Үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сонины XVII жарны “Тийн ялгуусан” хэмээх усан могой жилийн “Оны алдартан”-аар нэрлэгдлээ

Үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сониноос эрхлэн тухайн жилд амжилт бүтээл, авьяас билгээрээ монгол түмнээ манлайлсан “Оны алдартан”-уудыг тодруулдаг билээ.


БАЙР СУУРИА БАТ ХАМГААЛСАН “ЗӨРҮҮД”

Улирч буй могой жилд улс төрийн ертөнцийг багагүй доргиосон нэгэн үйл явдлын эзэн нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргал байв. Өмнө нь УИХ-ын гишүүд эрүүл мэндийн, гэр бүлийн гэх мэт олон шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдөж байсан ч сайн дураараа бүгдийн өмнөөс хариуцлага хүлээж, ийм шийдвэр гаргахаа мэдэгдсэнээр тэр түүхэнд анхдагч болсон юм. Энэ зөөлөн суудалд тухлахыг хүсэгчид олон байхад нэгэнт оччихсон суудлаасаа бууна хэмээн шийдэх нь улстөрчийн хувьд эр зориг байсан биз. Түүний энэ алхам улс төрд хариуцлага байх ёстойг сануулсан том дохио болсон.
Гэвч УИХ-д хамгийн олон суудал авсан АН-ын томоохон лидер, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, туршлагатай улс төрч учраас нам нь түүнийг зүгээр санасных нь зоргоор тавиад явуулчихаж чадаагүй. Энэ асуудлыг хэлэлцэх хугацааг сунгаж, түүнд дахин “бодох” цаг өгсөн ч нөгөөх нь зөр үүд шийдвэрээсээ буцсангүй. Эцэст нь “Та сонгогчдын итгэл, АН-ын зүтгэлээр УИХ-ын гиш үүн болсон. Тиймээс эзэн нь юмаа мэднэ” хэмээгээд чөлөөлөхөөс татгалзчихав. Сөр өг хүчнийхэн Р.Амаржаргалыг гар өргөн дэмжиж, “жинхэнэ улстөрч” гэж байсан ч олонхийн саналаар түүнийг УИХ-ын гишүүн хэвээр үлдээсэн юм.
ЗХУ болон Их Британид их сургууль төгсс өн, эдийн засагч мэргэжилтэй энэ эрхэм бол манай улс төрийн ертөнцийн нэг онцлох дүр. 1996-2000, 2004 оноос өнөөг хүртэл УИХ-д сонгогдон ажиллаж буй лидер улстөрч. Сайн ч эдийн засагч. Гэхдээ жил ирэх бүр, сонгуулиас сонгуулийн хооронд эрхэм гишүүн үг хэлэх нь цөөрч, олонхийн гаргасан шийдвэрийн эсрэг зогссон нэг тийм “зөрүүд” нөхөр болж хувирсан. УИХ дахь Бүлгийнхээ хуралд тэр суухаа болиод удаж байгаа юм. Түүний хүсэлтийг УИХ-аар хэлэлцэх үед МАН-ын Ц.Нямдорж “Дургүй байхад нь хүчээр ажилла гээд хэрэг байна уу” гэж байсан юм. УИХ түүнийг авч үлдсэн ч гишүүн Р.Амаржаргал үзэл бодолдоо үнэнч хэвээр байна. Тэрбээр УИХ дахь бүлгийнхээ хуралд урьдын адил суухгүй байгаа юм билээ. Хувийнхаас илүү улс эх орны эрх ашгаа эрхэмлэж, улс төрд хариуцлага байх ёстойг сануулсан түүний энэ үйлдлийг олон нийт онцолж “Оны алдартан”-аар нэрлэсэн байна.

http://mongolnews.mn/i/49545

Leave a Comment