2-р сарын мэдээ таламжгүй л гарч байна.

Цагаан сараар идэвхжиж бага ч гэсэн сэргэдэг үзүүлэлт байдаггүй шүү. Экспорт 472 оос $281 сая болтол буурав. Нүүрс зэсийн экспортын хэмжээ навс уналаа харин төмрийн хүдэр нэмэгдсэн байна. Эдгээрээс орох орлого буурах нь ойлгомжтой.

Санхүүгийн үзүүлэлтүүд санаа зовоосон хэвээр: валютын нөөц ширгэсэн хэвээр бараг сар болгон сөрөг “рекорд” тогтоодог болов. Ядаж байхад Хаан Ресурсын $100 сая-ын торгуул нэмэгдэв.

Нийт зээлийн хэмжээ өнгөрсөн оны 10 сартай харьцуулахад 5 хувиар буурав. Баярлах үзүүлэлт биш. Чанаргүй зээлийн хэмжээ тасралтгүй нэмэгдсээр байгаа нийт зээлийнхээ 5.5% болов. Найдваргүй зээлийн хэмжээ 1-р сард 317 млрд байсан бол 397 млрд болон 25 хувиар өссөн байх юм. Бараг нийт зээлийн 3 хувь.

Leave a Comment