Ганц удаа л өршөөе, үүнээс цааш хэзээ ч үгүй.

Удахгүй хэлэлцэгдэх Татварын өршөөлийн тухай хуулийн талаар “Өнөөдөр” сонины сэтгүүлч Го.Энхтөртэй хийсэн ярилцлага.

Өршөөлийн хууль нэг их гайхамшигтай сонголт биш л дээ. Эерэг, сөрөг талыг нь дэнсэлж байгаад л ийм хууль гаргах хэрэгтэй юм гэсэн шийдэлд УИХ хүрсэн. Хууль батлагдах байх. Би ч дэмжинэ. Татвараа шударгаар төлж ирсэн хэсэгт харамсалтай санагдаж байгааг ч ойлгож байна. Хуулийн өмнө хүн бүр тэгш байх ёстой гэсэн зарчмын тухай ярих л байх. Татвараа шударгаар төлдөггүй, хоёр баланстай явж ирсэн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа төрөөс явуулж байгаа эдийн засгийн бодлогоос шууд хамаарч байсан нь үнэн. Тийм учраас харилцан ойлголцох нь зөв шийдэл болно. Нэг үеийг бодвол татварын орчин харьцангуй таатай боллоо. Монгол Улс Азидаа хамгийн бага татвартай орон гэж та бүхэн хэлдэг. Ийм нөхцөлд хариуцлагыг дээшлүүлэх байтал харин ч толгойг нь илж байгаа нь зөв үү?

Татварын хувь хэмжээ гэхээсээ илүү хүнд суртлын тухай энд ярих хэрэгтэй. Хүнд суртал үнэхээр их байна. Татвар төлөгчдийн гар хөлийг тушчихаад, төрийн рекетүүд шинэ юм хийлгэхгүй байна гэж татвар төлөгчид хэлдэг. Төрөөс хуульчилсан рекет дор татвар төлөгчид ажиллаж байна гэж хэлж болохоор байгаа юм. Ямар ч аж ахуй нэгж хүнд суртлын дарангуйлалд байгаа нь нууц биш. Төрийн нэрээр хувь хүмүүс өөрсдөө рекетэлж амины асуудлаа шийдүүлдэг болоод арван хэдэн жил боллоо. Үүнээс ангижрах цаг болчихоод байна. Тэгээд л татвараас нэг удаа чөлөөлж байгаа төрийн өршөөлийн бодлого юм. Сайн, сул тал аль алинд нь бий. Дэнслээд үзэхэд хожих нь их байгаа учраас Татварын өршөөлийн хуулийг гаргах нь зөв гэж ойлгосон.

Татвар төлөхгүйгээр үйл ажиллагаа явуулбал төр өршөөдөг юм байна гэсэн ойлгот би болох вий гэсэн бодолтой хүн олон байна.

Сөрөг ойлголт гарахыг үгүйсгэхгүй. Өршөөл үзүүлээд байхад л татвартай холбоотой зөрчил гаргаад байх юм бол өчиггүй шүү гэдгийг нь төр хэлж өгч байгаа. Тийм учраас өршөөлд хамрагдах татвар төлөгчид ухамсартай хандах байх.

Эх сурвалж: Өнөөдөр сонин. 2008 оны Нэгдүгээр сарын 22. Мягмар гариг. А3 тал

3 thoughts on “Ганц удаа л өршөөе, үүнээс цааш хэзээ ч үгүй.”

  1. Сайн байна уу? Амаржаргал гишүүнээ,

    Би таны сонгогч бнаа. Таньд майл бичих гэсэн боловч хаягийг чинь мэдэхгүй болхоор блог дээр чинь коммет бичлээ. Би одоо Япон улсад сурдаг. 2 жилийн дараа сургуулиа төгсөөд их орондоо очиж амьдарна гэж бодон маш их хүсэж байлаа. Миний нөхөр хүүхэд 2 маань МОнголдоо амьдарч бгаа. Хүү маань энэ жил 1-р анги, нөхөр маань хувийн компаньд ажилладаг. Бид монголдоо ажиллаад амьдрахад дажгүй сайхан боломжийн амьдраад байхаар хумуус л дээ. Мэдээж залуу хумуус болхоор дутагдах юм бгаа ч 2-лаа л мэргэлжилдээ дуртай , ажилдаа сэтгэл хангалуун байдаг гэр бүл.
    Гэтэл суулийн үед нэгэн асуудлаас болж болж маргалдах боллоо. Энэ бол Улаанбаaтарин УТАА, Хоол хунсний асуудал. Би нөхөртөө Улаанбаатарын утаа энэ янзаарай 5-7 жил ургэлжлэх юм бол МИНИЙ БЯЦХАН ХҮҮ ямар нэгэн аймшигт овчтэй болох магадгүй урчааc 3-лаа цаашдаа гадны оор нэгэн улсад очиж амьдрвал яасан юм бэ гэдэг санaлыг нөхөртэйгээ ярилтсан нь бид 2-н хувьд бөөн асуудал болж бна. Манай нөхөр урьд нь мэргэжлээрэй гадаадад ажиллаж байсан туршлагатай болхоор гадагшаа явахад дажгүй сайхан амьдрах боломжтой. Гэтэл нөхөр маань МОнголдоо амьдрахыг хүсээд бдаг. Надаас яагаад чи төрсөн эцэг эхийнхээ хажууд, эх орондоо амьдрахгүй гээд бгаа юм бэ гээд миний сэтгэлийг ойлгохгүй байх юм. Би эх хүн учраас хүүгийнхээ эрүүл мэндэд маш их санаа зовож, айж бна.
    Энэ зөвхөн манай гэр бүлийн ч биш бусад гэр бүлд ч бгаа асуудал байх л даа. Энд амьдардаг монголчууд Бид яаж МОнголдоо эрүүл саруул амьдрах вэ гэж сүүлийн үед маш их ярьдаг болсон. Яагаад Монголчууд бидэнд эрүүл саруул амьдрах амьдралын баталгаа байхгүй болчихвоо!? Хунсний аюулгуй байдал гэж бас нэг сэтгэл зовоосон асуудал бна. Үүнийг яж зохицуулах бэ?

    Хүнд ЭХ ОРОН, ЭЦЭГ ЭХЭЭС оор сайхан зуйл энэ хорвоо дээр байхгүй шүү дээ.
    Гэтэл ЭХ орон минь ийм байвал бид хаачих ВЭ??

    Хундэтгэсэн,
    Ичинхорлоо.Г
    ТОКИО, ЯПОН

  2. Ичинхорлоо

    Вэбийн админы зүгээс таны хэлсэн саналыг онлайн хэлэлцүүлэг болгон бүгдээрээ арга замыг эрэлхийлэх нь хэрэгтэй гэж бодогдлоо. Санал сэтгэгдэлээ хуваалцсанд баярлалаа.

  3. Amarjargal gua-d

    Sain bna uu ta! tatvarin urshuulin tuhai huuliin uzel sanaa ni zuv gej bodoj bna. Urshuuld hamruulah bguulla, puus, companiud-aa shudarga shalguuraar togtooj heregjuuleh myahanizm taldaa anhaarah ni zuv.

    Suulin jiluuded Mongol ulsin tusvin orlogo iheehen ussun. Getel uuniig dagaldaad zartsuulalt, huvaarilaltand tavih hyanaltaa saijruulahgvi bnu gesen setgegdel turj bna. Tuhailbal deer Ichinhorloo-n hundsun sedev uunii todorhoi jishee yum. 2008 oni UB-in tusuv 10.2 ter bum tugrug bna. Uunii 1/4 buyu 2 ter bum garan tugrugiig UB hotin zahiragchdin office barihad huvaarilsan bgaa bol hamgin turuund shiideh yostoi Utaa-g buuruulhad erduu 400 saya tug, mun undni tsever usiig hamgaalhad 50-han saya tugrug tusuvlusun baih yum.

    Ene met olon asuudliig anhaaraldaa avch vzeech ee !

    Tsogtoo

Leave a Comment