Нээлттэй мэдлэг боловсролын сангийн ажлын талаар

IMG_0007

Эрхэм гишүүд, ЕС, сайд нарын амрыг эрье,

Нээлттэй мэдлэг боловсролын сангийн ажлын талаар товч мэдээлэл хүргэе.

Амжилт:
1) Хан академийн 500 видеог орчуулж нийтэд хүргэсэн (http://mn.khanacademy.org)
2) Хан академийг ашиглах талаар сургалт эхэлсэн, ном, материалууд гарсан
3) 60 мянган үгтэй Монгол хэлний Онлайн вики толийг бэлтгээд байна (http://mn.wiktionary.org)

Асуудал:
1) Төслийн санхүүжилт 2014 оны 10-р сард нээгдсэн тулд ажил саатсан
2) 2014 оны санхүүжилтийн үлдэгдэл 30%-г өнөөг хүртэл авч чадаагүй байна
3) 2015 оны санхүүжилт эхлээгүй байна (Бэлтгэсэн хүмүүсээ халж байна)

Зорилт:
Одоо хэрэгжиж буй төслийн хувьд
1) Хан академийн дараагийн 500 видеог орчуулж бна. Нийт орчуулсан видео 1000 хүрмэгц вэб сайтыг 100% монголчлох эрх нээгдэнэ. Энэ сайт зөвхөн сургах төдийгүй шалгалт авах, сурагчдаа хянах багш нарын хэсэгтэй.
2) Хан академийн хэрэглээг МУБИС-ийн сургалтад нэвтрүүлнэ. Багш нарт хүргэнэ.
3) Монгол хэлний Вики толийг тасралтгүй өргөжүүлж байх тогтолцоо, сүлжээг бүрдүүлнэ
4) Монгол бичгийн 50 видео хичээлийг энэ 3-р улиралд бэлтгэж дуусна

Шинэ төслүүдийг эхлэх, Сангийн үйл ажиллагааг өргөтгөх талаар Хан академийг орчуулан нутагшуулснаар Дунд боловсролд багш нарын үзэж судлах, оролцох талбарыг бий болгож байгаа билээ. Мөн бид технологийн болон арга зүйн чадвартай багийг бүрдүүлж авлаа. Насан туршийн нээлттэй боловсролын онлайн тогтолцоог бүрдүүлэх ажлыг урт хугацааны тогтвортой санхүүжилтгүйгээр хэрэгжүүлэх бололцоогүй гэдэг нь харагдаж байна. Тиймд Сангийн үйл ажиллагааг жил бүр тэндэрээр санхүүжүүлэх өнөөгийн журмыг тогтвортой санхүүжилттэй болгох саналыг бид УИХ-ын даргын з​​ахирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд боловсруулж байна.

Төлөвлөж, судлаж буй ажлууд
1) Англи хэлний бүх нийтийн сургалтын онлайн сүлжээ
2) Бизнес эрхлэгчдэд зориулсан Онлайн Энтрепренер Академи
3) Дээд сургуулиудад Google Education багцыг бүрэн нэвтрүүлж дуусгах
4) Төслүүдэд хувийн хэвшил, олон нийтийн санхүүжилтийг татах схемүүд
5) Төрөл бүрийн сургалт, курсуудыг гадаадтай хамтран бэлтгэх, лицензээр авах талаар харилцаа тогтоон ажиллаж байна

Хүндэтгэсэн,
Р.Амаржаргал
Д.Энхбат

Leave a Comment