Ялагдсан бvх хариуцлагыг нам vvрэх ёстой.
-Сонгуулийн дvн гарлаа. Шинэ Ерeнхийлeгчийн тангараг eргeх товыг ч зарлалаа. Харин энэ бvх хугацаанд Ардчилсан нам сонгуулийн дvнгийн талаар байр сууриа огт илэрхийлсэнгvй.
-Юуны eмнe энд нэг зvйл тун тодорхой байх ёстой болов уу. Энэ сонгуульд М.Энхсайхан биш, харин АН ялагдсан. Ялагдсан бvх хариуцлагыг нам vvрэх ёстой. Мэдээж хэрэг обьектив, субьектив хvчин зvйлс нeлeeлсeн. Гэхдээ хариуцлагыг нам хvлээж зохих сургамж, дvгнэлтvvдээ хийх ёстой.
-Нам хариуцлага хvлээнэ гэдэг нь хийсвэр сонсогдож байна?
-Тухайн тодорхой шатанд намыг удирдаж буй хvмvvс байгууллага байгаа. Тэр тухай ярьж байгаа юм. Би саяхнаас АН-ын удирдлагад багтах болсон. Тэр утгаараа энэ ялагдлын хариуцлагыг би бас хvлээх ёстой. Тиймээс ч хариуцлагаа хvлээн намын дэд даргын албан тушаалаас огцрохоо мэдэгдэж байна. Энэ бол улс тeрийн соёлын салшгvй нэг элемент шvv дээ. Намын удирдлагад багтаж буй бусад хvн ч мeн зохих алхам хийх байх. VЗХ-г яаралтай хуралдуулан намын шинэ удирдлагыг томилж, тулгамдаад байгаа асуудлыг шийдэх ёстой.
-Нам ялагдсанд тодорхой шалтгаан байгаа. Eнгeрсeн eвлeeс хойш vргэлжилсэн “тамга буулаалдсан” явдал зэрэг. Эв нэгдэлгvй энэ хэвээр байвал гишvvдийнхээ саналыг гvйцэд авч чадахгvй, алдаж байна шvv дээ.
-Vнэн. Энэ талаар шvvн тунгаах хэрэгтэй. Миний бодлоор нам дотроо, нийгэмд АН-ын хувь заяаны талаар eргeн хэлэлцvvлэг хэрэгтэй санагдаж байна. Энэ нам одоо хаана байна, хаана хvрэх ёстой, яаж тvvнд хvрэх вэ? Монголын тeрийн болон улс тeрийн тогтолцоонд энэ намын эзлэж буй байр суурь, vvрэг ролийн талаар ч нухацтай ярих цаг болсон. Шинэ нeхцeл байдалд зохицон eeрчлeгдeж чадаж байна уу гэх мэт олон асуудал бий.
АН-д хeгжлийн шинэ vзэл баримтлал хэрэгтэй байна. Намын байгуулалтын цоо шинэ концепц шаардагдаж байна. Дотоод ардчилалаа сэргээх хэрэгтэй. Намыг vзэл баримтлалын нэгдэл бvхий хvмvvс гэж ойлгох уу, эсвэл эрх мэдэл албан тушаалд тэмvvлсэн хvмvvсийн дeрeeлдeг дeрee, шат дамжлага гэж ойлгох уу? Энэ мэтчилэн асуудлыг шулуухан тавих цаг болсон. Эдгээрийг шийдэж чадвал 62 –ийн бvлэг мэтийн учир нь олдохгvй олон асуудлыг шийдэх шалгуур, баримтлах зарчим тодорхой болно шvv дээ. Ардчилсан нам амьсгал хураасан гэх бодолтой санал нийлэхгvй байна. Гишvvд дэмжигчдийн маань халуун сэтгэл, итгэл, зvтгэл хэвээрээ байна гэдэгт эргэлздэггvй. Гагцхvv энэ нам толгойноосоо мууджээ.
Монголын ардчилалыг сонгуулийн ардчилал гэж дvгнэж болно. Уг нь хэлбэр тeдий биш бодит, vр ашигтай, бvрэн хэмжээний, шударга ёсны ардчилал байх ёстой юм. Энэ чиглэлд хийх зvйл дэндvv их байна. Ийм том vйлсийг шинэчлэгдсэн АН манлайлан хэрэгжvvлэх ёстой. Тийм ч vvрэгтэй, ингэх чадавхитай гэж би ойлгож байгаа .