Сидней хотыг зорив

Азийн Хөлбөмбөгийн Холбоо нь жил бүр шилдэгүүдээ тодруулах ёслолын арга хэмжээг 1994 оноос хойш албан ёсоор тэмдэглэж ирсэн билээ.

МХБХ-ны Ерөнхийлөгч Р.Амаржаргал, МХБХ-ны ЕНБ Дарга Б.Ганболд болон бусад албаны хүмүүс, Монгол орноо тэр дундаа хөлбөмбөг сонирхогчидоо төлөөлөн, Азийн Хөлбөмбөгийн Холбооны 2007 оны ёслолын арга хэмжээнд оролцохоор энэ сарын 27-ны Мягмар гаригийн өдөр Австрали улсын сидней хотыг зорив.

Ази тивийн хөлбөмбөгийн шилдэгүүдээ шалгаруулах ёслолын арга хэмжээний хүрээнд, Азийн улс орнуудын хөлбөмбөгийн холбоод харилцан туршлага солилцох, хамтран ажиллах гэрээ хэлэлцээр хийх зэрэг ажил төрлийн уулзалт явагдах нөхцөл давхар бүрддэг байна.


4 Responses to “Сидней хотыг зорив

Leave a Reply

281 views