Амаржаргал сан

Сангийн тухай

Амаржаргал сан (цаашид Сан гэх) нь Монгол улсын хөгжил дэвшлийг хангахад бүх талын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий сайн дурын нийгэмд үйлчилдэг, аливаа намын харьяа бус, төрийн бус байгууллага мөн. Монгол улсын хөгжил дэвшлийг хангахад зах зээлийн харилцааны зарчимд тулгуурлан бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

Сангийн товч танилцуулга

Монгол Улс нийгэм эдийн засаг, улс төрийн томоохон өөрчлөлтөнд сүүлийн арван жилд өртөж байна. Энэхүү үйл явдлыг онол практикийн хүрээнд судлах, судалгаа шинжилгээний үр дүнг хэрэгцээт байгууллагуудад хүргэх, өөрчлөлт шинэтгэлийн асуудлаар дотоод гадаадын байгууллагуудтай мэдээлэл солилцон хамтран ажиллах, гадаадын зээл, тусламж болон хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжих, судалгаа шинжилгээний материалыг олон нийтэд хүргэх, иргэдийг нийгмийн амьдралд оролцох идэвхжлийг өрнүүлэх, нийгэм эдийн засаг, улс төр, эрх зүйн чиглэлийн судалгаа шинжилгээний ажил хийж буй хүмүүст, ялангуяа залуучуудад дэмжлэг үзүүлэх, Ш/У Техник, технологийн тэргүүний ололтыг Монголд нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих зэрэг замаар Монгол улсын хөгжил дэвшилд хүвь нэмэр оруулах зорилго бүхий ТББ Амаржаргал санг байгуулахаар үүсгэн байгуулагчид санаачилсан билээ.


Бидний хаяг

Амаржаргал Сан
Энхтайвны єргєн чєлєє 12
Улаанбаатар-49, Монгол Улс
 
Утас: (976) 11-314165
Факс: (976) 11-314167
Цахим шуудангийн хаяг:
info@amarjargal.org