Эдийн засгийг тогтворжуулан улмаар тогтвортой хөгжүүлэх асуудалд: цөөн санаа

Эдийн засгийг тогтворжуулан улмаар тогтвортой хөгжүүлэх асуудалд: цөөн санаа

Ойрын зорилт – эдийн засгийн үндсэн тэнцвэрийг бүрдүүлэн, тогтвортой өсөлтийг хангах.

  1. Макро тогтвортой байдал эдийн засгийн өсөлтийн хөрс болно.
    1. валютын ханш, хэрэглээний зах зээлийг тэнцвэржүүлэн зохистой хүлээлт үүсгэх
      1. капитал зугтахаас сэргийлсэн цогц арга хэмжээ нэн даруй авах
      2. гадаад худалдааг төгрөгөөр хийх бололцоо бүрдүүлэх: своп
    2. дотоод зах зээлээ хамгаалах зохих хэмжээний протекционизм хэрэгжүүлэх,
    3. хөдөлмөрийн зах зээлээ ориентир болгон шийдвэр гаргах
      1. Хэрэглээний болон ипотекийн зээлийн хүүг бууруулах: алслагдсан орон нутагт ипотекийн зээлийг хүүхдийн тоотой уялдуулах
      2. хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тууштай нэмэх: ажиллах хүчнийг чанарт анхаарал хандуулах
      3. хүнсний ногоо тарихад газар олгох
    4. мөнгөний болон сангийн бодлогын уялдааг хангах механизм бүрдүүлэх: магадгүй макро болон хөгжлийн асуудал хариуцсан тэргүүн шадар сайдтай болох
    5. дампуурлын тухай хуулийг бүрэн ашиглах,
    6. Төсвөөс санхүүждэг паразит шинжтэй аж ахуйн нэгжийн бизнесийг халах: ялангуяа нийгмийн халамжийн салбарт.

2. Хөгжлийг түрэх институт үүсгэх бэхжүүлэх

  • өмчийн эрхийг хамгаалах, хэлцлийг хүчээр хангах маш тодорхой эрх зүйн орчин нэн яаралтай бүрдүүлэх: ажил хийлгээд мөнгийг нь өгдөггүй байж огт таарахгүй
  • татварын багц хуулийг батлан мөрдөх
    • ЭША, судалгааг татвараас чөлөөлөх
  • төслийн санхүүжилтийг өргөн нэвтрүүлэх: салбарын бодлого нь урт хугацааны хөнгөлттөй зээл, төслөөр дамжин хэрэгжих
  • санхүүгийн зах зээлийг либералчлах, татварын онцгой нөхцөл бүрдүүлэх: merger, acquisition дэмжих
  • Нийгэмд эв эе толерант уур амьсгал бүрдүүлэх
  • төр засаг хариуцлагаа, үйл ажиллагааны алдаа дутагдлаа хувийн сектор бусдад тохохоос шийдвэртэй татгалзах, бүрэн халах: ямар нэгэн шатандаа аль нэгэн дарга шийдвэр гаргасан л байгаа
  • хөдөлмөрийн харилцааг шинэ шатанд гаргах: үр ашиг шударга зарчимч байдал: ер нь бол хулгаач нар төрийн ордон, яам тамгийн газар биш шоронд суух ёстой.
  • оюун өмчийн чиглэлд сэнхрүүлэх гэгээрүүлэх чиглэлийн ажлыг системтэй явуулах
  • сайд дарга нарыг томилохдоо: салбарын онцлог гэж байдаг гэдгийг анхаарах жишээ нь, бөөний худалдаа жижиглэнгээс өөр, малын туувар үр тариа тарихаас өөр гэх мэтчилэн анхаарах

Ер нь бол Эдийн засаг нам дамжсан олигарх, номенклатурын хяналтад бүрэн шилжсэн дээ. Нийгмийн үнэлэмж эрс доройтож бараг ёроолдоо хүрсэн дээ.

1 thought on “Эдийн засгийг тогтворжуулан улмаар тогтвортой хөгжүүлэх асуудалд: цөөн санаа

  1. Нефть боловсруулах үйлдвэр яаралтай барих. Ингэснээр ШТМ худалдаж авч буй валютийн урсгал багасна
    Шинээр цахилгаан станцуудыг барьж ашиглалтанд оруулсанаар эрчим хүчний үнийг багасгах

Leave a Comment