Амаржаргал сан

Сангийн Тухайд

Амаржаргал сан /цаашид Сан гэх/ нь Монгол улсын хєгжил дэвшлийг хангахад бvх талын дэмжлэг vзvvлэх зорилго бvхий сайн дурын нийгэмд vйлчилдэг, аливаа намын харьяа бус, тєрийн бус байгууллага мєн. Монгол улсын хєгжил дэвшлийг хангахад зах зээлийн харилцааны зарчимд тулгуурлан бvх талын дэмжлэг vзvvлэхэд оршино.

Сангийн товч танилцуулга

Монгол Улс нийгэм эдийн засаг, улс тєрийн томоохон єєрчлєлтєнд сvvлийн арван жилд єртєж байна. Энэхvv vйл явдлыг онол практикийн хvрээнд судлах, судалгаа шинжилгээний vр дvнг хэрэгцээт байгууллагуудад хvргэх, єєрчлєлт шинэтгэлийн асуудлаар дотоод гадаадын байгууллагуудтай мэдээлэл солилцон хамтран ажиллах, гадаадын зээл, тусламж болон хєрєнгє оруулалтыг татахад чиглэсэн vйл ажиллагааг дэмжих, судалгаа шинжилгээний материалыг олон нийтэд хvргэх, иргэдийг нийгмийн амьдралд оролцох идэвхжлийг єрнvvлэх, нийгэм эдийн засаг, улс тєр, эрх зvйн чиглэлийн судалгаа шинжилгээний ажил хийж буй хvмvvст, ялангуяа залуучуудад дэмжлэг vзvvлэх, ШУТехник, технологийн тэргvvний ололтыг Монголд нэвтрvvлэх vйл ажиллагааг дэмжих зэрэг замаар Монгол улсын хєгжил дэвшилд хvвь нэмэр оруулах зорилго бvхий ТББ Амаржаргал санг байгуулахаар vvсгэн байгуулагчид санаачилсан билээ.