Р.Амаржаргалын улс төр

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал ардчилсан хувьсгалын 26 жилийн ой, ардчиллын төлөөх таван нам нэгдсэний 15 жилийн ойн өдөр намынхаа гишүүдэд захидал бичив. АН амьгүй мэт болсон, дотоод ардчилал нь “ноль” заасан намаар тодорсон, Ардчилсан намын дээд шат “Шуудайд хийсэн үхрийн эвэр” адил байгаа, АН хэдхэн хүний ХХК адил, вакуумд орлоо гэсэн утга бүхий захиаг намын нөхөддөө бичсэн юм. Улс төрийн хүрээнд нэлээд шуугиан тарьсан энэ захидлынхаа талаар тэрээр өнөөг хүртэл ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа. АН-ын бодлого буруу яваад байна, Засгийн газар нэг л буруу дэвээд байна гэдгийг Р.Амаржаргал анх удаа хэлж байгаа нь энэ удаагийнх биш юм. Тэрээр АН-ыг, Засгийн газрыг зөв замаар явуулахын тулд өөрийнхөө карьерийг хүртэл золиослон улстөр хийж байгаа. Уг нь албан тушаалын орон гарах бүрт Р.Амаржаргалын нэр албан ёсоор яригддаг. Гэхдээ яг томилгоо болох бүрт тэрээр фракцуудын тохирооны гадна үлддэг. Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж, парламентад гурван удаа сонгогдсон Р.Амаржаргал албан тушаал бус, асуудал ярьдаг улстөрч.

Тухайлбал, Р.Амаржаргал гишүүн 2013 оны арваннэгдүгээр сард УИХ-ын гишүүнээсээ татгалзах өргөдлөө өгч байсан. Учир нь, тэрээр УИХ-аар 2013 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үед “Монгол Улсын төсөв 1.4 их наяд төгрөгөөр тасарсан нь УИХ-ын буруутай үйл ажиллагаатай холбоотой. Сангийн яам гайгүй ханатай төсөв УИХ-д мэдүүлсэн. Гэвч цөөнхийн оролцоогүйгээр 2013 оны төсвийг баталсан. Үүний төлөө УИХ-ын дарга хариуцлага хүлээх ёстой. Би энэ төсвийг батлахад дэмжээгүй. Гэхдээ би хариуцлага хүлээж УИХ-ын гишүүнээсээ татгалзахад бэлэн гэж хэлж байсан билээ. Энэ үгэндээ хүрч УИХ-ын гишүүнээсээ татгалзах өргөдлөө өгсөн юм. Мөн намынхаа ҮЗХ-ны гишүүнээс татгалзах хүсэлтээ тавьсан ч аль аль хүсэлтийг нь хүлээж аваагүй. Р.Амаржаргал гишүүн Шинэчлэлийн Засгийн газрыг огцрохоос нь өмнө хэдэнтэй шүүмжилж, алдаа, оноогоо дэнслэхийг олон удаа сануулсан.

“Ингээд энэ парламентын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн цагаас Р.Амаржаргал гишүүний хийсэн улстөрийг он цагийн дарааллаар хүргэе.”

*2013 оны аравдугаар сарын 4: АН-ын ҮЗХ-ны гишүүнээс татгалзах хүсэлтээ өгсөн. Тэрээр Ардчилсан намын Үндсэн дүрмийн үйлчилгээ зогсоод бараг гурван жил өнгөрсөн. Намын бүтцийн байгууллагууд эрх зүйн чадамжгүй болсон. “Ард олноосоо мандат авсан” гишүүд намын бодлогыг тодорхойлдог байх үзэл баримтлалыг намын дүрэмд суулгах санаачилга ор сураггүй болсон. Нөхцөл байдал ийм байхад ҮЗХ-ны гишүүнээс чөлөөлөгдөхийг хүссэн хэмээн мэдэгдэж байсан юм.

*2013 оны арваннэгдүгээр сарын 11: УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн. Учир нь, тэрээр УИХ-аар 2013 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үед “Монгол Улсын төсөв 1.4 их наяд төгрөгөөр тасарсан нь УИХ-ын буруутай үйл ажиллагаатай холбоотой. Сангийн яам гайгүй ханатай төсөв УИХ-д мэдүүлсэн. Гэвч цөөнхийн оролцоогүйгээр 2013 оны төсвийг баталсан. Үүний төлөө УИХ-ын дарга хариуцлага хүлээх ёстой. Би энэ төсвийг батлахад дэмжээгүй. Гэхдээ би хариуцлага хүлээж УИХ-ын гишүүнээсээ татгалзахад бэлэн гэж хэлж байсан билээ. Энэ үгэндээ хүрч УИХ-ын гишүүнээсээ татгалзах өргөдлөө өгсөн юм. Мөн намыхаа ҮЗХ-ны гишүүнээс татгалзах хүсэлтээ тавьсан ч аль аль хүсэлтийг нь хүлээж аваагүй.

*2014 оны аравдугаар сарын 21: АН-ын дарга Н.Алтанхуяг МАХН-тай гэрээ байгуулмагц Р.Амаржаргал хамгийн түрүүнд ундууцан, үзэл бодлоо илэрхийлсэн. Тэрээр “МАХН-ын даргатай байгуулсан гэрээг үзээд намын олон мянган гишүүдийн адил цочирдон хүлээж авлаа. Н.Алтанхуягийн АН-ын бүрэн эрхэд халдаж, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйлдлээс ичиж, эмээн ил шударгаар шүүмжилж зарчим, үнэт зүйлээ хамгаалж байгаа намынхаа нөхдийг би дэмжиж, энэхүү гэрээг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна” гэж байв.

*2014 оны наймдугаар сар: Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах санал тавиагүй ч албан бусаар Н.Алтанхуягийн Засгийн огцруулах ёстой гэж ярьж, хэвлэлд өгсөн ярилцлагадаа ч дурдаж албан бусаар зарласан. Н.Алтанхуягийн Засгийн газрын өнгө болоод хэр урт наслахыг нь тодорхойлсон 15 зүйл бүхий зөвлөмж гаргаж байв. Өөрөөр хэлбэл, дөрвөн жилийн дотор мөн тооны засаг солигдож мэдэх нигууртайг зөгнөж байлаа. УИХ-ын гишүүдийг “дан дээлтэй болгоно” гэж байсан мэдэгдэл юу болов, Засгийн газрыг “гаднаас” бүрдүүлэх тухай асуудал замхарч буй улстөр, Орон нутгийн сонгуулийн хуулийг баталсны дараа МАН-ын бүлэг байгуулахыг “зөвшөөрөх” нь, Төрийн өмчийн хороог Ерөнхий сайдын мэдлээс гарган чиглэлийн сайдын мэдэлд шилжүүлсэн” гэх мэт асуудлыг хөндөж, Н.Алтанхуягийн ам, ажлын зөрүүг шүүмжилж байсан юм.

2015 оны есдүгээр сарын 1: Хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ч.Сайханбилэгийн Засгийн газар огцрох ёстой гэсэн ярилцлага өгч өөрийн байр сууриа илэрхийлсэн. Тэрээр “хамгийн түрүүнд хийх асуудал бол бүтэц зохион байгуулалтыг бэхжүүлэхээс гадна олны итгэл даах чадвартай зангарагтай хүн гарч ирэх ёстой. Тэгж байж хаана, хэн нь эзэн юм, хэн юуг хариуцаж байна вэ гэдгээ маш тодорхой болгож байж дараа нь макро микро эдийн засгийн асуудлуудыг ярих ёстой. Энэ засаг чинь эзэнтэй болох ёстой. Чадаж байгаа хүнээ ажиллуул, чадахгүй байгаа бол хурдхан шиг зайлуул” хэмээн ярилцлага өгч байв.

*2015 оны арванхоёрдугаар сарын 6: Ардчилсан хувьсгалын 26 жилийн ой, ардчиллын төлөөх таван нам нэгдсэний 15 жилийн ойн өдөр намынхаа гишүүдэд захидал бичсэн. АН амьгүй мэт боллоо. Дотоод ардчилал нь “ноль” заасан намаар тодорсон, ардчилсан намын дээд шат “Шуудайд хийсэн үхрийн эвэр” адил байгаа, АН хэдхэн хүний ХХК адил, вакуумд орлоо гэсэн утга бүхий захиаг намын нөхдөдөө бичсэн билээ.

Эх сурвалж: www.itoim.mn
http://www.itoim.mn/index.php/site/news/3110

Сэтгүүлч Лхагважаргал овогтой Одончимэгийн Оюуны өмч учир цааш бүхлээр нь болон хэсэгчлэн түгээхийг хориглоно.

Leave a Comment