж таараа. Мєн УИХ-ын гишvvний эрх зvйн байдалтай холбоотой зарим нэг зvйлийг зайлшгvй тодруулж єгєх шаардлагатаи. Тухайлбал, УИХ-ын гишvv-нийг эргvvлж татах асуудлыг хуульчлах ёстой гэж би хувьдаа боддог. УИХ-ын гишvvн нийт хуралдааны тэдэн хувьд нь суугаагvй тохиолдолд эргvvлж татна гэдэг ч юм уу.
-Удахгvй сонгуулийн хуулийг хэлэлцэнэ. Тєслийн талаар таны бодол?
-Гурван хувилбар байгаа. Бvгд єєрийн гэсэн давуу болоод сул талтай. Гол нь Монгол Улсын тєрийн байгуулалтыг бэхжvvлэх, ардчилах энэ шалгуурт аль нь нийцэж байна вэ гэдгийг л урьтал болгох ёстой.
-38:38 гэдэг хувилбар дээр таны байр суурь ямар байгаа вэ?
-Болох хувилбар. Гэхдээ миний хувийн байр суурь бол нэгэнт 1990 онд Монголын ард тvмний хийсэн сонголт болох мажоритар системийг л улам тєгєлдєржvvлээд, бэхжvvлээд, зvтгvvлээд байх юм бол тодорхой хугацааны дараа сонгодог парламентын тєвшинд очиж таарна. Манайд 10 гаруй жил хэрэгжvvлчихсэн систем шvv дээ. Одоо холимог систем рvv орно гэхээр дахиад эхнээс нь бvх юмыг хийнэ гэсэн vг болж байна.
-Ерєнхийлєгчийн сонгуулийн сурталчилгаанд УИХ-ын гишvvд оролцоод явааг та юу гэж vзэж байна вэ?
-Монгол Улс нэг сонгуулийн цикл болох дєрвєн жилийн 1,5 жилд нь сонгуулиар амьдардаг. Энэ хооронд тєр засгийн vйл ажиллагаа, тєрийн тасралтгvй ажиллаж байдаг механизмуудын чанар, ажлын vр дvн тодорхой хэмжээгээр суларч байгаа. Би их зєєлєн хэлж байгаа хэрэг шvv дээ. Ийм баймааргvй байгаа юм. Зєвхєн УИХ-ын гишvvд ч сонгуулийг дагаад байгаа юм биш. Засгийн газрын гишvvд ч явж л байгаа.
АН УИХ-Д БVЛЭГТЭЙ БАЙХ ЁСТОЙ
-Энэ бvх байдлаас Тєр, засаг хямарчихлаа, ажлаа хийхээ байлаа гэсэн дvгнэлт хийж болох нь ээ?
-Тєр хямарсан гэдэг арай хатуудсан дvгнэлт байж болох юм. Гэхдээ энд яригдаад байгаа, хvмvvсийн хэлээд байгаа зvйл гарцаагvй хууль тогтоогчдын анхааралд байх ёстой.
-Засгийн газрын одоогийн байдлын талаар таны бодол?
-Єнєєдєр Засгийн газар, орон нутгийн засаг захиргааны удирдлага, яам тамгын газрынхны байдал надад жингvйдсэн байдалтайгаар ажиглагдаад байгаа юм. Хаа сайгvй жингvйдсэн байдлаар ажиллаж байна.
-Ажилдаа эзэн болохгvй байна гэж vv?
-Дахиад л нєгєє засаглалын тогтолцооны асуудал сєхєгдєнє. Хаана засаглал нь байна вэ. Хэрвээ сонгодог Ерєнхийлєгчийн засаглалтай бол дєрвєн жилд нэг удаа сонгуультай холбоотой асуудал гарна. Бvх л сонгуультай хамааралтайгаар эрх мэдлийн халаа сэлгээ хийгдээд байхаар тогтвортой ажиллах орчин бvрдэхгvй байгаа л даа. Одоо л гэхэд Ерєнхийлєгчийн сонгуулийн дараа Засгийн газар огцорч ч магадгvй гэх яриа дэгдээд л яах ч юм билээ гэсэн эргэлзээ тєрvvлээд байгаа хэрэг.
-Засгийн газар огцрох болов уу?
-Огцруулмааргvй байна. Яаж ийж байгаад байгуулчихсан юм. Ажил тєрлийг нь хийлгvvлээд явах л ёстой байх. Зєвшилцєл гэдэг том агуулгаар яригдах учиртай. Монгол Улсын эрх ашгийг нэн тэргvvнд тавих ёстой гэдэг байр сууринаас хандах хэрэгтэй юм.
-62-ын бvлгийн асуудал дээр ч та энэ байр сууриа барьж байна уу?
-Тиим. Эцсийн дvндээ УИХ-ын нэг гол институц нь нам, эвслийн бvлэг байдаг. Гэхдээ миний ойлгож байгаагаар бол уг нь УИХ-д АН єєрийн бvлэгтэй л байх ёстой. Гол улс тєрийн хvчнvvд vvн дээр тохиролцож, зєвшилцєж болох байсан. Эрх зvйн орон зайг нь байгуулж єгєх бололцоотой. Одоо ч нэг их оройтчихсон юм биш. АН УИХ-д бvлэгтэй болж, хэдий чинээ зохион байгуулалттай, эв нэгдэлтэй, хvчирхэг байна тєдий чинээ Монгол Улсын болон МАХН-ын эрх ашигт нийцнэ.
-Таныхаар 62-ын бvлэг намаараа хоёр хуваагдах ёстой юу?
-Тэгэх ёстой л гэж бодож байна.
-Хэрвээ тэгвэл та АН-ын бvлэгт орох уу?
-Тэр бол дараагийн асуудал. Би vvнд хариулж мэдэхгvй байна.
-Яагаад? АН-ынхандаа итгэхгvй байна гэсэн vг vv?
-Vгvй л дээ. Намайг сонгогчид бие даагч гэдэг утгаар нь сонгосон. Тэр сонголтыг хvндэтгэх асуудал нэн тvрvvнд тавигдах учиртай.
-Бие даагчийн давуу тал?
-Давуу тал ч гэж юу байхав дээ. Яахав шийдвэр гаргаж байгаа намууд, бvлгvvдэд тодорхой хэмжээгээр хяналтын механизм бvрдvvлэх л асуудал бий.
-Чадаж байгаа юу?
-Одоохондоо ямар ч байсан єєрийнхєє санасан хэмжээнд л ажиллаж байгаа.
-Засаг захиргааны нэгжийн єєрчлєлтийн тєслийг ард нийтээр хэлэлцvvлэх эсэх асуудал бас л нєгєє ирцтэй холбоотойгоор хойшлогдлоо. Энэ тєслийн талаар таны бодлыг сонсмоор байна?
-Асуудал хойшлогдсон гэдэг бол ирц бvрдээгvйгээс нэг их болоогvй байх. Энэ асуудал дээр улс тєрийн хvчнvvд, улстєрчдийн шийдэл, сонголт нэгдэж чадаагvйтэй холбоотой болов уу гэж би бодож байна. Тиим тохиолдолд ямар нэг байдлаар ирцээ бvрдvvлдэггvй тал байдаг шvv дээ. Энийг бол нуугаад яахав, бvгд мэдэж байгаа. Засаг захиргааны нэгжийн єєрчлєлтийг би дэмжиж байгаа. Маш зєв, зvйтэй шийдэл гэж ойлгож байна. Аливаа шинэ юм тиим амархан хэрэгжинэ гэж байхгvй. Тодорхой бэрхшээлтэй, эсэргvvцэлтэй тулгарч таараа.
-Сvvлчийн асуулт. Ерєнхийлєгчийн сонгуульд дєрвєн намын нэр дэвшигчид оролцож байгаа. Эрсдэл ихтэй л болох нь ээ дээ?
-Сонгуульд улс тєрийн намууд тодорхой зорилготой л оролцдог байх. Бvх л байдлыг эрх биш тооцож, бодит байдлыг нэлээд тусгаж байгаа биз. Нєгєє талаар Ерєнхийлєгчийн сонгууль гэдэг маань тухайн улс тєрийн намууд байр сууриа илэрхийлэх, мєрийн хєтєлбєрєє олон нийтэд таниулах єргєн бололцоог олгодог. Vvнийг ч ашиглаж л байгаа байх. Эрсдлийн тухайд бодитой, ойлгомжтой зvйл. Тэгэхээр улс тєрийн урлаг, тєлєвшил энэ бvгд дахиад яригдах л асуудал.
-Уг нь эвслээрээ орсон бол гэсэн бодол байна уу?
-Дахиад л юманд бодитой хандах л хэрэгтэй болно. Мэдээж хоёр гол улс тєрийн хvчин єрсєлдсєн бол илvv vр єгєєжтэй байх байсан.
(єнєєдєр 2005-04-25 097)
Б.ИНДРА